Хөшигний ард: Ерөнхий сайд БНХАУ-ыг зорьж ЗГ хооронд гэрээлсний дараа үнээ тохирч, чуулганаар эцэслэнэ

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ дуншсаар. Сү.Батболдын үед буюу 2004 оноос “Шиньхуа” компанитай Тавантолгойн ордыг зарах санамж бичиг эхлэлтэй. Гэвч 21 жилийн дараа гэрээг үзэглэх гэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2025.02.13/-нд эх орноосоо мордож, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зураад ирэх гэж байна.
Энэ нь зөвхөн төмөр замын хил холбох асуудал биш. Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван цогц асуудал.
Үүний дараа гэрээг УИХ-ын чуулганаар хэлэлцэх зэрэг шат дараатай ажлууд хөвөрнө.
-ЭТТ ХК-иас 979 тэрбум гаргаж терминал барина-
Нэн түрүүнд хос төмөр зам бүхий гүүрэн байгууламжаа барина;
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам холбогдоход нийт 10.3 км-ийн зай дутуу байгаа. Цаад талын нарийн царигийн төмөр зам 300 метр, манай талаас 10 км хилээс дутуу.
Иймд БНХАУ-ын талын нарийн царигтай төмөр замыг манай хил давуулах, манай өргөн царигтай төмөр замыг урагшаа хил давуулах ажил бий. Ингэхдээ 1.4 км урт, хос төмөр зам бүхий гүүрэн байгууламж барих аж. Гүүрэн байгууламжийг барьснаар дээгүүр нь нарийн, өргөн хоёр замтай байх юм. Хоёр төмөр замын төгсгөлд ачиж буулгах терминал барина.
Манай улсад баригдах байгууламжийн 979 тэрбум төгрөгийн зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гаргахаар төлөвлөж байгаа.
2024.04.24-нд хоёр улсын Засгийн газар хоорондын байгуулсан хэлэлцээрт, “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын барилгыг нэг гүйцэтгэгчээр, нэг зураг төслөөр зэрэг эхлүүлж, зэрэг дуусгая” гэж тохирсон.
-Тавантолгойн бүлэг ордоос Бортолгой, Ончхараат хоёрт “Чайна Энержи”-гээр олборлолт хийлгэнэ-
Хоёр ордоосоо “Чайна энержи” компанид 2041 он хүртэл 247 сая тонн коксжсон нүүрс нийлүүлнэ;
Хятадын тал "Манайд нэмэлтээр нүүрс олборлож өг" гэдэг байр сууриа илэрхийлж, Монголын тал хүлээж авсан. Товчхондоо, “Тавантолгой бүлэг ордын хоёрт нь олборлолт явуулж өгье” гэсэн.
Манайх ч нүүрсний экспортоо нэмэхийн тулд шинэ ам нээж, олборлолт хийх сонирхолтой. Жишээ нь, 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” нэмэлтээр Бортээг, Ончхараат гэсэн ордуудад олборлолт хийх тендер зарласан. “Чайна Энержи”-тэй хэлцэл хийхээс өмнө. Яагаад ч юм бүтэлгүйтсэн. Одоо энэ тендер дахин зарлагдвал “Чайна Энержи” оролцож, 2041 он хүртэл 247 сая тонн коксжих нүүрсээ олборлоно л гэсэн үг.
Гэхдээ сүүлд Бортээг биш Бортолгой болон Ончхараат гэсэн ордууд нэрлэгдэж байгаа. Бортээгт УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамааралтай хүмүүс олборлолт явуулдаг тухай нүүрсний сонсголоор хөндөгдөж байв.
- “ЭТТ” ХК Бортолгой, Ончхараат ордоос БНХАУ-ын “Чайна энержи” компанид 2025-2029 оны хооронд 27 сая тонн нүүрс нийлүүлнэ.
- 2030 оноос жилд 20 сая тонн нүүрс нийлүүлнэ.
- 2041 он гэхэд нийт 247 сая тонн нүүрс нийлүүлнэ.
-Нүүрсний үнэ дээр эцэслэн тохироогүй байна-
Нүүрсээ ямар үнээр худалдах, худалдан авах вэ гэдэг нь хамгийн эргэлзээтэй;
Ямартай ч, “Эрдэнэс Тавантолгой” жилд 1.5 тэрбум ам.долларын нэмэлт орлого, төмөр замд болон уурхайд жилд 400 сая ам.долларын нэмэлт орлого олох тооцоотой.
Бидэнд мэдэгдэж байгаагаар “Чайна Энержи”-тэй бартер хийхгүй, нүүрсний төлбөрийг урьдчилж авахгүй.
Одоогийн байдлаар 2025 онд нүүрсний экспортын үнийг тонныг нь 105 доллар гэж төсөөлсөн байтал өнөөдөр зах зээл дээр 70 ам.доллар хүрэхтэй үгүйтэй л болчихоод байна. Нүүрсний үнэ БНХАУ-ын Чалко компанид одоо нийлүүлж буй нүүрсний үнээс илүүгүй байна ч гэгдэж буй.
Нэгт, Монгол Улсын Биржийн тухай хуулийн 10.3 болон 10.4 дүгээр заалт дээр “Зөвхөн хил дамнасан төмөр зам барих дээр урт хугацааны гэрээ хийхгүйгээр биржээр худалдаалахгүй” мөн “энэ гэрээг байгуулахдаа биржийн дундаж үнээр нүүрсээ тооцно” гэсэн заалт бий.
Иймд биржийн дундаж үнээр тооцох гэдэг дээр Хятадын тал өөр аргаар тооцъё гэдэг санал тавьжээ. Хэрэв ингэвэл хууль зөрчих учраас хэлэлцээр цааш үргэлжлэх нь удааширсаэ шалтгаан болоод буй гэх.
Хоёрт, Биржийн тухай хуулийн 10.14 дүгээр заалт дээр туслан авах тендерээр шалгаруулсан үйл ажиллагаа гурван жилийн л хугацаатай. Тэгэхээр БНХАУ-ын талын яриад буй 16 жил гэдэгтэй таарахгүй. Иймд шуудхан шийдвэрлэж чадаагүй аж.
“Гашуунсухайт-Ганцмод”-ны боомтын төмөр замын холболтыг хийсний ард Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын төмөр замын холбоно гэсэн байр сууриа улс төрийн дээд түвшинд илэрхийлсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
une ehleed tohirdoggui ymuudaa
za oilgohgui yum baina bid nar chine geree hiihdee ehleed une ntr ee tohirdoggui ymuu
ene mongolchuud butehgui ee olon ulsiin gereeg medehgu bol chimeegui l baildaa
mongolchuudiig teneg gej bodoo yu ahiad urund oruulah geree hiih gej baina
bid dandaa l buruu geree hiidegdee
ahiad l bid nar urund oroh biidee
za ur ashigtai l yum hiigeesei dee
za odoo tegeed heden jiliin daraa yamarch ashiggui geree baisan urund orson geed l ehlene dee
Urund orj bgam bainda
Монгол Улсын ард түмний сонгосон төр, засаг нүүрсээ Хятадруу гаргах гэж мөн ч их хичээх юм !
Гэтэл үнэн хэрэгтээ Монголыг удирдаад бгаа, Оросын тавиул Женкогийн да лд засаг үүнийг улайран эсэр гүүцээд бүр нэг ч а лхам урагшлуулахгүй юмаа !
odoo yu gehdevee ashigtai l yum hiigeesei
Юм л болгон бээжин гүйдэг ажилтай боллоо
Маш зөв
16жил нүүрс .тэнэг
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!