Нийгэм мэдээ

Дахин тоглогдох "Амьдрахуй" жүжгийг оюутан залууст хямдралтай үзүүлнэ

Монгол Улсын бүх их дээд сургуулиудын оюутан суралцагчдад зориулсан оюуны болоод театрын боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий “I Student” хөтөлбөрийг зарлалаа.

Орфей театр нь “I Student” хөтөлбөрийг анхлан санаачилж, 2021 оноос хойш өдгөөг хүртэл идэвхтэй зохион байгуулж жүжгүүдээ оюутан залууст өргөн хүрээнд үзүүлсээр ирсэн билээ. Тэгвэл энэ удаад Үй Хуагийн зохиолоос сэдэвлэсэн “Амьдрахуй” постдрамын жүжгээ их дээд сургуулиудын оюутан залуустаа зориулан онцгой хямдралаар үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ онд Орфей театрын таван жилийн ой тохиож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан таван сонгодог жүжгийг тайзнаа амилуулахаар ажиллаж буй юм. Эдгээрийн эхний жүжиг болох дорнын шилдэг зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт "АМЬДРАХУЙ" постдрамын жүжиг 3 сарын 27 -ноос Тусгаар тогтнолын ордны их танхимд өдөр бүр тоглогдоно.

Оюутан залууст Оюуны хөрөнгө оруулалт!

Оюутан суралцагч та бүхэн дараах холбоосоор орж, “I STUDENT” хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

hyatadjih heregtei

Холбоотой мэдээ

Back to top button