Нийгэм мэдээ

Чөлөөт болон сонгомол бөхийн Ази тивийн аваргад манай 23 бөх хүч сорино

Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йордан Улсын Амман хотод гуравдугаар сарын 25-31-ий өдрүүдэд болна. Одоогийн байдлаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 378 тамирчин оролцохоор мэдүүлсэн байна.

Харин манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцох бол сонгомол бөхийн төрөлд дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор гурван тамирчин зодоглох аж.

Чөлөөт бөхийн энэ оны УАШТ-нд түрүүлсэн тамирчин тивийн дэвжээнд хүч үзэх ба тус тэмцээн 1979 оноос эхлэлтэй. Тэгвэл Монголчууд чөлөөт бөхийн Азийн аваргаас анхлан медаль хүртсэн нь 1989 он юм. Япон Улсад болсон тус тэмцээнээс 48 кг-ын жинд Ч.Батбадрал, 68 кг-д Х.Амараа, 82 кг-д П.Сүхбат нар алтан медаль хүртсэн бол 130 кг-д А.Баатархүү мөнгө, 74 кг-д Л.Энхбаяр, 90 кг-д Ч.Бямбадорж нар хүрэл медальтай ирж байв. Монголын чөлөөт бөхийн баг 1979 оноос энэ тэмцээнд тасралтгүй оролцохдоо 1999 оноос бусад жилүүдэд медальтай ирсэн билээ. 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрэгтэй, эмэгтэй тамирчдыг нэрс тодоржээ.

Эрэгтэй:

  • 57 кг: Б.Мөнх-Эрдэнэ
  • 61 кг: Т.Түвшинтулга
  • 65 кг: Ц.Цогбадрах
  • 70 кг: Т.Тулга
  • 74 кг: Б.Батбаяр
  • 79 кг: О.Сүлдхүү
  • 86 кг: Н.Батбилгүүн
  • 92 кг: Б.Бат-Эрдэнэ
  • 97 кг: Г.Ганхуяг
  • 125 кг: М.Лхагвагэрэл

Эмэгтэй:

  • 50 кг: Б.Мөнхнар
  • 53 кг: Ч.Отгонтуяа
  • 55 кг: Б.Отгонтуяа
  • 57 кг: Х.Болортуяа
  • 59 кг: Т.Алтжин
  • 62 кг: С.Цэрэнчимэд
  • 65 кг: Т.Энхжин
  • 68 кг: Э.Дэлгэрмаа
  • 72 кг: З.Болортунгалаг
  • 76 кг: Э.Даваанасан

Сонгомол бөх:

  • 55 кг: М.Сумъяабазар
  • 63 кг: Н.Ганбаяр
  • 77 кг: Н.Оргил.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button