Улс төрийн мэдээ

Economist Intelligence Unit: Ардчиллын индексээр Монгол автократ ангилал руу ороогүй

2024 оны ардчиллын индексийг Economist Intelligence Unit байгуулагаас гаргажээ. Үүний зэрэгцээ, Varieties of democracy байгууллага ч хэд хэдэн үзүүлэлтээр, улс орнуудын либерал ардчилал, сонгуулийн ардчиллын индексийг зэрэгцэн гаргаж байдаг.

 Сүүлд дурдсан индексээр манай улс үзүүлэлт “Тэгш эрх”, “Оролцоо” гэсэн хоёр үзүүлэлтээс бусдад нь багадаа таван байр ухарчээ. Ингэснээр “Автократ” хэмээх ангилалд 2024 оны тайлант жилээс эхлэн багтаж эхэлсэн нь үнэн байна.

Нөгөө талаар, Economist Intelligence Unit-ийн ардчиллын индекс нь илүү хөрөнгө оруулалт, эдийн засгийн утгыг илтгэдэг бөгөөд 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа жингээрээ гол эх сурвалж болдог.

Тус индексийн хувьд зургаан байр өсөж, 53-т жагссан үзүүлэлттэй байна. Нийт оноо 6.53 юм. 10 руу дөхөх тусмаа ардчилал бат бэх гэж ойлгоно.

6.53 нь Flawed Democracy буюу ардчилал нь сэвтэж, гажуудсан гэх ангилал юм. Түүний дараа “Автократ” ангилал бий бөгөөд, манай улсын хувьд хараахан энэ шат руу унаагүй байна.

Economist Intelligence Unit-ийн индексээр манай улс хамгийн сүүлд 2016 онд л үүнээс илүү буюу, 6.6 оноо авч байжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 19, 2025 11:46

Ehnii eeljind 7 onoo davah heregtei

Зочин
Зочин
3 сар 19, 2025 18:10

Орох гээд үүдэнд нь дөхөөд оччихсон ха�##�гыг нь тогших гээд гар нь чичрээд зогсож байна шүү дээ!!

Холбоотой мэдээ

Back to top button