Нийгэм мэдээ

Кадавр донор хүлээсэн бөөрний дутагдалтай 695 хүн амь гуйж байна

УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багаас хэвлэлийн бага хурал хийж, тархины үхэлтэй донор нэн шаардлагатай байгаа талаар мэдээллээ.

Өнгөрсөн жилийн тавдугаар сараас хойш энэ төрлийн донор гараагүй байна.

Бөөрний дутагдлын эцсийн шатанд орсон өвчтөнд амьд болон тархины үхэлтэй донорыг сонгодог. Хэрэв хамаатан садан дунд нь цусны бүлэг таарах хүн байхгүй бол кадавр буюу тархины үхэлтэй донорыг хүлээдэг.

2024 оны хувьд шинээр 607 хүн бөөрний архаг дутагдлын эцсийн шатанд шилжин, гемодиализын аппаратад орох болжээ. Энэ нь бөөр орлуулж, цусыг шүүдэг аппарат юм. Улсын хэмжээнд нийт 262 гемодиализын аппарат байна.

Гэвч нийт 50 нь л бөөр шилжүүлэн суулгах мэс засалд оржээ.

Ид хийж бүтээх идэр насандаа ихэвчлэн бөөрний дутагдалд орсон хүмүүс насан туршдаа гемодиализын аппаратаас хамааралтай болдог.

Өнөөдрийн байдлаар тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай 695 өвчтөн байгаа аж.

Гэвч 2008-2018 онд тус бүр хоёр, 2019 онд 11, 2020 онд зургаа, 2021 онд найм, 2022 онд дөрөв, 2023 онд дөрөв, 2024 онд 10 хүн л хамрагдаж чадсан байна.

П.Батчулуун эмчид ял өгсөнтэй холбоотойгоор нас барагсдын ар гэр эд эрхтнийг нь ашиглахыг зөвшөөрөхөө больсон талаар эмч нар мэдээлж байгаа. Тэд иргэдийг кадавр донор болох сонголтыг зөвөөр ойлгон хүлээж авахыг, мөн П.Батчулуун эмчийг цагаатгахыг хүсэж өнөөдрийн хэвлэлийн бага хурлаа зохион байгуулжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 21, 2025 13:25

Бигэрийн элсрүү очиж байгаа хүмүүсийг л хараарай. Ди�##�изийн аппаратанд орохгүйн тулд тэмцэж байгаа 100 гаруй мянган өвчтнүүд байгаа. Тэдний биеийн байд�##� хүндэрвэл бас л ингээд донор гуйна шүү дээ

Зочин
Зочин
3 сар 21, 2025 15:47

МАНАЙХААН НЭГ ГОЁ ШИЙДВЭР БАЙНА ШҮҮ УИХ н ГИШҮҮДИЙН 126 БӨӨР ОЛОН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХНЭЭ МАНАЙ ТӨРИЙН ТҮШЭЭД ТОПУУД БОЛ БӨӨРӨӨ ДУРТАЙЯА ӨГНӨӨ.ЭХНЭЭСЭЭ Л ӨГЬЕӨ Л ГЭЖИНА ИЙМ УХАМСАРТАЙ ЭХ ОРОНЧ ГИШҮҮДЭЭРЭЭ БАХАРХАЖ ШҮТЭН ДЭЭДЛЭЕ.

Зочин
Зочин
3 сар 21, 2025 17:05
Reply to  Зочин

Сонгуулийн өмнө бол бүгдээрээ өгнө шүү, одоо бол жаахан ороолноо, муусайнууд чинь.

Зочинэочин
Зочинэочин
3 сар 22, 2025 18:55

Энэ байд�##� нэн аюултай,гэмгүй хүн золиослогдож мэднэ.Задлан хийхийг хориглох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button