Нийгэм мэдээ

Н.Мөнхзул: А.Баяржавхлангийн мэдээллийн мөрөөр дотоод хяналт шалгалтыг шуурхай эхлүүллээ

Иргэн А.Баяржавхлан цахим орчинд мэдээлэл хийж, 9.3 тэрбумын гэх асуудлаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан үндэслэлээр цагдан хоригдсон А.О-гийн ах гэдгээ хэлсэн. Түүнчлэн, өнөөг хүртэл цагдаагийн алба хаагчид сард 75 сая төгрөг авах байдлаар тэднийг хянаж шалгалгүй явж ирсэн зэрэг ноцтой мэдэгдлүүд хийсэн.

Үүнтэй холбогдуулж ЦЕГ-аас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Энэ үеэр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга С.Тайван,

"Сүүлийн дөрвөн жилд цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 299 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээд байна. Энэ төрлийн гэмт хэрэг зохион байгуулалттай үйлдэгддэг. Иймд гадаад улсаас үйлдэх болсон. Тухайлбал иргэн Э-гийн 35 хүнтэй бүлэглэл бий. Тэднийг үйлдэж байхад нь “Шувуу” ажиллагааны хүрээнд албадан баривчилж Монголд авчирсан. Мөн дахиад 28 хүний бүрэлдэхүүнтэй Г-гийн бүлэглэл байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хоёр этгээд нь цагдан хоригдож байна. Б-гийн бүлэглэл байгаа. Энэ нь өчигдөр орой цахим орчинд мэдэгдэл хийсэн А.Баяржавхлан гэж хүний хамаарал бүхий бөгөөд 18 хүний бүрэлдэхүүнтэй. Мөн гадаадаас үйлдэж байгаа нь үүгээр тодорхой болж байх шиг байна.

Цагдаагийн байгууллага тасралтгүй тэмцэж байгаа.

О, Б нар нь шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон байгаа. Мөрийтэй тоглоом зохион байгуулах, гэмт бүлэг үүсгэх, мөнгө угаах зэрэг гурван төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

2023 оноос хойш мэдээлэл хийсэн иргэний бүлэглэлд холбогдох, таван иргэний 10 дансыг хязгаарлаж ажилласан байна. Нэг нь Б бөгөөд 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан" гэлээ.

Үүний дараа ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар Н.Мөнхзул,

“А.Баяржавхлан гэх хаягаас өчигдөр ноцтой мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан, Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс ажлын хэсэг гаргалаа.

Тухайн иргэн нь "Цагдаагийн байгууллагын шуурхай хуралдааны үеэр яригдсан мэдээллийн бичлэг" гэх агуулгаар нэгэн бичлэг сонсгосон. Энэ нь бол 2024 оны есдүгээр сард "Хянамгай бай" хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд хандан хийсэн мэдээллийн бичлэг болох нь тогтоогдож байна.

Дотоод хяналтын процесс хугацаа шаардана. Тухайн А.Баяржавхлан иргэнээс хууль бус үйлдлийн мэдээлэл байвал ирүүлэх боломжтой гэдгийг хэлмээр байна. Хууль бус үйлдэл хийсэн албан хаагчтай эвлэрэхгүй. Хариуцлагыг тооцуулна. Харьяа байгууллагад нь шилжүүлнэ. Буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хууль ёсны эрх ашгийг хамгаалан ажиллана" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 24, 2025 11:10

зөв яар�##�тай эхлүүлж дотоод хян�##�т тогтоох нь зөв шүү тэгэхгүй бол тэнэгүүд юу ч гэж мэднэ

Zochin
Zochin
3 сар 24, 2025 11:27

Engeed Nyanbakter, Danhin casino toi boloh hamgiin tom muruudul n il bolno. B##vchralaar muriitai togloomig hyazgaarlaj uursduu monopolidoh tuluvguu il haragdaad baisin

иргэ
иргэ
3 сар 24, 2025 13:09

Энэ утгагүй зүйл Цагдаа цагдаагаа ш�##�гах уу Нэг газар ажилладаг Нэг сургууль төгссөн Ах дүү найз нөхдийн холбоо гэж бий Ашиг сонирхлын холбоо бол бүр илүү ..Цагдаа нар бол маш муу хүмүүс Маш муу хүмүүс шүү Бүгд биш Гэхдээ их увайгүй хүмүүс цагдаад ордог Тэнд улам их муу увайгүй зангийн их сургууль дүүргэсэн. Эрс өөрчлөлт л хэрэгтэй АН н Алтангэрэл гэх гөлөг энийг хийхгүй Мэдлэг нь дутна

Зочин
Зочин
3 сар 24, 2025 13:21

ТЭР МӨНГӨ АВЧ ДАРХАЛСАН ЛАЛАРЫН ЦАГДААГАА НЭР УС ЗУРАГ ХӨРӨГТЭЙ НЬ ЗАРЛААЧ НААГУУР НЬ ЧАВХНЫ ЧУЛУУ БОЛСОН НУСАН ТАГЛААНУУД ХОРИГДООД ҮХЛЭЭ ХӨӨШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД Ч ОРЖ ҮЗЭЭГҮЙ МАНГАР БАЦААНУУД МӨРДӨНД ОРОХООРОО ШУУД ШЭЭС НЬ САВИРААД ЭРҮҮ АМ НЬ СУЛРААД АЛИНГАА АЛДДЫН БАЙНА ЛЭ ШҮҮ.ЕРӨН БОЛ МОНГОЛЫН ЦАГДААГУУД ҮНЭНДЭЭ АВИЛГАЧИН МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦАХАА БОЛЬЖЭЭ ИНГЭЖ БОЛОХГҮЙШТ ТЭР ЦАГДААГАА ЗАРЛАХГҮЙ БОЛ ЗАРАЛТАЛ НЬ УЛС ТӨРЖИХӨӨ АМЛАЯАА АЦНУУДАА

Зочин
Зочин
3 сар 24, 2025 14:15

Гэмт хэрэгтнүүд зугатаагаад �##�га болохгүй гэх бат�##�гаа байна уу. Ш�##�г�##�т хийж байх хойгуур чинь �##�га болно доо.

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
3 сар 24, 2025 18:26

Монголд цагдаагийн ц�##�ин хэр байдаг вэ? Нэмэлт мөнгө хэрэгцээ их биз..?

Иргэн
Иргэн
3 сар 24, 2025 18:31

Яг ш�##�гаж харагдаач!!! Ш�##�гах дотоод хян�##�тын цагдаа бас ашигаа авсан, одоо бас ш�##�гасан болж ахиухан авна!!! Монгол улсын цагдаагийн байгууллага нэгэнтээ өнгөрсөн!!! МАН-АН-Н мафиуудын тавиулууд удирдлагатай!!!

Холбоотой мэдээ

Back to top button