Нийгэм мэдээ

Өмнөговьд шороон шуурга болж айлын байшингийн дээвэр, хашаанууд нурсан байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд өчигдөр /2025.03.24/ 16 цагийн байдлаар ширүүн шороон шуурганы улмаас хоёр айлын байшингийн дээвэр нурж, айлуудын хашаа нурсан байна.

Тус аймгийн нийт нутгаар 2025 оны 03-р сарын 24-ний өдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байсан юм. Иймд иргэд та бүхэн цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг анхааран хүлээн авч болзошгүй эрсдэлээс хамгаалж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button