Нийгэм мэдээ

Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд газар хөдөлж, цэцэрлэгийн хана, цонхонд цууралт үүслээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 51 км/ 2025 оны 03-р сарын 24-ний өдрийн 12:31:31 секундэд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Энэ талаар ОБЕГ-аас "Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 51 км/ 2025 оны 03-р сарын 24-ний өдрийн 12:31:31 секундэд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 12:36 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга,Тамгын газрын дарга нараас тодруулахад чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж, цэцэрлэгийн 2 давхар угсармал блокон байшингийн 1, 2 дугаар давхрын хана болон цонхонд цууралт өгсөн. Холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг байгуулан тус сумын төрийн өмчийн албан газруудад хяналт шалгалт хийхэд тус цэцэрлэг болон сумын Соёлын төвийн барилгын үндсэн хийц бүтцэд өөрчлөлт байхгүй, хялгасан хагарал үүссэн гэсэн дүгнэлт гарсан" хэмээн мэдээлэл өглөө.

З.УЧРАЛ
 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button