НИЙГЭМ

Ж.Чинбүрэн: Биднийг үргэлж дэмждэг монгол түмэндээ их баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэнд Хүний гавьяат эмч цол олгосон билээ.

Шагналаа гардаж авсных нь дараа Ж.Чинбүрэн гавьяатын баярынх нь сэтгэгдлээс хуваалцахад “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан ийм сайхан бэлгэ дэмбэрэлтэй өдөр элэг нэгт монгол түмнийхээ дэмжлэг, хайр ивээлээр Төрийн эрхэм дээд шагнал хүртсэндээ үнэхээр баяртай байна. Намайг төрүүлж, өсгөсөн аав, ээждээ, багш нартаа, хазайж явахад минь түшиж тулсан хань, найз нөхөддөө баярлалаа. Бас намайг төдийгүй биднийг үргэлж дэмждэг монгол түмэндээ их баярлаж байна.

Хавдарт өвчний эсрэг, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогсож буй Монголын мянга мянган эмч нарын хөдөлмөр, зүтгэлийг надаар төлөөлүүлэн шагнаж байгаа юм шүү. 2019 онд бид их үр бүтээлтэй ажиллалаа. Эрүүл мэндийн тухай хуулинд Хорт хавдрыг эрт илрүүлэх заалтыг оруулж өгсөн нь энэ өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх боломжийг бүрдүүллээ” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ina
Ina

Bayar hurgiyee

Ina
Ina

Bayar hurgiy ee

Зочин
Зочин

Баяр хүргэе

Зочин
Зочин

Bayar hurgie mundag emchdee

Холбоотой мэдээ

Back to top button