Долоон хүний амь аварсан түргэн тусламжийн эмч, жолоочийг “Шударга журам” медалиар шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нарыг “Шударга журам” медалиар шагнав.
Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04:30 цагт БЗД-ийн 12 дугаар хороонд “Хүн угаартсан байна” гэх дуудлагын дагуу эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нар долоон минутын дотор тус газарт очжээ.

Энэ үедээ галын аюулд өртсөн айлын гэрээс 2-13 насны таван хүүхэд, хоёр иргэнийг цаг алдалгүй гаргаж, түргэн тусламжийн машиндаа зөөж оруулж дуусахтай зэрэгцэн гэр шатаж нурсан байна.

Эмч, жолооч хоёр аварсан хүүхдүүдээ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт, 56 настай эмэгтэйг Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэж өгчээ.

Их эмч Э.Одгэрэл 2012 онд “Ач” анагаах ухааны их сургууль төгссөн бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сараас эхлэн Нийслэлийн Түргэн тусламжийн төвд их эмчээр ажиллаж байна.

Жолооч Т.Гүнтэвсүрэн нь тус төвд 2003 оноос хойш ажиллаж буй бөгөөд эрүүл мэндийн салбарт тасралтгүй 23 жил ажиллах хугацаандаа нийт 17 мянга орчим дуудлаганд явсан туршлагатай ажилтан юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
долоогийн долоон хуний алтан амийг аварсан эгэл баатруудад баярлалаа
Bodohod ch saihan baina.Saihan humuus. Bayarlalaa
Баярлалаа сайхан бүхнийг хүсэе
цалинг нь нэмээгүй бол тэр муу төмөр медалиар нь яадаг юм үхс....