НИЙГЭМ

1035 хүний амь аварсан аврагч Х.Цогтбадрах Гавьяат боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар НОБГ-ын нийслэлийн аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч Х.Цогбадрах Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнууллаа.

 Тэрбээр Онцгой байдлын байгууллагаас төрсөн найм дахь, аврагчдаас мэндэлсэн гурав дахь Гавьяат цолтон.

Онцгой байдлын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж буй Х.Цогбадрах 2012 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1035 хүний амь аварч, 275 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Мөн 119 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 60 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Тухайлбал, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймэрт нийт 86 хоног үүрэг гүйцэтгэж 1800 орчим га талбайн гал түймрийг унтраасан бол нийслэлийн хэмжээнд гарсан томоохон түймэр болох ХУД-ийн “Анун” төв, БЗД-ийн “Нарантуул худалдааны төв”, “Говь” ХХК-д гарсан түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн. Мөн СХД-ийн 16,17,20,21, БЗД-ийн 20, ХУД-ийн 13 дугаар хороонд болсон үерийн дуудлагаар тус тус ажиллаж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үүргээ амжилттай биелүүлсэн юм.

Холбоотой мэдээ

2
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
2 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Bayar hurgey

Зочин
Зочин

Olon hunii ami nas awran gdg mash chuhal baharhuushtai zuil shvvv bayr hurgiii

Back to top button