Д.Пүрэвдэмбэрэл: Гурван ихэр охинтой, хоёр ихэр хүүтэй болсон маань их том хувь заяа

Аав болсон анхны мэдрэмж хүн бүрийн сэтгэлд өөр өөр өнгийн аз жаргалаар зурагдан үлддэг. Д.Пүрэвдэмбэрэлийнх таван жилийн өмнө бүл нэмж гурван ихэр охин мэндэлж байжээ. Харин өнгөрсөн сарын 27-ны өдөр хоёр ихэр хүү төрж, ам бүл долуулаа өнөр өтгөн болжээ.
Хамгийн анх аав болоод “Эхлээд эхнэрээ ЭХО-д харуулахад нэг хүүхэд байсан, долоо хоногийн дараа дахиад үзүүлэхэд хоёр болчихсон байсан. 10 хоногийн дараа ЭХО-д үзүүлсэн чинь гурван хүүхэд болчихсон байсан. Хөөх, үржигдээд байдаг юм байх даа гэж бодсон” гэж сэтгэгдлээ хуваалцаж, баярт мөчөөсөө багахныг дурсаж ярилаа.
-Анх аав болсон сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Ёстой гайхмаар. Мэдээж үр хүүхэдтэй болж байгаадаа сэтгэл хангалуун байсан ч гурван охинтой болно гэж санаагүй. Долоо, долоо хоногоор нэмэгдээд байдаг юм уу, гээд ихэд гайхаж байсан. Гурван охин маань эх нялхаст төрсөн. Ёстой хөл газар хүрэхгүй баярлаж, тэдэн лүгээ их яарч байснаа л санадаг.
-Зарим хүн ихэр хүүхэдтэй болохын хүслэн байдаг. Харин гэргий тань хоёр амаржихдаа хоёр удаа ихэрлэжээ?
-Тийм шүү. Анхны гурван хүүхэд маань ихэр байлаа. Хоёр дахь жирэмслэлтийг арай ч ихэр байна гэж бодоогүй. ЭХО-д харуултал хоёр ихэр хүү байна гэхийг нь сонсоод, магнайгаа хагартал баярласан. Эхнэрийн талд ч тэр манай талд ч тэр ихрийн удам бий. Гэхдээ хол л гэлцдэг. Гэтэл манай гэр бүлээр үргэлжилж, дамжина гэж хэн санах вэ дээ. Гурван сайхан охин үнэрлэж, хайраар бялхдаг надад дахиад хоёр хүү заяана гэдэг бол асар том хувь заяа.
Заримдаа хүмүүс эмнэлэгт их л юм ярина. Үр хүүхэд ирэхгүй байна гээд сэтгэл өвтгөм зүйлс ярихад хааяа бас дотор юм буглана. Тэдэнд очихгүй хэр нь надад ингэж ирэх нь хувь тавилангийн бэлэг юм даа гэж бодогддог.
-Ихэр хүүхэд өсгөхийн онцлог юу вэ? Ихрүүд хоорондоо адил төстэй зан араншинтай юу. Эсвэл өөр байх юм уу?
-Том охиндоо П.Ариунгоо, дунд охиндоо П.Намуунгоо, бага охиндоо П.Урангоо гэдэг нэр хайрласан. П.Намуунгоо охин маань их гял, цал юманд дуртай. Гэртээ ч даашинз өмсөөстэй. Эгч, дүү хоёроо бодоход хамахгүй эмэгтэйлэг. Гэхдээ том, бага хоёр охин маань ч Намуунгоогоо дагаад, хувцасладаг. Ижилхэн загвартай гурван хувцас, гурван гоёл гээд бүх зүйл гурав үржигддэг. Нэг хүүхэд өсгөхөд л ямар байдаг билээ. Тэр ачаалал гурав дахин нэмэгддэг гэхээр хааяа чанга санагддаг байсан. Гэхдээ ядраад байх юм байхгүй ээ. Цэцэг шиг гурван охиноо цээжиндээ ээлжилж наагаад л өсгөж байна.
-Хоёр хүүдээ нэр хайрласан уу?
-Бодож л байна. Хамаатан саднаараа жижигхэн ёслол үйлдэж байгаад нэр өгөх санаа байна.
-Олон жаахан хүүхэдтэй болохоор гэргийд тань тусламж их хэрэг болдог байх. Та хэр сайн хань бас аав бэ?
-Би чинь цагдаа хүн шүү дээ. Ажилтай үедээ яах аргагүй ажилдаа явна. Харин гэртээ байхдаа эхнэртээ тус болчих гээд л бөндөгнөж өгнө. Хүмүүсийн дунд зөвхөн эмэгтэй хүн ар гэрээ даах ёстой гэсэн оылголт байдаг юм шиг харагддаг. Харин миний хувьд хэн нт ч хийсэн ялгаагүй. Аль болох л эхнэрээ хэсэг ч болтугай амрааж, би өөрөө гэрээ цэвэрлэж, угаалгаа хийдэг. Эхнэр маань надтай гэрийн ажлаа 50/50 хуваадаг. Намайг цэвэрлэгээ хийж байхад, эхнэр хоолоо бэлдчихдэг. Ингээд хамт юмаа хийчхээр сэтгэл тэнүүн байдаг. Анх гурьан охин нярай байхад, хадам ээж болон дүү нар маань ирж тусалдаг байсан. Хэдийгээр хоёр хүүхдээ хоёр гартаа иэвэрсэн ч удвал их ядардаг. Гурвууланг нь нэг нэгээр нь тэврэхгүй л бол бас хүнд байдаг байсан.
-Залуу аавын хувьд хүүхдүүдийнхээ амьдрах орчин, нийгмийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Эхнэр бид хоёр Улаанбаатарт танилцаж, тэндээ амьдралаа олох гэж их зүтгэсэн. Гурван охинтой болоод, “За энд огт бүтэхгүй. Агаартай газар луу нүүе” гээд судалсан. Эрдэнэт л хамгийн тохиромжтой газар учраас энд ирсэн. Агаар сайтай, тайван газар амьдарвал хүүхдүүд маань өвдөхгүй. Тэднийгээ эрүүл саруул өсгөхийн тулд л ээж, аавууд их зүйлийг хийх гэж хичээдэг. Тиймдээ ч Эрдэнэтийг сонгосон маань их зөв байсан. Түгжрэлгүй, нэмэлт стрессгүй, агаартай, хүүхдэд ээлтэй гээд олон давуу талтай. Одоо ер нь залуучууд нийслэл рүү амьдрах гэж зүтгэх биш өөр аймаг, хотууд руу нүүвэл их давуу талтай.
Одоо ч Орхонд намайг "Ихрүүдийн аав" гээд танихгүй хүн байхгүй шүү дээ.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе гэр бүлд нь эрүүл энх аз жаргал инээд баясал эрч хүч сайн сайхныг хүсэн ерөөе????????????????
Баяр хүргэж аз жаргал сайхан бүхнийг хүсэе
Зөв , сайхан , өнөр гэр бүлд аз жаргал
, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Баяр хүргэе аз жаргал ерөөе
Эх орон минь ийм сайхан өнөр болбол ч гайхалтай шүү
Гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баяр хүргэе
Та най гэр бүлд аз жаргал эрүүл энх ерөөе.
Энэ гэр бүлд төрөөс байр өгмөөрр юм бна.
Баяр хүргэе.аз жаргалтай юм..хүүхдүүдээ сайхан өсгөөрэй
Баяр хүргэе. Улам өнөр болоорой
БАЯР ХҮРГЬЕ МРНГОЛЫН МААНЬ ҮРС МАШ ОЛОН БОЛМОЙ
Бачр хүргье Монголын маань үрс маш олон болмоор
Сайхан бүхнийг дээдийг ерөөе
Баяр хүргье
Баяр хүргэе хайртай шүү. Эрүүл энхийг хүсье. Эрүүл саруул байгаарай.
Баяр хүргье .Яасан сайхан абшигтай гэр бүл вэ ? Хурай хурай хурай . Бүгдэд нь эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!!!!!!!