НИЙГЭМ

Боловсролын салбарт завсаргүй 45 жил ажиллаж буй Л.Олзвой Гавьяат багш болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар ерөнхий боловсролын “Гэрэлт ирээдүй” сургуулийн сургалтын менежер Ламжавын Олзвой гавьяат багш цол хүртлээ.

Л.Олзвой нь 1975-1980 онд Говь-Алтай аймгийн Тайшир сумын дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багш, хичээлийн эрхлэгч, 1980-2009 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн, Улсын тэргүүний 24 дүгээр дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багш, 2009 оноос одоог хүртэл Сонгинохайрхан дүүргийн “Гэрэлт иррээдүй” дунд сургуульд сургалтын менежерээр ажиллаж байна.

Боловсролын салбарт тасралтгүй 45 дахь жилдээ ажиллахдаа сургалтын технологийг шинэчлэх, шавь төвтэй сургалтыг ажилдаа нэвтрүүлэх зорилгоор байнга шинийг эрэлхийлснээр 2003 онд Монгол Улсын тэргүүний, 1996, 2008 онд нийслэлийн тэргүүний, 1996, 2003, 2008 онд Чингэлтэй дүүргийн тэргүүний багшаар, 1999 онд Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн аваргаар, 1994, 1996, 2000, 2002, 2003, 2008 онд 24 дүгээр дунд сургуулийн тэргүүний багшаар, 2001 онд “Хүндэт багш”-аар шалгарч, 1996, 2019 онд Монголын багш нарын VI, VII их хуралд төлөөлөгчөөр оролцож байв.

Түүний 1988-2009 онд ахалж ажилласан 24 дүгээр сургуулийн Монгол хэлний заах аргын нэгдэл 1996, 2008 онд нийслэлийн, 1996, 2008 онд Чингэлтэй дүүргийн, 1996, 2000, 2008 онд сургуулийн тэргүүний заах аргын нэгдлээр шалгарч, энэхүү амжилтаас шалтгаалж 24 дүгээр сургууль 2000 онд нийслэлийн монгол хэлний олимпиадын аварга сургууль, 2000 онд нийслэлийн монгол хэлний түшиц сургууль, 2002 онд “Хүмүүн бичиг” сонины нэрэмжит “Улсын тэргүүний сайхан бичигтэн” өргөмжлөлт хамт олон, 2003 онд нийслэлийн монгол бичгийн хичээлийн түшиц сургуулиар шалгарч байв.

Л.Олзвой багш боловсролын тогтолцооны шинэчлэл, хөгжлийн чиг хандлагыг соргогоор мэдэрч сургуульдаа амжилттай хэрэгжүүлдэг бөгөөд 1998 онд “Монгол хэлний үгийн бүтэц, үгсийн аймаг”, 2000 онд “Эх, үг хоёр”, 2003 онд “Сурагчдаар эх зохиолгож сургах нь”, 2005 онд “Монгол хэлний хичээлээр сурагчдын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх нь”, 2007 онд “Монгол хэлний хэлц үг”, 2008 онд “Эх, дасгал ажлууд” гарын авлага бичиж, 2008-2009 онд монгол хэлний сургалтыг 11 жилийн тогтолцоонд шилжүүлэх стандартын багт орж “Монгол хэлний эх, өгүүлбэр зүйн ай”-н бүлэгт голлон ажиллаж 7-9 дүгээр ангийн монгол хэлний зөвлөмж, 2007 онд 11 жилийн сургалтын тавдугаар ангийн сурах бичиг, багшийн ном, 2014 онд 12 жилийн сургалтын тавдугаар ангийн сурах бичиг, багшийн ном, 2017 онд 12 жилийн сургалтын 11 дүгээр ангийн сурах бичиг, 2018 онд 12 жилийн сургалтын зургадугаар ангийн сурах бичгийн багт тус тус ажилласан.

Тэрбээр 2009 оноос БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Гэрэлт ирээдүй” бүрэн дунд сургуульд “Бүх талын боловсрол олгох таван талт” сургалтын хөтөлбөрөөр XXI зууны хүүхдүүдийг амьдрах ухаан, бүтээлчээр сэтгэн бодох чадварт сургах урлагийн торгон мэдрэмжээ өсгөсөн эрүүл бие бялдартай, бусадтай харилцах харилцааг эзэмшсэн шударга, бодит чадвартай иргэн бэлтгэхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-30 14:31

багшдаа баяр хүргэе 24 н шавиас нь 99 оны төгсөлт

Amjilt Amjilt
Amjilt Amjilt
2019-12-30 20:31

Баяр хүргэе ээ. Нүдээ олсон шагн#### байнаа. Миний ээж эрүүл мэндийн с####барт таср####тгүй 45 жил ажиллаж байгаа ч шагн#### холуур байдаг юмөө.

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x