ОХУ-ын цор ганц телевизор үйлдвэрлэгч зурагт хийхээ зогсоолоо

ОХУ-ын цорын ганц дотоодын телевизийн үйлдвэрлэгч “Квант” компани эрэлт багатай, зардал өндөртэй байсны улмаас телевиз үйлдвэрлэлээ зогсоосон талаар “Коммерсант” сонин мэдээлжээ. Тус сонин Квант компанийн гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидалд үндэслэж мэдээлсэн байна.
Квантын гүйцэтгэх захирал Михаил Етонов гуравдугаар сарын 17-нд бичсэн захидалдаа Воронеж хот дахь үйлдвэртээ “Ирбис” брэндийн телевиз үйлдвэрлэхээ зогсоосноо мэдэгджээ. Тэр телевизор үйлдвэрлэлийг энэ онд дахин эхлүүлэх төлөвгүй буйгаа захидалдаа дурдсан аж.
“Коммерсант”-ын мэдээлснээр, Квант нь ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яаманд бүртгэлтэй цорын ганц телевизор үйлдвэрлэгч байсан юм. Тус компанид ойр эх сурвалжуудын хэлснээр, эрэлт сул, мөн тус яамны бүртгэлд хэвээр үлдэхийн тулд шаардлагатай бичиг баримтын ажил их байсан нь үйлдвэрлэлээ зогсоох шийдвэр гаргахад нөлөөлжээ.
ОХУ-ын цахилгаан бараа борлуулагч “OCS” компанийн хэрэглээний цахилгаан хэрэгслийн захирал Владислав Бородиний хэлснээр, “Ирбис” телевизор нь гадаад өрсөлдөгчөөсөө илүү өндөр үнэтэй байснаас гадна хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй болж чадаагүй аж. Мөн борлуулалт нь үйлдвэрлэлийг үргэлжлүүлж ашигтай авч явахад хангалтгүй байсан юм.
Оросын засгийн газрын худалдан авалтын мэдээллээс харахад, төрийн байгууллагууд голчлон “LG”, “Sony”, “Samsung”, “Xiaomi”, “Haier” зэрэг гадаад брэндийн телевизүүдийг сонгодог байна.
Квант компани өмнө нь БНХАУ-ын “Xiaomi” болон “TCL “компанийн захиалгаар цахилгаан бараа үйлдвэрлэж байсан юм. “Коммерсантъ”-ын мэдээлснээр Украины дайны улмаас хориг арга хэмжээний эрсдэл нэмэгдсэн гэх шалтгаалан эдгээр компаниуд сүүлийн үед ОХУ дахь үйлдвэр рүү сэлбэг хэрэгсэл нийлүүлэхээ больжээ.
2016 онд Москвагийн ойролцоох Зеленоград хотод байгуулагдсан Квант компани 2023 онд 15.9 тэрбум рублийн (ойролцоогоор 184 сая ам.доллар) орлоготой ажилласан юм. Харин ашиг нь 3.2 сая рубль (ойролцоогоор 37 мянган ам.доллар) байсан аж.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын бүх үйлдвэрүүд яг ийм ш�##�тгаанаар сөнөсөн.
Угаасаа оросын хоцрогдол дайны нөлөөнд ил болж дэлхийн шившиг хүн төрлөхтны үзэн яд�##�т гай гамшиг болж бна
Орос дайн хийж цөмийн бөмбөгөөр сүрдүүлэхээс
Өөр зүйл сэтгэхээбольж
Хийж байгаа юмын нь хүн тоохгүй,ашигтай ажиллаж чадахгүй л бол домпуурна л шүү дээ. Олон улсын хоригоос болоод Оросын олон үйлдвэр иймэрхүү болж буй юм билээ. Айрофлот хүртэл б�##�араад байгаа шүү дээ. Гадаадын онгоцнуудаа махлаж сэлбэг болгож аргацааж байгаа т�##�аар бичээд л байгаа.
hereggui yumand mungu zartsuulah demii ..Aguu Oros Guren delhiid puujin uildverlel bolon sansar ezemshilteeree nomer 1 hemeegdej 20- 50n jileeree hugjluuruu tasarhai turuuljee.Bas tsumiin tsenegt hoshuunii toogooroo delhiiid 1t bna uur yu heregtei ve ?!
Орос доошилж байгаагийн шинж
Төмөр хөшиг ха�##�ттай байсан өнгөрсөн зуунд Оросд өөрийн электрон бараа гэж байснаас технологийн эрин 21 зуунд Ивануудын энэ т�##�ын үйлдвэрлэл хөгжилтэй орнуудынхтай харьцуулах бүү хэл Энэтхэг, Тайланд, М�##�айзаас ч дор орсон.