УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Бат-Эрдэнэ: Малчдад эрүүл мэнд, боловсролын хүртээмж тааруу, зээлийн дарамт ихтэй байна

“Бүтээлч Хөвсгөлчүүд” малчдын зөвлөгөөн Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас эхэлжээ.

Тус зөвлөгөөн оролцож яваа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа малчдад дараах асуудлууд тулгарч байгааг хөндөж ярьсан байна.

  • Эрүүл мэнд, боловсролын хүртээмж маш тааруу
  • Зээлийн дарамт ихтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна
  • Ноос, ноолуураа үнэд хүргэж чадахгүй
  • Ногоон тэжээл тарих газар олгохгүй
  • Банкууд үндсэн хууль зөрчиж, насаар ялгаварлан зээл олгохгүй байгаа зэрэг асуудлууд тулгарч байгааг онцлов.

Мөн тэрбээр, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдтэй уулзах үеэр бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн хомсдол, залуу малчдын тоо цөөрч буй байдал, түүхий эдийн үнэ ханшийн уналт, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн дэмжлэггүй байдал зэрэг асуудлыг ярьцгаасан байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 15, 2025 21:38

Манай Увс аймгийн Бөхмөрөн сумын жа�##� шүү.Эрдэнэт гэж ярихыг сонсоод нутаг усаа ах дүүгээ орхисон юм болов уу гэж бодлоо.Арай үгүй байлгүй дээ

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button