НИЙГЭМУЛС ТӨР

Ахмадуудын цагаан сар “ХӨӨРХИЙ” боллоо

Жил бүрийн сар шинийн баярын өмнө банк ахмадуудын хөлд дарагддаг. Хөгшчүүл үр хүүхэд, ач зээ нартайгаа жилд ганц удаа баярлахын тулд тэтгэврийн хэдэн бор төгрөгөө авч, эсвэл авах ёстой мөнгөө улсаас урьдчилан зээлэх гэж тэр.

Тэгвэл Ерөнхийлөгчийн “хундага”-тай мэдэгдлээс болж энэ жил ахмадуудын цагаан сар хөөрхий болох нь. Өөрөөр хэлбэл ҮАБЗ-ийн гурав /Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга/ “Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай шийдвэр гаргасан” гэж мэдэгдсэн.

Энэ дагуу нийгэмд хэд хэдэн эргэлзээтэй асуудал үүсээд байна. Иймд зарим нэг асуудлын эргэлзээ тайлагдтал Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн арилжааны банкуудыг нэмж шинээр тэтгэврийн зээл олгохгүй байх шийдвэрийг өчигдөр /2020.01.02/ гаргасан юм. Үүний дагуу зарим арилжааны банкууд Тэтгэврийн зээл олгохоо зогсоод байгаа.

Дээр, дооргүй л талцан маргаж мэтгэсэн хүмүүс.  

Нэгдүгээрт, Зээлгүй хүмүүс нь “хохирлоо” гэж орилолдох, зээлтэй  хэд нь “ашгүй” гэж баярлах. Улс өрийг нь тэглэтэл зээлтэй хөгшчүүл төлөхгүй хүлээх, тэр хүлээгдлийн хүү банканд өснө. Өссөн хүү, өр хоёрыг хэн хэзээ төлөх вэ гэдэг асуулт бас хариултгүй. Эцэст нь банканд баахан чанаргүй зээлийн эрсдэл үүсэх нөхцөл байдал руу орох вий гэсэн болгоомжлол байна.  

Хоёрдугаарт, салхитын мөнгөний орд хэзээ эдийн засгийн эргэлтэд орох вэ, гадаад хөрөнгө оруулагчдаа яах вэ, энэ ордын хууль шүүхийн маргаантай асуудал хэрхэн үргэлжлэх вэ, хэзээ шийдэгдэх вэ, эл ордтой холбоотой авлигын хэрэгт холбогдсон шүүгч нарын хэрэг хэрхэх вэ. Ийм олон асуулт ар араасаа хөвөрч байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь шийдвэр биш зөвлөмж гаргадаг. Төрийн гурван өндөрлөгийн гаргасан зөвлөмж ийм л олон асуултыг нийгэмд хариултгүй үлдээчихлээ. Асуудал цааш хэрхэн үргэлжлэх нь УИХ-аас бүрэн хамааралтай болж байна. Эцсийн шийдвэрийг УИХ шийднэ.

Тэтгэврийн зээлийн хэмжээ 800 гаруй тэрбум төгрөг бөгөөд давхардсан тоогоор 230 мянга орчим ахмад эл зээлийг авчээ.

УИХ асуудлыг шийдээд эдгээр ахмадуудынхаа өрийг тэглэчихлээ гэж бодъё. Цаашид гарах үр дагавар ямар байх вэ гэдэг асуудал бас л гарч ирнэ. Тараасан мөнгө нь үнийн хөөрөгдөлд оруулж, ноён доллар улам л өсөх эрсдэлтэй. Эцсийн бүлэгт эргээд л энгийн ажилчдын нуруун дээр “ачааны хүнд” буух вий гэсэн болгоомжлол ч гарна.

Үүнээс наанадаж, одоохондоо зээл авч амьдралдаа залгуулдаг хүмүүсийн амьдрал хэцүүдчихлээ. Тэтгэврийнхээ хэдэн “бор”-оор сар шинийнхээ ард гардаг ахмадууд хөөрхий.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөөрхий болох юу байх вэ дээ харин ч ахмадууд маань өр нь тэглэгдэж сэтгэл амар золголтоо хийх нь бна

Зочин
Зочин

Зээл авхуулж цагаан сар хийлгэдэг үр хүүхдүүд нь банкны үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Хариуцлагыг төр , банк биш хувь хүн өөрөө үүрэх нь зөв.

Зочин
Зочин

Zeelee tuluhgui hugatsaa heruulhiig turiin terguun maani niigemd urialchihlaa.bank ch hamgaalaltiin arga hemjee avah n todorhoi

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэтгэврийн зээл төлөхгүй хугацаа хэтрэх гэсэн ойлголт байдаггүй Судлаад үзээрэй

НАРАН
НАРАН

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ НЬ "САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД" ГЭГЧИЙГ БОДЛОГООР ОЛНЫ АНХААРЛЫН ТӨВД АВЧИРЛАА... ЗӨВ.

иргэн
иргэн

ЭНЭ ЧИНЬ БАЯРЛААД БАЙХ ШИЙДВЭР БИШ ШҮҮ ДЭЭ. МАН БОЛООД ӨНӨӨГИЙН ЗАСАГ ТӨР ХҮҮХЭДҮҮДЭЭ АХМАДУУДАА АЛАГЧИЛДАГ. ЛС ТӨРИЙН ШОУ ХИЙХЭЭС ӨӨРӨӨР У

Mongol
Mongol
Reply to  иргэн

Zandanshatar Narantuya Javhlan 3 ymr Bair suurtai bgaam bol do .odoo tetgeveriin zeel 100 huvi chanar gui angulald shiljine.haruitslaga ...

Зөв хүн
Зөв хүн

Тэтгэврийн зээл бол банкны хувьд ашиг хийдэг гол бүтээгдэхүүн шү дэ.Хүүгээ бүгдийг нь урьдчилаад зээл авч байгаа мөнгөнөөс суутгаад авчихдаг

Зөв хүн
Зөв хүн
Reply to  Зөв хүн

Бас зээлийн хугацаа хэтрэх гэж ойлголт байхгүй шүү дээ. Тэтгэвэрээс нь суутгаад байж бгаа банкны хувьд юуных нь чанаргүй зээл болохов дээ.

Зочин
Зочин

Зээл авсан нь дийлэнх тул харин ч дэмжих хэрэгтэй бишүү. Мэдээлэл бэлтгэж бгаа хүн тэтгэвэрийн зээл гэж ямар зээл байдгийг судлах хэрэгтэй.

Сайнаа
Сайнаа

Авлигачдаас хураасан мөнгө гэж хаашаа ордог байна аа

Зочин
Зочин

Долоо хэмжиж нэг огтлохгүй дээ

Жуэ
Жуэ

7 сая төгрөгийн тэтгэвэр авдаг хүн бий гэнэ, энэ талаар тодруулж өгөөч. Энэ хүн тэтгэврийн зээл хүү багатай учраас мөнгөө бөөн аваад орон су

Жуэ
Жуэ

Орон сууц авчихсан бол зээлийг нь бас төрөөс төлөх үү ???

Холбоотой мэдээ

Back to top button