УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ дахь МАН-ын бүлэг 15:00 цагаас хуралдана

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ.

Энэ хүрээнд өчигдөр /2025.04.29/ УИХ дахь Ардчилсан намын бүлэг 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, шийдвэрээ танилцуулсан. Харин УИХ-ын гишүүдийн ирцтэй холбоотойгоор МАН-ын бүлгийн хуралдаан цуцлагдсан. Учир нь Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаантай холбоотойгоор гишүүд Булган аймгийг зориод байсан юм.

Харин тус зөвлөлийн хуралдаан өчигдөр орой өндөрлөсөн тул УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 15:00 цагаас ээлжит бусаар хуралдахаар болжээ.

Хуралдаанаар дараах гурван асуудлуудыг хэлэлцэнэ.

  1. Сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 4 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ.
  2. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн мэдээллийг сонсоно.
  3. Хүүхэд, боловсрол, шим тэжээлийн талаарх танилцуулга, мэдээлэл сонсоно.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button