УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хөлдсөн дусалд "Шаардлага хангасан" дүгнэлт гаргасан гэгддэг С.Баасанцээ ЗГХХГ-т ажилд оржээ

“Эмийн сүлжээ бүр Засгийн газар дотор ороод ирчихсэн байгаа юм биш үү” гэсэн хардлагыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн гаргаж шидсэн.

Тодруулбал, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол дөрөвдүгээр сарын 15-17-нд болсон. Энэ үеэр "Хөлдүү тариаг гэсгээж, худалдаанд гаргасан байж болзошгүй" ноцтой асуудлууд хөндөгдсөн.

Шинжээчийн танилцуулгад, "Түр хорооны хяналт шалгалтын явцад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм шинжлэх лабораторид 2021.11.24-нд цувралын дугаар бүхий Пантоген 500 мг, Нако №5, Нако №2 дусал, тарилгын шингэний дээжүүд нь шинжилгээнд ирэхдээ мөстэй, хөлдсөн байсан тул шинжилгээнд тэнцээгүй, шаардлага хангаагүй. Дээрх мэдээллийг шалгаж, гаалийн мэдүүлэг болон бусад материалыг холбогдох байгууллагуудаас гаргуулан авч шалгахад “Түвшин-Энэрэл” ХХК нь Тайвань улсаас дөрвөн чингэлэг бүхий 54,595 литр, нийт 109,280 ширхэг дусал (тарилгын шингэн) импортлон 2021 оны арваннэгдүгээр сарын 23-нд Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсэд галт тэргээр татан авчирсан. Тухайн дусал, тарилгын шингэнүүдийг агуулахад гэсгээж, 21 хоногийн дараа Эм, биобэлдмэлийн улсын ахлах байцаагч С.Баасанцээ нь цуврал тус бүрээс дээжийг дахин лабораторид хүргүүлэн шаардлага хангасан дүгнэлт гаргаж, гаалийн хяналтын бүсээс гаргасан байна” гэгдэж байв.

Зөвшөөрч оруулсан Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын байцаагч С.Баасанцээ бөгөөд сонсголын үеэр “Тийм ээ, хөлдүүг нь би зөвшөөрөөд оруулсан” хэмээн ярьж суужээ.

Гэвч тэрбээр өдгөө Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт албан тушаалтан болсон байна. Тус газрын Хөгжлийн санхүүжилт, санхүүгийн хяналт шалгалтын хэлтэст Хянан шалгагч, ахлах шинжээчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч Ч.Өнөрбаяр түүнийг авч ажиллуулж байгаа гэсэн үг.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Данхан толгойтын засаг огцор
Данхан толгойтын засаг огцор
4 сар 29, 2025 12:19

Энэ засгийн газар тэмбүүрчихсэн юм биш үү дээ????????????

Зочин
Зочин
4 сар 29, 2025 12:38

Огцор ийм б�##�ай засаг

Зочин
Зочин
4 сар 29, 2025 12:53

hovdiin gomo zaluu

Зочин
Зочин
4 сар 29, 2025 16:41

Базарваань

Зочин
Зочин
4 сар 29, 2025 16:44

БОЛИОЧЭЭ

Зочин
Зочин
4 сар 29, 2025 16:45

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТАА СЭРГЭЭГЭЭЧЭЭ

Зочинзочин
Зочинзочин
4 сар 29, 2025 17:36

Бузрууд юм гээч

Зочин
Зочин
4 сар 30, 2025 11:01

AN uneheer bolohgui butehgui ulun s#a nariin tsugluulga yumaa, yamar ch es zui alga, merit zarchim ch alga AN udirdaj baigaa buh baiguullagad

Холбоотой мэдээ

Back to top button