Төрсөн охиноо хүчирхийлсэн гэх сэжигтэн харуулын байранд ӨӨРИЙГӨӨ боомилжээ

-ӨӨРИЙН ТӨРСӨН ОХИНОО ХҮЧИРХИЙЛСЭН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙХ ҮЕДЭЭ ОРГОЖЭЭ-
2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр есөн настай охиныг төрсөн эцэг нь хүчирхийлсэн байж болзошгүй хэргийн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Охины ээж хүний санаанд багтамгүй жигшүүрт хэргийн талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт өргөдөл бичиж ирсэн байгаа юм.
Мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад есөн настай охин Л-ыг төрсөн эцэг болох 41 настай Ууганбаатар нь хүчиндэж, БЗХӨ халдаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Шалгалтын үеэр охины биед шинжээч нар үзлэг хийхэд бэлгийн замын өвчин авсан байсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Мөрдөн шалгаж гэмт хэргийн нөхцөл байдал илрүүлсэн тул Эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон сэжигтэн төрсөн эцгийг нь шуурхай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Харин төрсөн аавынхаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн охиныг ээжтэй нь хамт “Түр хамгаалах байр”-нд байрлуулсан байна.
-ХАНАН ПИЙШЭНГИЙН ХАЖУУГИЙН БАНЗНААС ӨӨРИЙГӨӨ БООСОН БАЙЖЭЭ-
Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үеэр сэжигтэн 41 настай У оргон зайлсан аж. Улмаар сэжигтэн 12 дугаар сарын 31-ний өдөр буюу шинэ он гарахын өмнө амиа хорлосон байдалтай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олджээ.
Гэмт хэрэгт сэрдэгдэн улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан сэжигтэн гадны нөлөөгүй өөрийгөө боомилж хөнөөсөн байна. Тодруулбал, 12 сарын 31-ний өдрийн 18:30 цагт Баянзүрх дүүргийн тавдугаар хороо “Ивэг Түшиг ХХК” ийн харуулын байрны ханан пийшэнгийн дэргэд байрлах хоёр метр өндөртэй банзнаас саарал өнгийн уяагаар боомилж нас барсан байжээ. Хэргийн газраас нэг метр урттай уяаг эд мөрийн баримтаар хууран авсан бөгөөд ямар нэгэн гадны нөлөө урьдчилсан байдлаар олж тогтоогоогүй байна. Мөн ханан пийшэнд биеийн цээжний баруун хэсэг нилэнхүйдээ түлэгдэж арьс нь хуурсан байсан аж.
-ТӨРСӨН ОХИНОО ХҮЧИНДСЭН ГЭХ ХЭРГИЙГ ХААНА-
Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж эхэлсэн бөгөөд төрсөн охиноо хүчирхийлсэн хэргийг нь хаахаар болжээ.
Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулинд заасны дагуу хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа этгээд нас барсан тохиолдолд тухайн үйлдсэн хэргийг хаах хуулийн заалттай аж. Иймээс төрсөн охин болох есөн настай охиноо хүчиндсэн хэргийг хэрэгт холбогдогч нас барсан шалтгаанаар хаах нөхцөл байдалд хүрсэн байна. Харин харуулын байранд өөрийгөө боомилсон хэргийг шалгаж эхэлжээ.
Г.ШАГДАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бурхан цаанаасаа цээрлүүлжээ