НИЙГЭМ

ХЭҮК: Сүүлийн таван жил 0-17 насны 835 хүүхэд хүчингийн хэргийн хохирогч болсон

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.1.12, есдүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д хүргүүлдэг.

Энэ хүрээнд хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг

  • “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”,
  • “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”,
  • “Хүний эрх ба цахим технологи”,
  • “Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл”,
  • “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал”
  • “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” гэсэн зургаан бүлгийн хүрээнд боловсруулсан байна.

Энэхүү илтгэлийг Комиссын стратеги төлөвлөгөө, жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд хийсэн хяналт шалгалт, иргэдээс Комисст ирүүлсэн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, судалгаа, дүн шинжилгээ, төрийн болон бусад байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн боловсруулж Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 45 саналыг танилцуулаад буй.

Тавдугаар бүлэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудлыг хөнджээ. Үүнээс онцлох зарим тоон мэдээллийг хүргэж байна.

-Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн нөхцөл байдал-

-Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, тэр дундаа бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг тогтмол өсөж, хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байх эрх зөрчигдсөөр байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, бэлгийн мөлжлөг, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, биеэ үнэлэхийг зохион байгуулах, хүн худалдаалах, хууль бусаар үр хөндөх, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах зэрэг бие даасан 9 гэмт хэргийг хуульчилсан.

Цагдаагийн байгууллагын мэдээллээс Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт сүүлийн таван жилийн байдлаар 2,207 хүүхэд хохирчээ. Задалбал

  • 2020 онд 248
  • 2021 онд 362
  • 2022 онд 458
  • 2023 онд 541
  • 2024 онд 598 хүүхэд өртсөн бөгөөд хохирсон хүүхдийн тоо өмнөх онтой харьцуулахад 2021 онд 16.7 хувь, 2022 онд 22.4 хувь, 2023 онд 9.6 хувь, 2024 онд 9 хувиар тус тус өссөн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах нийт 1,601 гэмт хэрэг бүртгэгдэж, 1,630 хүүхэд хохирсон бөгөөд үүнээс 0-7 насны 110, 8-13 насны 685, 14-17 насны 835 хүүхэд байна.

-Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг зарим гэмт хэргийн тоон мэдээлэл-

Эрүүгийн хуулийн зүйл анги, Арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж

  • 2020 онд 66
  • 2021 онд 78
  • 2022 онд 82
  • 2023 онд 123
  • 2024 онд 119

12.1.3. Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

  • 2020 онд 21
  • 2021 онд 15
  • 2022 онд 19
  • 2023 онд 18
  • 2024 онд 8

12.1.4. Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ

  • 2020 онд 138
  • 2021 онд 171
  • 2022 онд 222
  • 2023 онд 212
  • 2024 онд 247

12.2.2. Энэ гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • 2020 онд 2
  • 2021 онд 1
  • 2022 онд 3
  • 2023 онд 3
  • 2024 онд 7

12.2.3. Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

  • 2020 онд 6
  • 2021 онд 7
  • 2022 онд 7
  • 2023 онд 9
  • 2024 онд 17

-Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж прокурорын байгууллагад шилжүүлсэн насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн шийдвэрлэлтийн байдлыг үзвэл сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 1,413 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 88 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

-Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг зарим гэмт хэргийн илрүүлэлт-

-Сүүлийн 5 жилийн хугацаанд шүүх шинжилгээний байгууллагад бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх үндэслэлээр нийт 4,161 хүүхэд үзлэгт хамрагдсанаас эрэгтэй хүүхэд 263, эмэгтэй хүүхэд 3,898 байна. Эдгээр хүүхдүүдийг насны хувьд авч үзвэл 0-6 насны 350, 7-13 насны 1,395, 14-15 насны 1,558, 16-17 насны 858 хүүхэд байна

-Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон үндэслэлээр үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдийн тоон судалгаа-

-Сүүлийн таван жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн хохирогчоор бүртгэгдсэн насанд хүрээгүй хүний тоог шүүх шинжилгээний байгууллагад бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон үндэслэлээр үзлэг шинжилгээнд хамрагдсан насанд хүрээгүй хүний тоотой харьцуулахад зөрүү өндөр байгаа нь анхаарал татаж байна.

-Цагдаагийн болон шүүх шинжилгээний байгууллагад бүртгэгдсэн тоон мэдээллийн харьцуулалт-

-Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс өгсөн мэдээллээр сүүлийн 5 жилийн хугацаанд бага насны хүүхэд 98, насанд хүрээгүй 11,878 хүн төрж, бага насны хүүхэд 215, насанд хүрээгүй 2,950 хүн үр хөндүүлсэн байна. Үүнээс 2020-2024 онд 10-14 насны нийт 215 хүүхэд төрж, 98 хүүхэд үр хөндүүлсэн байна.

Энэ нь эдгээр хүүхдүүд бүгд гэмт хэргийн хохирогч болсон болон бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчингийн гэмт хэрэг нуугдмал, далд хэлбэрээр оршиж байгааг илэрхийлнэ. Харин 15-19 насны 2,950 хүүхэд төрж, 11,878 хүүхэд үр хөндүүлснийг гэмт хэргийн улмаас гэж үзэхгүй ч насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн цөөнгүй тохиолдол эмнэлгийн байгууллагаас ирүүлсэн мэдээллийн үндсэн дээр тогтоодгийг холбогдох албаны хүмүүс хэлдэг төдийгүй тохиолдол бүрийн цаана хүүхэд хохирч байхыг үгүйсгэхгүй.

-Төрсөн, үр хөндүүлсэн насанд хүрээгүй хүний тоо-

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн мэдээллээр сүүлийн 5 жилийн хугацаанд дээрх гэмт хэрэгт холбогдон 902 хүн ял шийтгүүлснээс9 152 хоригдол хугацаанаас өмнө суллагдаж, долоон хоригдол өвчний учир ялаас чөлөөлөгдөж, дөрвөн хоригдлыг УДШ-ээс цагаатгажээ.

Эх сурвалж: ХЭҮК

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм малуудыг шууд буудах хэрэгтэй

Зочин
Зочин

Маш хэтрүүлэгтэй худлаа тоо бгаа хүүхнүүд амаараа 10дахин өсгөж мэдүүлж чаддаг

Зочин
Зочин

ЗА ИЙМ СТАТИСТИК МЭДЭЭ БАЙДАГ ЮМ БАЙЖ АЙМААР ИХ ХҮЧИНДДЭГ ЛАЛАРУУД БАЙНА НАСАНД ХҮРЭЭГҮЙ НЯЛХ ОХИДУУДААР БЭЛГИЙН БУЗАР ХҮСЛЭЭ ХАНГАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХҮН БИШ ЗОЛБИН НОХОЙ ГЭЖ НЭРИЙДЭЭД АЛНЫ АЛЧУУР БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.НИЙТИЙН ЖОРЛОН БОЛОН САРЫН ТЭМДЭГ НЬ ИРЭЭД ДУУССАН ЭМЭГТЭЙН ҮТРЭЭГ ХЭЛЭЭР НЬ ЦЭВЭРЛҮҮЛЖ ТОЛГОЙ РУУ НЬ ЧАЦГА ХАРВУУЛЖ ГАРЫГ НЬ ГАВЛААД ТЭР ТАНСАНГ ҮНЭРТЭЙ НЬ ГУРАВ ХОНУУЛЖ ХОРЛОЁОО.ХОЁР ТӨМСӨГИЙГ НЬ ӨВЧИН НАМЖААГЧГҮЙГЭЭР ЦААСНЫ ХУТГААР ЗҮСЭЖ АВААД АМ РУУ НЬ ЧИХЬЕ. ХАРААЛ ИДСЭН ҮМХИЙ ЧИВИЙГ НЬ ӨЛСӨГЛӨН МУУРААР ҮЗҮҮРЭЭС НЬ АВАХУУЛААД ИДҮҮЛЬЕ.ЭНЭ ШИЙТГЭЛ ЖИНХЭНЭ ШУДРАГА ШҮҮ ЯАГААД ГЭЭЧ ЭДГЭЭР ГӨЛӨГНҮҮД ХЭЗЭЭ Ч ЗАСРАХГҮЙ ГАЖ ДОНТОНГУУД ШҮҮ. ТЭГЭЭД ДЭЭРЭЭС НЬ 99 ЖИЛ ӨГЧИЙ ХӨӨШ ШАЛ ДУРГҮЙ ХҮРЧИХЛЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button