Нийгмийн

Б.Болортуяа улсын хошой аварга боллоо

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-д аваргын төлөө “Женко” клубийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа “Алдар” спорт хорооны бөх, Армийн дэлхийн аварга Г.Отгонжаргал нар барилдав.

Ховд аймгийн Булган сумын харьяат, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, ОУХМ Б.Оюунсүрэн, С.Мөнхсүх нарын шавь Б.Болортуяа өмнөх тойрогт ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг ялсан юм. Ингэснээр 23 настай тэрбээр УАШТ-д хоёр жил дараалан түрүүлж, улсын хошой аварга боллоо.

Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Гавьяат тамирчин Ц.Цогтбаярын шавь Г.Отгонжаргал үрийн зулай үнэрлэн, энэ жил дэвжээндээ эргэн ирээд ийнхүү үзүүрлэв.

Б.Болортуяа 2019 онд ДАШТ-д анх удаа зодоглоод хүрэл медаль хүртэхдээ Eguur.mn сайтад өгсөн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button