УЛС ТӨР

АН: Зөвхөн тэтгэврийн зээл биш цаашид нийт ард иргэдийн зээлийг тэглэх хэрэгтэй

Өнөөдөр /2020.01.06/ УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж, ҮАБЗ-өөс гаргасан тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмжийн талаар хэлэлцжээ.

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: “Иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх асуудалд Ерөнхийлөгчийн гаргасан улс төрийн санаачилгыг манай нам дэмжиж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх бодлогын асуудал тавьж байсан. АН-ын энэ санаачилгыг ҮАБЗ дэмжлээ гэж ойлгож байна. Ингэхдээ тэтгэвэр, цалин, оюутны сургалтын зээлийг нэг удаа тэглэхдээ байгалийн баялгийг үр ашигтай зарцуулах талаар тусгасан. Энэ хүрээнд МАН бүлэг, Засгийн газарт тодорхой шаардлага хүргүүлнэ. Сонгуулийн шоу болгож улс орныхоо эдийн засгийг битгий баллачхаасай.

Эдгээр зээлүүдийг тэглэхийн тулд Төрийн нийтийн өмчийн компани байгуулах нь зүйтэй гэж харж байна. Нийт өртэй иргэдийнхээ асуудлыг шийдэх энэ компанийг нэн яаралтай байгуулах шаардлагатай. Мөн бид хууль болгон өргөн барихаа мэдэгдэж байна. Уул уурхайн орлогыг иргэдийнхээ өр зээлийг тэглэх асуудал яригдвал манай нам дэмжинэ. Зөвхөн тэтгэврийн зээл биш иргэдийнхээ бусад зээлийг уул уурхайн орлогоор тэглэхийг дэмжинэ. Нийтэд нь тэгш хуваарилах хүртээх асуудал чухал. Нэг хэсэг нь уул уурхайг тэр чигт нь эзэмшиж хэтэрхий баяжаад нөгөө хэсэг ядууралд орчихсон байна” гэлээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: “Монгол Улс 1997 он Ашигт малтмалын тухай хууль гаргахдаа хайгуул, лицензийн хүрээнд ашиглуулж ирсэн. Хэнд ямар зарчмаар ашиглуулж байгаагаа мэдэхгүй явж иржээ”

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сонгууль болох дөхөхөөр бүгд нойрноос сэржээ .бүх ард түмнээ зээлтэй гэдгийг одоо л мэдэж .ард иргэддээ хайртай гэдгээ зарлан тунхаглах нь .

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сонгоууль дөхөөд солиорчихжээ энэ хүиүүс сонгуулийн дараа яах юм болдоо. Эд нар ч яахав идэж уудаг хүмүүс ард түмэн л хэцүүдэнэ дээ

Irgen
Irgen

Zuv yadgiin deedsuud ni ter bumaar ni idej bolj bgaa yum cini yadarsan arduudaa zreliig ni tegeleh ystoi zuv demjij bna. Yaduu gui oron bolg

Зочин
Зочин

Eronhiilogchiin gargasan shiidver mash zovooharin irgedee alagchiljvzej bn gej sanagdaj bn dund nasniihan dandaa lum umnaas hasagdaj baih ym

Зочин
Зочин
Reply to  Зочин

Erguu ats min ajil olj hii haraal idsen har tolgoigo oligtoihon ajilluul tejeewer nohoi shig erguutej baihaar

Байды
Байды

Солиорол даамжирлаа

Зочин
Зочин

Бүх хүн зээл авах давалгаанд орчлоо. Энэ балайрал хэнд ашигтай,аа хүрч хэн зогсоох нь тодорхой !

дэлгэр
дэлгэр

Hursun deeree buuj botitoor haraajee.mgl tiim bayn oron yum uu.shuud dampuurlaa zarlah blgvi de.

Zochin
Zochin

Олон жил УИХ-д суухаар ингээд тэнэгрэчихдэг юм байхдаа

Зочин
Зочин

Энэ өл халзан тэмээ гэхээр ямаа яриад унах юум албаар ингээд байдаг юум уу эсвэл элий балай юум уу сэтгэцийн хийрхүү өвчитөй юум уу

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Юмтай хүн шиг байгаамаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өөр тэтгэвэрээс бусад олон зээл авчихаад тэгэж байгаа юум бишүү

зочин
зочин

Хуруу хумсаа хугалах шахан байж олсон хэдэн төгрөгөө өөрөөсөө харамлан хямгадах хэрэггүй юм байна.Зүгээр л аль болох их зээл ав.

Иргэн
Иргэн
Reply to  зочин

Халзанбухандайгаар баталгаа гаргуулна

Zochin
Zochin

Пүү солиоруулахын бндөө гарууд бол нээрээ цацахнээ энэ жил! Сонгууль дуусахгүй биш улс орон дампуурлаа зарлах гэж байсан нь саяхан шүү.

харамсалтай
харамсалтай

ГАДААД өрөө төлөөч. ҮР хүүхэд нь хөгшчүүлээ халамжлах л болно

Зочин
Зочин

Битгий тэнэгт. АН төр засаг бариагүй шүү.

АРД
АРД

ХЭДЭН ЗУУН САЯАР ТЭРБУМААР ЯРИГДАХ ЗЭЭЛИЙГ Ч ГЭСЭН ТЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮҮ ХАРАМСАЛТАЙ БАЙНА ЭНЭ ИХ ЗЭЭЛ ЧИНЬ ЖИРИЙН ИРГЭДЭД ОЛДДОГГҮЙ ЮМ...

Зочин
Зочин

ядарсан ардынхаа түрүүчээр оролдоод л бусдын хийснийг хамаатуулах гээд гүйдэг энэ АН өвчин юм до.

Xvh
Xvh

Neg udaadaa teglex bish. Ali ch ulsad zeel bdg l zvil. Xamgiin gol n zeel n daramt vvsgexeergvi l bolgox xeregtei

иргэн
иргэн

за 0-лэе гэвэл энэ хэд маань хүртэл хүн шдээ бас өртэй л байгаа шд,бүүр хайр хүрчлээ

иргэд
иргэд

Нэртэйгээр нь луйварчдын луйварыг нэг удаа тэглэх хэрэгтэй гээд хэлчихээч,юм хийхгүй,хийе гэсэн ч чадахгүй,улс чимээгүй сууцгаа

Byaldaga
Byaldaga

Songuuliin shou hiisen
p###a

Иргэн
Иргэн
Reply to  Byaldaga

Офшороо оруулж ирээд луйварчидын гударсан хөрөнгийг хурааж гадаад дотоод ард иргэдийн бүх өрийг нэг удаа дарчих даа

ТАХ
ТАХ

Зөвхөн байрны зээл, цалингийн зээлийг тэглэхэд яагаад болохгүй гэж Дэмжинэ ээ хөө

иРГЭН
иРГЭН

АН-ынхны удамшсан өвчин нь сэдэрч байна уу?

Холбоотой мэдээ

Back to top button