УЛС ТӨР

ТОМ МАРГААН: Хотын тойргийг ТАНАЖ, зарим аймгийн тойргийг НЭМНЭ

Шинэ оны өмнө 2020 оны УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталсан. Ингэхдээ 2008 оны УИХ-ын сонгуулийн тогтолцоо буюу нэг тойрог /нэг аймаг/ олон мандаттай байхаар хуульчилсан.

Хэдийгээр сонгууль явуулах хувилбараа тогтсон ч тойргийн хуваарилалт, мандатын тоо зэрэг сонгуультай холбоотой олон асуудлыг тодорхой шийдвэрлээгүй үлдээсэн билээ.

Иймд одоо аль аймаг, сонгуулийн хэдэн мандат /УИХ-д хэдэн гишүүн сонгох/-тай болох, мөн нийслэлийн 9 дүүргээс аль дүүргүүд нэгдэж сонгуулийн нэг тойрог болж, хэдэн мандаттай байх зэргийг энэ оны хоёрдугаар сарын 01-ны өдөрт багтаан батлах ёстой.

-СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НЭГ ТОЙРГИЙГ ХАСЧ, ГОВЬ-АЛТАЙД НЭМНЭ-

Тэгвэл 2016 онд тус бүр нэг мандаттай байсан Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар гэсэн аймгуудын УИХ-ын мандатын тоог тус бүр хоёр болгохоор эрх баригчид ярилцаж байгаа ажээ. Ингэхдээ Улаанбаатар хотын дүүргүүдийн мандатын тоог цөөлөх ажээ.

Тухайлбал, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн мандатын тоог цөөлж тус бүр тав болгох, мөн Баянгол, Чингэлтэй дүүргийн мандатын тоог цөөлж тус бүр гурав болгох тухай ярилцаж байгаа гэх мэдээлэл байна.

Говь-Алтайн тойргийг нэмэхгүй бол МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар тойргоо булаацалдан, аль хоёр жилийн өмнөөс зодолдоод эхэлчихсэн. МАН-ын гишүүд ганц мандатын асуудлаас үүдэж хоорондоо зодолдоод эхэлчихсэн нь мандат нэмэх нэг шалтгаан.

Нөгөө талаар Улаанбаатар хотын сонгогчдын дунд МАН болон түүний гишүүдийн рейтинг муу байгаа нь ийнхүү хөдөө орон нутгийн /аймгуудын/ мандатыг нэмэхэд нөлөөлсөн гэх.

Мандатны асуудлаар өнөөдөр УИX-ын гишүүн А.Ундраа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Мандатын хуваарилалтыг одоохондоо хийгээгүй байгаа. Албан бус мэдээллээр нийслэлийн дүүргүүдийн мандатын тоог цөөлөх, орон нутагт нэмэгдүүлнэ гэсэн чигтэй байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн тус бүр зургаан мандатыг нэгээр бууруулах, төвийн дүүргүүдийн мандатыг ч мөн нэгээр цөөрүүлэх, нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгох зэрэг мэдээлэл байна” хэмээсэн нь дээрх мэдээллийг баталгаажуулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button