Нийгмийн

Дэлхийн спортын шилдэг 10 гэрэл зургийн нэгт Ч.Ганбатын бүтээл багтжээ

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо ( AIPS)-ноос зарласан дэлхийн шилдэг гэрэл зурагчдын уралдаанд 125 орноос 1746 бүтээл өрсөлдсөнөөс шилдэг 30 зурагны нэгээр Монголын спортын гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл “Спортын гайхамшигт агшин” төрөлд шалгарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний бүтээл шилдэг 10 зургийн нэгт багтжээ.

Одоо шилдгийн шилдэг гурван бүтээлийн нэгээр шалгарахын төлөө өрсөлдөх юм. AIPS энэ сарын 15-нд шилдгийн шилдэг гурван бүтээлийг тодруулж, Унгарт болох 83 дугаар их хуралдаа урина. Улмаар хамгийн шилдгийг нь тодруулах ёслол хоёрдугаар сарын 3-нд Будапешт хотод болох юм.

Эхний 10-т шалгарсан бүтээлүүд:

Domenic Aquilina (Malta), Messi! - Vesti-Online via European Press Photo Agency
Juan Arboleda (Colombia), You set the limits - AFP
Ganbat Chuluunbaatar (Mongolia), Before a catch! - Mongolian Sports Press Union
Juergen Feichter (Austria), Star Wars - EXPA Pictures
Franck Fife (France), Dune - AFP
Rodrigo Jimenez Torrellas (Spain), The tackles - Agencia EFE
Lucy Nicholson (USA), Australian Open 2 - Reuters
Vincent Riemersma (Netherlands), Sunrise Peloton - Algemeen Dagblad
Norbert Schmidt (Germany), Nothing can stop me - KICKER online
Anke Waelischmiller (Germany), Tongue out - Fotoagentur Sven Simon
Zhuang Wu (China), Chinese boxer Xu Can – Xinhua.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганбат 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургаар дагнаж байгаа юм. Тэрбээр өвөл, зуны олимпийн дөрвөн наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилжээ. Ч.Ганбат Монголын гэрэл зурагчдын холбооны “Оны шилдэг гэрэл зураг” уралдааны гран при (2012) болон Тэргүүн байрын шагналыг (2017) хүртэж байсан юм.

Ч.Ганбатын сурвалжилсан тэмцээн:

  • “Хонконг 2009” Зүүн Азийн наадам
  • “Токио 2010” жүдо бөхийн ДАШТ
  • “Гуанжоу-2010” Азийн зуны спортын XVI наадам
  • “Парис-2011” жүдо бөхийн ДАШТ
  • “Лондон-2012” зуны XXX олимпийн наадам
  • “Тяньжин-2013” Зүүн Азийн наадам
  • “Сочи-2014” Өвлийн XXII олимпийн наадам
  • “Инчён-2014” Азийн зуны спортын XVII наадам
  • “Рио-2016” Зуны XXXI олимпийн наадам
  • “Будапешт-2017” жүдо бөхийн ДАШТ
  • “Пёнчан 2018” Өвлийн XXIII олимпийн наадам
  • “Жакарта 2018” Азийн зуны спортын XVIII наадам
  • “Баку-2018” жүдо бөхийн ДАШТ.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button