УЛС ТӨР

Ерөнхий сайдын нэрээр хуурамч хаяг нээн, бусдад зээл санал болгосныг сэрэмжлүүлэв

Улс төрийн томоохон албан тушаалтан, олны танил хүмүүсийн нэрээр хуурамч хаяг нээн, бусдыг хууран мэхлэх, худал мэдээлэл тараах гэмт хэрэг сүүлийн үед эрс нэмэгдсэн. Тэгвэл ийм төрлийн халдлагад Ерөнхий сайд У.Хүрэлсүх өртжээ.

Хэн нэгэн Ерөнхий сайдын нэрээр хуурамч хаяг нээн, чатаар зээлийн санал бусдад тавьжээ.

Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг цахим хуудсандаа “Сэрэмжлүүлэг. Сүүлийн үед улс төрийн зорилгоор хуурамч хаягнаас сошиал орчинд энэ мэт худал мэдээлэл түгээх боллоо. Бусдыг хуурах, мэхлэх үйлдлийг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа болно.

Цаашид иргэд та бүхэн мэдээллийн үнэн бодит байдлыг нягталж шалгаж байхыг хүсье. Жич: Фэйсбүүкийн цэнхэр тэмдэглээгээр баталгаажсан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны хаяг болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bolor
bolor
1 сар 13, 2020 12:19

Horchid unen zevuun.Zohion baiguulalttai l hiij bga daa...

Хэрлэн
Хэрлэн
1 сар 13, 2020 12:21

Атаархагчид ярих ялихгүй зүйлээр их гоочилноо.Муухай шүү манайхан...

Холбоотой мэдээ

Back to top button