Нийгмийн

Монгол жолооч нар 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой боллоо

Монгол жолооч нар 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болсон талаар өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яамнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн, мэдээллээ.

ЗТХЯ 2016 оноос хойш Европын холбооны улсуудтай олон улсын авто тээврийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа юм. Үүнийх нь үр дүнд шинээр Польш, Герман, Чех, Гүрж, Словак зэрэг долоон улстай олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл авчээ.

Ийнхүү Монгол Улсын тээвэрчид ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Украин, БНАСАУ, Беларусь, Латви, Унгар, Турк, Литва, Польш, Герман, Чех, Гүрж, Словак улс руу тээвэрлэлт хийх боломжтой болов.

Тээвэрлэлт гүйцэтгэх Аж ахуйн нэгжид тавих шаардлага:

  • БНХАУ-ын нутаг дэвсгэрт тавигдаж буй шаардлагын дагуу Евро-4 болон түүнээс дээш экологийн стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч нар уг хэлэлцээрийн хүрээнд тээвэрлэлт гүйцэтгэх бүрэн боломжтой.
  • Тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг "Авто тээврийн үндэсний төв’” ТӨҮГ-т хандан авна. Үүнээс гадна Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс олон улсын худалдаа тээврийг хөнгөвчлөх үүднээс Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай БНХАУ-ын Тээврийн яамтай байгуулсан Протоколыг 2019 онд шинэчлэн байгуулсан.

Уг шинэчилсэн протоколоор Монгол эсхүл Хятадын тээвэрчид өөрийн тээврийн хэрэгслээр Монгол Улс, БНХАУ-д болон гуравдагч улсад бүртгэлтэй хагас чиргүүлээр Монгол-Хятадын хооронд тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Dashka
Dashka
2020-01-15 15:02

Tegheer Mongol jolooni vnemleh Edge er ulsad hvchinte gesen vgvv

Зочин
Зочин
2020-01-16 00:27

Даац байхгүй зам дээр б�##�уугаа зөөхөв дээ шатах дон шүгэлсэн биш

Холбоотой мэдээ

Back to top button