Хүйтний оргилыг зорих гэж буй 11 настай Г.Ангараг: Аавтай хамт ууланд авирах хүслийг маань биелүүлсэн хүмүүстээ баярлалаа
"Ууланд авирахын хамгийн сайхан нь оргилд гарах мөч байдаг. Байгаль, цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд дасан зохицож, өлсөх, ядрах зэргийг даван туулсны эцэст оргилд хүрэх нь гайхалтай мэдрэмж. Уулчид хэнтэй ч өрсөлддөггүй зөвхөн өөртэйгөө л өрсөлддөг" хэмээн ярих түүнийг Ж.Ганбаяр гэдэг. Тэрбээр уулын спортоор 12 дахь жилээ хичээллэж буй бөгөөд дэд мастер цолтой.
Түүний том хүү Г.Ангараг тавдугаар ангийн сурагч бөгөөд аавтайгаа хамт ууланд авирах хүсэлтэй аж. Саяхан цахим орчинд хийсэн бичлэг нь түүний хүслийг биелүүлж өгчээ. Энэ тухай тэрбээр "Намайг ухаан орсон цагаас эхлээд л аав ууланд авирдаг байсан учир хамт явахыг хүссэн. Өмнө нь би аавтай ууланд авирч үзээгүй. Тиймээс тухайн видео бичлэгийг хийсэн. Цахим орчинд хийсэн бичлэгийн ачаар энэ хүсэл маань биелж буйд баяртай байгаа. Дэмжиж лайк дарсан бүх хүмүүстэй баярлалаа. Алтай Таван Богд руу явах бэлтгэлээ эртнээс базааж эхэлнэ дээ" гэлээ.
Харин энэ тухай Ж.Ганбаяр " Саяхан уулын гүйлтийн тэмцээн болоод гэрээс гарах гэтэл манай хүүхэд "хамт явна гээд" хаалган дээр зогсчхоод гаргадаггүй. Тэгэхээр нь аргалж үлдээх санаатай ийм бичлэг цахим орчинд яваад байсан хэрэв чи олон лайк авбал бодож үзье гэх ухааны юм хэлж үлдээчхээд гарсан. Орой гэртээ иртэл мань нөхөр бичлэгээ хийгээд хүрээд ирсэн. Тухайн үед санаанд орсон тоогоо хэлтэл олон лайк, эерэг сэтгэгдэл аваад явахаар болчхоод байж байна. Амлалт бол амлалт. Хүүтэйгээ хамт наадмын дараагаар Хүйтний оргилыг зорино" хэмээн ярилаа.
11 настай Г.Ангараг хүү "Аав зун олон өдөр хол ажиллах шаардлага үүсдэг учир их санадаг. Заримдаа аавын утас холболдохгүй үед санаа зовоод минут тутамд залгана. Утасаа авахгүй болохоор нь уулын спортоо болиосой гэж боддог" гэлээ.
-"Баярлалаа, Ганбаяр аа" гээд тэврэх, зорьсондоо хүрсэн харц хоёрыг харах гайхалтай-

Ж.Ганбаяр аялал жуулчлалын мэргэжилтэй учраас уулын аялал зохион байгуулдаг байна. Энэ тухайгаа тэрбээр "Хүйтний оргилыг зориод хоёр гурван жил гарч чадаагүй хүмүүсийг эсэн мэнд, аюулгүй хүргэх хамгийн сайхан. "Баярлалаа, Ганбаяр аа" гээд тэврэх, санасан зорьсондоо хүрсэн харц хоёрыг харах л гайхалтай. Үүнээс эрч хүч, урам зориг авдаг даа" гэлээ.
-Уулын спортоор хичээллээд 12 жил болж, багагүй хугацаа. Энэ хугацаанд таны мэдэрснээр уулчин хүний хамгийн сайхан мөч юу вэ?
-Ууланд авирахын хамгийн сайхан нь оргилд гарах мөч байдаг. Байгаль, цаг агаарын хүнд, хэцүү нөхцөлд дасан зохицож, өлсөх, ядрах зэргийг даван туулсны эцэст оргилд хүрэх нь гайхалтай мэдрэмж. Ууланд авирч байхад амьдрал тулгарч буй асуудлууд хүндрэлтэй биш тайван, амар амгалан санагддаг. Нэг ёсондоо бясалгал болдог гэх юм уу.
-Анх хоёрдугаар курсийн оюутан байхдаа Асралт хайрхныг зорьж байсан гэсэн. Анхны бүхэн сэтгэлд тод үлдсэн байдаг шүү дээ?
-18 настай оюутан байхдаа хайрхныг зорьж байсан. Тухайн үед хувцас хэрэгсэл, ууланд алхахын тухай ямар ч ойлголтгүй шинэ цэрэг явж байснаа санадаг. Хаанаас ч юм нэг үүргэвч олоод багшийн ав гэсэн зүйлсийг цуглуулаад цүнхлэх гэсэн багтдаггүй. Тэгсэн аав миний багтааж чадаагүй зүйлсийг багтаагаад бүр зай гаргаж өгсөн. Тэр үе одоо ч сэтгэлд тод сайхан санагддаг. Асралт хайрхныг зорих болгондоо аавынхаа тухай, тэр үеийнхээ дурсамжийг санах их сайхан.
-Уулын спорт эрсдэл их. Таны хувьд аялагчдад хөтөч хийж, тэдний зорилго биелэх сайхан мөчийг хуваалцдаг юм байна. Түүний хэрээр өндөр хариуцлага шаарддаг байх?
-Уул бусад спортыг бодвол эрсдэл ихтэй. Хувцас хэрэгсэл, багийн гишүүдийн ур чадвар их чухал. Аялалд явах хүмүүстэй эртнээс сургалт, зөвлөмж орж бэлтгэлээ 100 хувь гэж үзсэний үндсэн дээр аялалдаа гардаг. Уулчин хүнд мэдээж сайн баг хэрэгтэй. Түүнээс гадна уулчин хүний хамгийн сайн нөхөр бол хувцас хэрэгсэл байдаг. Сайн багтай, чанартай хувцас хэрэгсэлтэй бол ер нь айх зүйлгүй дээ.
-Таны хувьд уулын спортын дэд мастер цолтой мэргэжлийн тамирчин хүн. Энэ хүртэл шантармаар үеүд байсан уу, нөгөөтээгүүр хамгийн сэтгэлд тод үлдсэн авиралтынхаа талаар?
-Хамгийн хүнд нь гэвэл анхны уулын алхалт буюу Асралт руу явсныг нэрлэнэ. Тухайн үед ямар ч төсөөлөлгүй яваад шантраад ирж байсан. Харин Сутай хайрхны авиралт хамгийн дурсамжтай санагддаг. Учир нь Говь-Алтай аймгаас мотоцикл худалдаж аваад, мөнх цастай Сутай хайрханд мотоциклтой гарах зорилго тавиад найзтайгаа явсан. Бид хоёр 20, 21 залуус байсан, одоо бодохоор тэнэг санагддаг. Замдаа гурав онхолдоод бүтэхгүй юм байна гээд өнөөх мотоциклоо зараад замын унаанд суугаад хот руу явж байлаа.
-Хүйтний оргилд хүүтэйгээ хамт гарсан хоёр тохиолдол болох байх-

-Уулын спорт эрсдэлтэй, хариуцлага өндөртэй гэж өмнөх яриандаа та дурдсан. Гэр бүлийнхэн нь яаж хүлээж авдаг вэ?
-Эхэндээ хамаатны ах, эгч нар "чи юугаа хайгаад уул хэсээд яваад байдаг юм. Мөнх цастай уул чинь аюул ихтэй, хүйтэнд эрүүл мэндээрээ хохироод" гэх мэтээр зэмлэдэг байсан. Тэр үед нь миний сонирхол, би дуртай юм чинь гээд л яваад байдаг байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр намайг хүлээн зөвшөөрч эхэлсэн л дээ. Гэр бүлийн хүн маань бол намайг анхнаасаа дэмжсээр ирсэн нь надад дэм болдог. Надад итгэж, дэмжихийн хэрээр би хариуцлагатай байх ёстой. Ард гэр бүл, үр хүүхдүүд минь итгэж, хүлээж байгаа, надад итгэсэн аялагчид тэдний ард гэр бүл нь бий учир хайнга байх эрх надад байдаггүй.
-Аялагчид авч явдаг болохоор бэлтгэл ажил гэх мэтээр цаг хугацаа их зарцуулах байх. Түүний хэрээр гэр бүлдээ зарцуулах цаг хугацаа хомс байх асуудал гардаг уу?
-Зургаадугаар сарын 10 гэхэд л Таван Богдод очоод байрлачихсан байдаг. Гадаадын болон дотоодын жуулчдыг Баян-Өлгийгөөс тосож аваад ууланд гаргаад буцааж явуулдаг. Энэ мэтчилэн хоёр сар гаруй тэнд ажиллахаар гэр бүлээсээ хол байж таарна. Харин өвөлдөө гэртээ суурин байдаг учраас өмнөх хугацаагаа нөхөж гэр бүлдээ цаг зарцуулахыг хичээдэг.
-Манайхан ууланд их гардаг болж. Аялал хийдэг хөтөчтэй газрууд ч ихэссэн байна. Зуны улиралд бол Алтай Таван Богдыг зорих уулчдын хөл тасрахгүй. Монгол хүний тэсвэрлэх чадвар, байгальтайгаа дасан зохицох зэрэг нь гайхалтай, бидний уг мөн чанар цусанд нэг юм бий байх. Тиймдээ ч байгальд дурлаж, ууланд их гардаг болж байгаа биз.
-Зун хүүтэйгээ хамт Алтай Таван Богд руу авиралтаа эхлүүлэх юм байна. Мэдээж наана нь бэлтгэлээ сайтар хангаж хүүгээ бэлдэх байх. Өмнө нь Хүйтний Оргилд хүүхэд гарч байсан тохиолдол байдаг уу?
-Бид хоёрын бичлэгийн дор "жаахан хүүхэд ууланд авч гарч болохгүй, эрсдэлтэй" гэсэн сэтгэгдэл цөөнгүй байсан. Авиралтаа эхлэхээс өмнө мэдээж хүүгээ сайн бэлдэнэ. Хүүхдэд зориулсан хувцас хэрэгсэл зэргийг хийлгэхээр эхлээд бэлтгэл ажил их байдаг. Удахгүй хүүтэйгээ хамт Асралт хайрхан руу явна. Хүүгээ ямар байх эсэхийг нь үзэж юун дээр нь анхаарч бэлдэх хэрэгтэйг нь харна. Заавал оргил дээр нь гарна гэсэн үг биш, тухайн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж авиралтаа зогсоож болно. Дараа жил ахин авиралт хийх боломж байгаа. Тиймээс оргилд гарах гэж улайрах ямар ч шаардлагагүй.
-Манай нэг найзын охин гарч байсан, тухайн үед 9 настай байсан санагдаж байна. 2023 онд би таньдаг ахтайгаа, 11 настай хүүтэй нь хамт Хүйтний оргил рүү авиралт хийсэн. Тухайн үед цаг агаар салхи ихтэй байж таараад оргилд гарч чадалгүй буцаж байсан. Өөр тохиолдол сайн мэдэхгүй байна.
-Одоохондоо манай хүү бага байна. Эхний ээлжид ууланд алхах ямар байдгийг өөрөө явж биеэрээ мэдрэх хэрэгтэй. Хэрэв ууланд дурлаад уулчин болно гэвэл өөрөөсөө илүү хүн болгохыг хичээнэ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэхдээ аюулгүй байдал дээр маш сайн анхаарах хэрэгтэй шүү
Ямар гээчийн тэнэглэл вэ гэгээн минь!!!
Нэр алдар олох гээд бяцхан үрээ золиослох нь. Эрүүл сэтгэдэг эрдэмтэн мэргэд, ахмад уулчид минь үүнийг болиулж өгөөч! Ядаж довноос толгод руу ...гм явдаг байгаа даа. Яана даа. Энэ бол тэнэглэл шүү!!!
Ийм эрсдэлтэй спортод хүүхдээ татаж оруулах хэрэг байна уу даа
Харин тиймээ. Сайн л бодмоор юм
Аав хүү хоёрын холбоо ёстой гоё харагдаж байна
Ийм багаасаа байгальтай ойр өсөх нь их гоё давуу талтай
aav n uneheer hariutslagatai hun bn, sain beltgej bga ni saihan
Хүүхдийн мөрөөдлийг дэмжиж байгаа нь үнэхээр сайхан санагдлаа
Ангараг хүүд амжилт, аян зам нь өлзийтэй байг
Энэ бол дурсамж биш амьдралын хамгийн гоё мөч болно доо
huuhdiig ingej demjih ni saihan ch erhgui sanaa zovj bn
Монгол хүүхдүүд үнэхээр тэсвэртэй шүү, амжилт
Жоохон хүүхдийг ингэж хөөргөж болохгүй
Аавтайгаа явахад ????????????????
Алзахгүй дээ????????????
АМЖИЛТ ХҮСЬЕ????????????????????????????
Гоё эмож дарсан чинь
Ersdeltei shu de yamar hereg bnaa boluh heregtei gej bodoj bna turuuch olnooro uhej bna nash buruu shu .!!!!
Eр нь аавынхаа хөдөлмөр ийг биеэрээ туулж үзэх сонирхол байгаа болохоор хориглох аргагүй. Хамт яваад үзэг. Оройд нь гарах шаардлагагүй. Аавыгаа явахаар араас нь их л санаа зовдог хүү бна. Та хоёртоо амжилт хүсье
Янз бүрийн юмаар сондгойрох гээд ядчих юм аа.
Өөөө хөөрхий өөрийнхөө хүүхдийг өөрийнхөө гараар үгүй хийх нь дээ
Амжилт хүсье ээ аав нь насанд хүрээгүй хүүхэд авч явж байгаа үедээ маш хариуцлагатай байгаарай хяналт алдаж болохгүй шүү
bagaasaa iim husel temuuleltei bn gedeg goe yumaa
zorigtoi huud amjilt husey, bolgoomjtoi baigaarai
huu ni aaviigaa sanaj baidag heseg ni uneheer setgel hudlugdluu
ene bol zugeer neg ayalal bish, zorilgo moroodol shuu
За мэдэх юм алгадааа өөрсдииин дур хүсэл гэхүүдэээ
Хүүхдийг эрсдэлд оруулж байна даа..Өөрөө авирвал болно биз дээ..
Эрсдэл ихтэй спортод хүүхдийг оролцуулаж огт болохгүй....
Huuhed chin joohn bn
11 настайдаа ийм зоригтой байна гэдэг үнэхээр бахархмаар шүү
Зориг ч гэждээ нялх амьтан их олныг мэдэхгүй хөөрч ууланд гарах юм л бодож байгаа биздээ.