Top StoriesЭДИЙН ЗАСАГ

Эдийн засагч Р.Даваадорж: Шатахууны үнэ 1000 төгрөгөөр тогтохгүй өснө. Ковидын үеийнх шиг төсөл санаачлаад даван туулчихгүй

Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдал болон үүнийг дагасан бүс нутгуудын тогтворгүй байдал улс орнуудын эдийн засагт нөлөөлж байна. Иймд Засгийн газрын түвшинд бид энэ үеийг ямар бодлогоор хэрхэн давах туулах ёстой талаар Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.

-Ойрх Дорнодод үүссэн дайнтай холбоотойгоор улс орнууд ойрын болон урт хугацаанд үүсэх эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулах хариу арга хэмжээнүүдийг аваад эхэллээ шүү дээ?

-Дэлхий дахинд үүсээд байгаа энэ нөхцөл байдал манайд их таагүй нөхцөл үүсгэхээр байгаа. Тэр дундаа гаднаас нефтийн бүтээгдэхүүнээ импортоор хатуу валютаар авдаг улс.  Ойрх Дорнодод үүсээд буй дайнаас болж гадаад орчинд туйлын хүнд байдал үүсчихсэн байгаа учраас дэлхийн нийт улс орнууд сандарч, яаралтай хариу арга хэмжээнүүдийг аваад эхэлчихлээ. Тухайлбал, Азийн улс орнууд ажлын таван өдрийг дөрөв болгож, стратегийн нөөц дэх шатахууныг гаргаж байна. Ерөөсөө Ойрх Дорнодод дайны гал нээлээ гэсний маргаашаас арга хэмжээнүүд аваад эхэлчихсэн байхад манай улс тодорхой шийдвэрүүд гаргах гэж асар удаж байна шүү дээ. Засаг төр нь хүртэл гадаад орчныг анзаарч, ажлаа хийхгүй байна. Үнийн зөвлөл хуралдаад үнийг нэмнэ, нэмэхгүй гэдэг юм ярина лээ. Олон улсад нэгэнт нөхцөл байдал ийм байхад, бид өөрсдөө гаднаас импортоор шатахуунаа авдаг улсад ганц зөвлөл яриад үнийг тогтоох ямар ч боломжгүй.

Өнөөдрийн миний авсан мэдээллээр брэнт маркийн газрын тос баррель нь 110 ам.доллар байна. Нэг баррель гэдэг нь 159 литр, ингээд тооцоод үзэхээр литр нь ойролцоогоор 60 орчим цент болно. Ингээд үүн дээрээ холоос ирж байгаа үнэ, татвар зэргийг нэмбэл литр бензин аль хэдийнээ 3400-3500 төгрөг хүрчихсэн байна гэсэн үг. Бодит байдал дээр шатахууны литр тутмын үнэ ойролцоогоор 4000 төгрөг хол давахаар харагдаж байна. Ойрын хугацаанд нөхцөл байдал сайжрахгүй юм бол Монгол Улсын эдийн засагт хүндээр нөлөөлнө. Учир нь бид хэрэглэгч орон буюу гаднаас 100 хувь шатахуунаа импортоор авдаг. Шатахууны 97 орчим хувийг ОХУ-аас үлдсэн 2-3 хувийг Хятадаас авдаг байсан бол Ормузын хоолойн нөхцөл байдлаас шалтгаалж БНХАУ экспортын бүх нефтийн бүтээгдэхүүнүүдээ гаргахыг хориглосон. Өөрөөр хэлбэл бидэнд ганцхан ОХУ л нийлүүлэгчээр үлдсэн.

-Уг нь Засгийн газар хоорондын хатуу гэрээтэй гэдэг шүү дээ?

-Ингэж ярьдаг л даа. Гэхдээ бид дэлхийн зах зээл дээр үнэ өсөх юм бол импортоор авч буй шатахууны үнэ өсөж таарна .Өнөөдрийн байдлаар зах зээл дээр 50-60 хувиар өсчихсөн байгаа. Учир нь бид Сингапурын нефтийн бирж дээрх үнээр ОХУ-аас шатахуунаа авдаг. ОХУ-ын хувьд 4-р сарын 1-ээс эхлэн шатахууны экспортыг хориглосон.

Эхний удаагийн энэ хоригт манай улс хамрахгүй гэж байгаа ч яваандаа энэ байдал нь удаан хугацаанд хадгалагдахгүй болов уу. Бид өссөн үнэ ханшаар нь авахаас аргагүй нөхцөлд орно гэсэн үг. Энэ нь литр тутмын 300-400 төгрөгөөр тогтохгүй. Бид яагаад үнэ өсөхөөс айгаад байна гэхээр хэрэглэгч орны зовлон энд бий. Шатахууны үнэ өсөхөөр дагаад инфляц өсчихдөг. Өөрөөр хэлбэл шатахууны үнэ их, бага аль ч байдлаар нэмэгдсэн иргэдийн иддэг талхан дээр нэмэгдэл нь ирдэг. Өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ өсөх нөхцөл бий болно. Тэгэхээр Засгийн газар эдийн засагт шок үүсэхээс сэргийлж, хамгийн эхний хуралдаанаасаа л хариу арга хэмжээ авах тухай ярих ёстой юм.

- Шатахууны гаалийн албан татварыг тэглэх, хувийг нь тогтоох эрхийг Засгийн газар өөр дээрээ авсан нь тодорхой хариу арга хэмжээ авч буй хэлбэр биш гэж үү?

-Эхний ээлжид авч байгаа энэ арга хэмжээ мэдээж зөв. Гэхдээ зөвхөн шатахууны үнэ дээр л бид ийм арга хэмжээ аваад байгаа боловч яг бодит байдал дээр дагалдах өөр ямар хүндрэлүүд үүсэж байгааг ярьж байгаа хүмүүс алга. 1970-аад онд яг ийм буюу Ойрх Дорнодоос шалтгаалан нөхцөл байдал муудаж, тухайн үед дэлхий даяар шатахууны үнэ өсөж байсан удаатай. Энэ үед нь дэлхий даяар хөгжингүй орнуудын инфляц 10 хувь давж, шатахуун хомсдож эхэлсэн. Ингээд шатахуунаас хамааралтай байж болохгүй юм байна, нөөцтэй байх ёстой юм байна гэдэг үүднээс стратегийн нөөцтэй болж эхэлсэн.

Сая олон улсад мөн ижил нөхцөл байдал үүсэх үед улс орнууд стратегийн нөөцөөсөө гаргаж эхэлж байна. Гэтэл өнөөдрийн өндөрлөг дээрээс харахад шатахууны стратегийн нөөцөөсөө их хэмжээгээр гаргачихвал шатахууны асуудлыг 1-2 сарын дотор бууруулчих юм байна гэсэн чинь Арабын орнууд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бордооны үнийг 40 хувь нэмчихсэн. Араас нь тариа, буудай, гурилын үнэ өсөхөөр байна. Өөрөөр хэлбэл нэгдүгээр цохилт нь нефтийн бүтээгдэхүүн дээр, хоёрдугаар цохилт нь хүнсэн дээр ирж байна. Гадаад орчны нөлөөллөөс болж хоёр том сувгаар үнэ өсөх гол нөлөөлөл орж ирэхээр байна гэсэн үг.

Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр

-Шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй эдийн засагт ар араас нь ирэх хүндрэлүүдийг бид ямар бодлогоор даван туулах ёстой гэж та харж байна вэ?

-Дотоодын асуудал хүнд байгааг хэн ч ярихгүй байна. 2025 онд Оюу Толгойн далд уурхай ашиглалтад орсон. Гэтэл энэ оноос бидний 34 хувьдаа авсан зээлийн 12-13 тэрбум ам.долларын 2 тэрум ам.долларыг нь төлөх хугацаа ирчихээд байна. Том хөрөнгө оруулалтууд ерөнхийдөө зогсчихсон байгаа энэ үед бидэнд дээрх 2 тэрбум дээр нэмэгдээд хүүгийн төлбөр болох 600 сая ам.доллар гэхээр хэрэглэгч орны хувьд бид 2,6 тэрбум ам.доллар гадагш өгнө гэдэг аймшигтай.Тиймээс олон улсад үүсээд буй нефть, бордоо, хүнс гээд зах зээлийн урд хүлээгдэж буй нөхцөл байдлуудаас гадна дотоодын эдийн засгийн агуулгадаа ч бид анхаарах хэрэгтэй байна. Төлбөрийн тэнцэл чинь алдагдалтай гарахаар байна. Валютын ханш өсөхөөр байгаа зэрэг энэ бодит байдлуудыг дотоодод ерөөсөө анхаарч, ярьж байгаа хүн алга. Оны эхний хоёр сарын статистикийг харлаа. Монгол Улсын төсөв үнэхээр хүнд харагдаж байна. Төсвийн орлого бүрдэхээ больчихсон, орлогын албан татвар 1 их наядаар тасарчихсан гэхээр хувь хүн, ААН чинь орлого нь байхгүй болчихсон байна гэсэн үг.

-2026 оны төсвийг сайн хэмнэсэн төсөв болсон гэж өмнөх Засгийн газар тайлбарладаг. Гэтэл удалгүй Төсвийн тодотгол хийгдэх асуудлыг шинэ Ерөнхий сайд хөндлөө шүү дээ?

-2026 оны төсөв 35 их наядын, өндөр төсөв болсон. 2026 оны эхний хоёр сарын байдлаар татварын орлого их наядаар тасарчихсан байна гэдэг Төсвийн тодотгол хийж даруй зардлуудаа танах хэрэгтэй. Юун тэр их наядаар мега төсөл хэрэгжүүлэх. Улс орны эдийн засгийг самарч, ард түмнийг ядууруулчихгүй байх арга хэмжээнүүдийг авах нь зөв. Төсвийн тухай хуулийн 34-р зүйл дээр байдаг хэд хэдэн тодотгол хийх нөхцлүүд бий л дээ. Гэхдээ яг одоогийн нөхцөлд үүнд баригдалгүй тодотголоо хийх ёстой. Хүссэн хүсээгүй шатахуун, хүнсний үнэ нэмэгдэхээр болсон байна. Тиймээс тодотголоо зоригтой хийгээд эдийн засгийн хүндрэлийг давах тодорхой шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Өнгөц төдий буюу иргэдэд харагдах байдал дээрээ анхаарсан биш яг бодит хөрсөн дээр буусан тодотгол хийх шаардлагатай.

-Шатахууны үнэ өссөний араас эдийн засагт ирэх сорилтуудаас шалтгаалан инфляц хэдэн хувьд хүрч магадгүй гэж та таамаглаж байна вэ?

-Хоёрдугаар сарын байдлаар 6.5 хувь буюу Монголбанкны төсөөллийн хэмжээнд ойролцоо оччихсон гэж тайвширч байгаа. Гэхдээ энэ бол өнгөц юм. Нефтийн болон хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ хурдацтай өснө. 5-р сараас энэ байдлууд мэдрэгдээд эхлэхээр байгаа. Өнөөдөр энгийн жишээ л гэхэд манай улс махны орон мөртлөө кг махыг 30 гаран мянган төгрөгөөр авч байна шүү дээ. Хоёр оронтой тоо руу орохоор харагдаж байна.

-Засгийн газраас Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулсан хуулийн төслийг өргөн барьж, батлуулсан. Ерөнхийд нь харвал ковидын үеийн хүндрэлийг давсантай ижил гэж харагдаж буй. Энэ үнэхээр олон улсын нөхцөл байдалд бодитой хариу арга хэмжээ авахуйц хуулийн төсөл мөн үү?

-Ковидын үе бол дэлхий даяар нийлүүлэлтийн гаралтай инфляцын өсөлтийг бид амссан. Дэлхий нийтээр үйлдвэрлэлийн хэмжээ буурч үүнээс үүдэж Засгийн газрууд өртэй болсон. Инфляц өндөр байснаас болж эдийн засгийн сорилт тулгарч, тухайн үеийн эдийн засгийн хүндрэлийг сая л давж гарч байна шүү дээ.Гэтэл тухайн үед манай улсад хэрэгжүүлсэн ковидын үеийн тогтоолын төсөл нь эдийн засгийг сайжруулж байсан гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Эдийн засгийн хүнд үеийг ашиглаж эрх баригч нам асар их хулгай, авлигын асуудал явагдсан. Нийт зардал нийт 2.3 их наяд буюу нэг хүнийг 1 сая төгрөгөөр эмчилнэ гэж маш их мөнгө төсөвлөсөн. Яг үнэндээ бодит байдал дээр нэг иргэнд сая төгрөг зарцуулаагүй шүү дээ. Асар их мөнгө буюу гадаад, дотоодын мөнгүүдийг бүгдийг нь ковид нэрээр алга болгосон. Оюу Толгойгоос нэг их наяд, Эрдэнэт үйлдвэрээс 2 их наяд, 5 их наядын хөтөлбөр, 10 их наядын хөтөлбөр, ААН-үүдийн өгсөн дэмжлэг гээд нийтдээ 30 орчим их наядыг зарцуулсан гэдэг ч өнөөдрийг хүртэл огт тайлан гаргаж өгөөгүй байдаг. ААН, иргэд ковидын үед маш хүнд байсан. Олон компани хаалгаа барьсан. Гэтэл энэ хүнд үед тэдэн рүү чиглэсэн зөв дэмжлэг бодлого гэхээсээ илүү асуудлыг шийдэх нэрийн дор төрд ажиллаж байсан олон хүн баяжсан. Тэгэхээр эдийн засгийн хүндрэлийг даван туулах нэрийдлээр тогтоол гаргах нэрээр хандвал энэ бол маш өөр асуудал болно. Ийм нөхцөл байдлыг ковидын үеийнх шиг шийдвэр маш том асуудал үүснэ шүү.

-Орлогын албан татвар нэг их наядаар тасарсантай зэрэгцэн ААН-үүд татварын өрөөсөө болоод дансаа хаалгасаар байна. Дансаа хаалгасан иргэд, ААН яаж татвар төлөх боломжтой байх вэ. Энэ харилцан уялдаа холбоог төр огт анзаарахгүй байна уу?

-Маш энгийн шүү дээ. ААН-үүд хаалгаа барьж байгаа бодит тоон жишээг хэлье л дээ. Улсын бүртгэлд 260 орчим мянган компани бүртгэлтэйгээс 50-60 мянга нь л НӨАТ, татваруудаа төлж байна. Бусад нь бол зогсонги байдалтай байна шүү дээ. ААН-үүдийг ажилд нь оруулъя гээд харвал цаана нь ямар нөхцөл үүсээд байна гэдэг нь маш том, чухал асуудал шүү дээ. Ерөөсөө л харвал татвар өндөр байна. Өндөр татварын ачааллаас үүдэж иргэд, ААН-үүд татвар төлөхөд хүнд байгааг л ойлгож харах хэрэгтэй. Сөрөг хүчин болох АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж НӨАТ-ыг 5 хувь болгох хууль өргөн бариад хэдэн жилийн нүүр үзэв. Мөн гишүүдээс татварыг бууруулъя гэдэг хууль санаачлаад яагаад хэлэлцэхгүй, өөрчлөхгүй байна вэ. Парламент үүн дээр ажиллах ёстой. Шинэ Засгийн газар байгуулагдсан даруйдаа нийгмийн энэ мэт асуудлынхаа уг суурь руу нь орж хармаар байгаа юм. ААН-д хэрэгтэй хуулиудыг даруй хэлэлцүүлж, эдийн засгийн хүнд үеийг тэд яаж давах юм бэ гэдэгт төр бодлогоор дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

-Шатахууны үнэ өсөх бүрд л жил бүр улсын төсөвт мөнгөн зардал нь нэмэгдэж орж ирдэг дотоодын нефтийн үйлдвэр яасан бэ гэдэг асуудал гарч ирдэг. Хэрвээ зорилтот хугацаандаа ашиглалтад орвол бид хүндрэлүүдийг арай өөрөөр давах боломжтой харагдаад байдаг?

-Тэртээ 2015 онд л Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дотоодын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээг бүрэн хангахуйц юм байна гээд тэрбум ам.доллар өгье гэж байсан юм. Гэтэл өнөөдөр энэ үйлдвэр зогчихсон, хэдийнээ зардал нь 2 тэрбум ам.доллар дөхөж байна. Уг нь ашиглалтад орчихсон бол хэрэглэгч орны зовлон амсаад суухгүй байлаа шүү дээ. Өнөөдөр үйлдвэр нь босоогүй хүү төлөөд явж байгаа дээр хариуцлагын асуудал ч огт дурдагдахгүй байгаа. Ард түмний амьдралаас үүнийхээ өртгийг төлөөд сууж байна. Шатахууны үнэ 1000 төгрөгөөр тогтохгүй нэмэгдээх болчихсон. Монгол бол уул уурхайн орон учраас бүх бүтээгдэхүүнээ экспортлоход түлш хэрэглэнэ. Уг нь дотоодын үйлдвэр ашиглалтад орж байж л бид гадаад хүчин зүйлээс болж эдийн засаг нь донслоод байхааргүй болох юм.

-Жил ирэх бүр Монголын нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдсээр байна. Гэтэл үнэ унасаар савлагаатай энэ үед бид төсвийн орлогын тодорхой хувийг нүүрснээс бүрдүүлнэ гэж найдсаар байх уу?

-Манай эдийн засаг хоёр түүхий эдээс маш их хамааралтай нь нүүрс, зэс. Гадаадаас олж байгаа 10 ам.доллар тутмын 7-8 ам.долларыг нь энэ хоёр бүтээгдэхүүнээс олж байдаг. Зөвхөн нүүрнээс 2021-2023 онд дан ганц нүүрснээс 6 орчим ам.долларыг нь олдог байлаа шүү дээ. Нүүрс олон улсын зах зээл дээр 600 орчим ам.доллар хүрч байхад бид энэ үеийн ашиглаад олигтой юу ч бүтээж чадаагүй. Нүүрсний хулгайгшүй байсан бол мега төслүүдээ явуулчихаар л байлаа. Нүүрсний үнэ өндөр үеийг ашиглаж чадаагүй л дээ. 2014 оноос хойш нүүрсний үнэ унаж, өнгөрсөн онд 40-60 хувь буюу 3-4 тэрбум ам.долларын алдагдалтай байгаа. Харин эсрэгэээрээ зэсийн үнэ огцом өссөн. Ийм өсөлтийн үед Рио Тинто компанид гэрээгээ эргэж харъя гэдэг бол нэн чухал зорилтуудын нэг шүү. Ийм үеүдэд улс төрийн нөхцөл байдал ч өөрөө тогтворгүй байна. Засгийн газар нь гурван удаа солигдлоо. Үүнийгээ дагаад сайд нар ч солигдлоо. Ингэхээр тогтвортой бодлого дутагдаж байна. Одоо шинээр байгуулагдсан Засгийн газар ажилдаа хурдтай ороод эдийн засгийн хүндрэлийг давах хариу арга хэмжээнүүдээ авч эхлэх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа

Видео:

Ц.ТАМИР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
48 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Шударга Ард
Шударга Ард

Энэ нэг мэдрэл өвгөн өөрийгөөө аймаар мундаг эдийн засагч гээд ойлгосон. Худлаа том бүлтрэхээр чи тэгээд энэ ус оныг хөгжүүлээч. Дандаа ард түмнийг фейсдээ м бичдэг эргүү балай өвгөн.

Зочин
Зочин

Яг ийм оркууд сэхээрч гэгээрээсэй билээ. Өрөвдмөөр амьтад. Энэ эдийн засагч бодит нөхцөл байдлыг шудрагаар ил тод хэлсэн байна

Шударга Ард
Шударга Ард
Reply to  Зочин

Teneg ork uvgun uurtuu comment bichij ene ter. Umnugoviin zaluug doromjilj post bichij doromjilj bsan, uuriiguu aguu uhaantan gej oilgoson balai uvgun z##l aa.

Баттулга
Баттулга

Үнэн үгэнд үмбүү дургүй гэдэг.

Зочин
Зочин

Зайл илжигээ

Зочин
Зочин

Ийм малнууд их мөөрөх юм. Муу эр дайнд хөөрнө. Утсан хүүхэлдэй, нефт импортлогчдоос угаадас горьдогч өвгөн

Зочин
Зочин

Эдийн засагч боловч улс төрөөс хол нөхөр бна. Ойрхи дорнодын байдал Орос, Хятад хоёрт онцгой нөлөөлөхгүйг ойлгохгүй байж том мэдэгдэл хийж иргэдээ айлгах хэрэг байхгүй шүү! Хөрш 2 орон Ойрхи дорнодын асуудлаас болж өөрсдийн нутагтаа шатахуун, хийн гамшиг яасан ч болгохгүй. Энэ нь манайд шууд нөлөөлнө. Манайх Оросын 1 дунд хотын хэмжээний л шатахуун хэрэглэж бгаашдээ. Их гүрнүүдтэй хөөрхий Монголыг харьцуулах хэрэггүй !

Зочин
Зочин

Шатахууны үнэ ингэж өсвөл бүх юм дагаад л нэмэгдэнэ дээ

Зочин
Зочин

үнэхээр аймар мэдээ байна амьдрал бүр л хэцүүдэх нь дээ

Зочин
Зочин

ene bol zugeer neg une nemegdeh asuudal bish shu ediin zasagaar ni dorjilno

Зочин
Зочин

manai uls shig importoos hamaardag orond bur hund tusna daa

Зочин
Зочин

oilgomjtoi l yum baina da bid nar l hamgiin ih daramtand orno

Зочин
Зочин

ene baidal udaan urgeljilbel uneheer hetsuu bolno doo

Зочин
Зочин

het ih une nemegdeh n todorhoi bolloo ene bol zugeer neg taamag bish

Зочин
Зочин

Ийм солиотуудын яриаг уншаад наймаачид нь үнээ шууд нэмнэшд

Батхуу
Батхуу
Reply to  Зочин

Umbuu ????

Батхуу
Батхуу

Дэлхий нийтээрээ шатахууны үнэ өсчихлөө. Монголчууд л амар тайван үхэр шиг нүдээ аниад хэвж хэвтэнэ.

Zoczhin
Zoczhin

Oilgmjtoizshiin nohoich medeh yumig ,neeh medlegguige batlj helj yadsg yum,nogooduulne mergjiltn helsen gedl nemne,medejiin yumnd zarimdaa small humhimar

Зочин
Зочин

ТӨРД ТӨРИЙН ХҮН, МОНГОЛ ХҮН, ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТОСЧ МЭДЭЭД ТЭСЧ ГАРАХ УХААН АРГАА МЭДДЭГ ХҮН ХЭРЭГТЭЙ БАЙНА.ЭНЭ НАМЫН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛЧООД АРД ТҮМНИЙ ТЭМЦЛИЙГ ХҮЛЭЭГЭЭД БАЙНА. ЭДИЙН ЗАСГАА ЯМАР Ч УЛСААС ХАМААРАЛГҮЙ БАЙЛГАХ ЧАДВАР МЭДЛЭГ СЭТГЭЛ АЛГА. ХАА ХОЛ ДАЙН БОЛОХОД ЭНД ЯМАРЧ ЧАДВАРГҮЙ ХУЛГАЙЧИД ТӨР САМУУРУУЛААД ДАГААД СҮЙРҮҮЛЖ БАЙДАГ ДЭНДҮҮ АРЧААГҮЙ БАЙНА

Зочин
Зочин

Нэгд, та инфляцийн хүлээлт үүсгээд байна, хоёрт 34 хувийн зээл гэж юү ярид байнаа. Зээл биш болгосон гээ биз дэ

Зочин
Зочин

2030 он хүртэл 1 үнээр хямд ОХУ нийлүүлэх гэрээтэй байхад гадны компанаар зуучлуулж Сингапурийн биржийн үнээр импортлогч дотоодын шуналын тулам компанууд Ираны дайны сургаар үнэ нэмж байгаа юм. Шууд манай засгын газар гэрээ хийж чадахгүй төмсөгдүүлж байгаад хэлэх ч үг алга. Ийм төр засагаар удирдуудсандаа ичиж байна

Tumur
Tumur

ХУДЛАА , "сингапурын нефтийн бирж"-гэж ШАЛ ХУДЛАА , батүүл тэнэг новшийн мэдэмхийрэл , Монголын ЗГ болон импортлогч компаниуд ШУУД Оростой ХАРЬЦДАГ, хэрвээ ямар нэг "биржийн үнэ"-ээр явах ёстой юм бол Москва-гийн биржийн үнээр л явна , гэхдээ Монголын хувьд шууд , тийм ч учраас А92-н үнийг зохих хугацаанд хэвэндээ байна гэж тохирч болж байгаа , ёр нь бол Орос бол хоншоортой , харин Монголын шатахуун импортлогчид-цадаж ханахгүй шуналын тулмууд.

Зочин
Зочин

төр засаг арай эрт арга хэмжээ авах ёстой байсан юм биш үү

Зочин
Зочин

ingeed l talh mah hurtel nemegdeh ni todorhoi bolloo doo

Зочин
Зочин

yostoi hetsuu ue irj bn da ene bol zugeer ehlel

Зочин
Зочин

шатахуун нэмэгдэхээр бүгд л дам нөлөөлнө шүү дээ

Зочин
Зочин

одоо л бодитой бодлого хэрэгтэй байна даа

Зочин
Зочин

het ih une nemegdeh n todorhoi bolloo ene bol zugeer neg taamag bish

Зочин
Зочин

ard irged l hamgiin ih hohirch baigaa ni haramsaltai

Зочин
Зочин

ene jil uneheer amargui jil boloh n ee

зочин
зочин

төсөвлөж төлөвлөснөөсөө илүү зардал гаргаад хэрэгжихгүй байгаа төслүүдээ царцааж хариуцлага тооцох хэрэгтэй, шинэ төсөл хэрэгжүүлэлгүй хэмнэлтийн горимд 2 жил орж байж өөр бодолтой болно байх даа

Зочин
Зочин

Ковидын үед Хүрэлсүхийн идсэн мөнгийг илрүүлчихмээр.

Zochin
Zochin

Нөхцөл байдлыг урьдчилан харж ингэвэл ингэнэ тэгвэл ийм тийм арга хэмжээ авна гэж төлөвлөгөө зохиож арга хэмжээ авах нь засгийн ажил шүү дээ. Энэ ажлаа хийхгүй байгаад л гол нь байна.

Зочин
Зочин

Төгрөг маань улам л үнэгүйдэх нь дээ

Зочин
Зочин

Ийм новшийн юмнууд чөтгөрлүүгээ толилуулж таарна өөртөө байгаа баялагаа ашиглаж чадахгүй дандаа гуйлга гуйна тэр шинэ шатахууныхаа үйлдвэрийг ашиглалтад оруулаач

Зочин
Зочин

hudlaa shaa darvaasan har psda

Зоч
Зоч

Нэгл том ярьсан их мэдэгч лалар туул голын хурдны замыг зөв бурууу гээд хэлч чадахнгүй их мэдэгч олон нүүүрт

С.Зоригт
С.Зоригт

Ёвро-3 буюу бидний нэрлэдэгээр энгийн 92 бёнзин өсөхгүй дээ.Киргиз манайх 2-с өөр улс авдаггүй юм.

Зочин
Зочин

Дээрэмчин хулгайч нарыг цаазла.

Зочин
Зочин

Болж байгаа юм нэг ч алга. Хар нүхрүү унаж байгаа юм биш үү энэ нөхрийн хэлсэнээр . Ядахад хүүрэнсүг чинь нэфтийн үйлдвэрээ богочихож бардаггүй. Дауны синдромтой монголиодууд юм даа

Зочин
Зочин

худлаа боллоодоо хө

Цог
Цог

Бензин түлшний үнийг нэмэх гэсэн захиалгат яриа буюу авлигын нэг хэлбэр шүү. Энэ хүнийг шалгах ёстой. Нэг литр нефть ба нэг литр бензин хоёр чинь шал өөр бүтээгдэхүүн, нефтийн үнийг бензиний үнэ болгож яриад байх юм.
Ийм мэдрэл муу, галзуу хүний ярилцлага тавьж байхаа болиочээ

Зочин
Зочин

тэгээд тэр зам зам гэж хэдэн наядаар ууж идлээ. Тэр мөнгөөрөө эхлээд тос гхрлаа гээд ургашаа гхргаад бга биз дээ хөөе тэр мундаг хүнээ. Тэр үйлдвэрээ байгуулаад, мэргэжилтэнгүүдээ сургах хугацаа их байлаа, одооч байгаашд

Зочинха ха
Зочинха ха

Роснефть компанийг оруулж ирэх цаг болжээ

Уур минь хүрч байна
Уур минь хүрч байна

Албатай юм шиг бид гаднаас авдаг гээд хэлээд сууж байхаасаа ичээд үхчихэж байгаасай.Өдий хүртэл үхсэн оцгороо хийсэн юм дотооддоо энэ их баялаг нөөц тос нь байсаар байхад үнэндээ юм байгаад юм болгож чадахгүй толгой гэж олгой болсон дурак ууд.Үгүйгээгүй шороо мэрж хад хагалж амьдардаг улс түмэн шиг л юм солиороод суух юм.

Зочтн
Зочтн

Бузар пязда вэ

Зочин
Зочин

Заналхийлж байна уу?пизда минь чи нэг литр бэнзээн 10000 болоосой лалар гэж.Хятадын харьяанд орж тэжээврүүд болцгооёо алны үснүүдээ өөр арга алга пиздис

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи дуртайгаараа монгол улсын иргэний үнэмлэх ээ хураалгаад хятадын харьяанд ор

Холбоотой мэдээ

Back to top button