Д.Тосон: Эм, ургамлыг хамтатган хэрэглээд гурван сарын дотор элэгний вирусгүй болсон тохиолдол олон байна
44 настайдаа элэгний "цирроз" өвчнөөр өвчилж, эмчилгээгүй гэсэн хариу сонссон даруй өөрийгөө анагаах арга чарга хайж улмаар эмийн ургамал сонирхож эхэлсэн түүнийг Д.Тосон гэдэг. Уншигчид түүнийг "Тосон багш" гэх нэрээр нь таньж магад.
Тэрбээр 1984 онд МУИС-ийг төвд бичиг судлаач, монгол бичгийн багш мэргэжлээр төгсөж 2000 он хүртэл дунд сургуульд багшилж байсан нэгэн. Түүнээс хойш өдийг хүртэл 20 гаруй жил эмийн ургамал судалж, Хөвсгөл аймагт аж төрж буй. Энэ хугацаанд тэрбээр өөрийн судалж мэдсэн 120 гаруй эмийн ургамлын талаар ном бичиж түүнийгээ хэвлүүлэхээр Улаанбаатарт ирээд байхад нь уулзаж ярилцсан юм. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-Хүмүүс таныг "Тосон багш" гэж хүндэлж дууддаг юм байна лээ. Сүүлийн 20 гаруй жил эмийн ургамал судалж, түүнийгээ уламжлалт эмчилгээнд хэрэглэж тодорхой үр дүнд хүрч байгаа учир тэр биз. Та ургамал судлаач биш Монгол бичгийн багш мэргэжилтэй хүн шүү дээ. Яагаад эмийн ургамал судлах болсон юм бэ?
-Таны хэлдгээр би мэргэжлийн ургамал судлаач хүн биш л дээ. 1984 онд МУИС-ийг төвд бичиг судлаач, монгол бичгийн багш мэргэжлээр төгсөж хэдэн жил дунд сургуульд ажилласан. Ургамал судлах болсон нь их сонин. 44 насандаа элэгний "цирроз" буюу хатуурал мөн B, C вирусийн тоо их, судас хагарах гэж байна эмчилгээгүй гэсэн хариуг Улаанбаатар хот дахь "Шагдарсүрэн" эмнэлгийн эмч нараас сонссон. Эмчилгээгүй гэх мэдээ сонсоод нутагтаа очиж төвд ном судар эргүүлж байтал эмчилж болохуйц ургамлын нэр олж уншсан юм. Миний уншсан төвд сударт цагаан мөөг их сайн гэж бичсэн байхаар нь нутгаасаа мөөг олж хэрэглэж эхэлсэн. Бараг гурван жил орчим хэрэглэсэн байх шүү.
-Цагаан мөөг хэрэглээд л эдгэрчихсэн хэрэг үү?
-Гурван жил цагаан мөөг идээд ус уугаад байсан. Шинжилгээ өгөхөд өнөө вирусийн тоо цөөрсөн овоо боломжийн болчихсон. Таван жилийн дараа шинжилгээ өгтөл хагарах гэж байсан судас чинь илаарьшсан, B, C вирус байхгүй байна гэсэн хариу авсан.
-Одоо ямар ч зовиургүй хэрэг үү. Өөр өвдөж, хавдах эрхтэн, хууч өвчин байх юм уу?
-Намайг өвтгөж зовоох ямар нэгэн өвчин алга. Хууч өвчин ч тэр. 20 гаруй жил Хөвсгөл аймагтаа уул хадаар хэсэж, ургамал түүж идээд явж байна. Энэ нь төвөд хэл судлаачаар их сургууль төгссөний ач буян гэхүү дээ. Эртний Монголын оточ, маарамба нарын ном бүтээлүүд ихэвчлэн төвөд хэлээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Түүнийг латин болон эх хэл рүүгээ хөрвүүлж учрыг нь олж, улмаар эмийн ургамалын ид шидээр эрүүл байгаа юм.
-Монгол хүний дундаж наслалт одоогийнхоос 3-5 насаар нэмэгдэх боломжтой-

-Эмчилгээгүй гэх үед хэрэглээд зүгээр болсон ургамлаа нутгаасаа олсон уу. Олоход хэр зэрэг хэцүү ургамал вэ?
-Нутгаасаа хайж олж хэрэглэсэн. Төвд судраас хайж олох нь ярвигтай ажил шүү дээ. Төвд хэлээс орчуулж латин нэрийг нь олж түүнээсээ монгол нэрийг нь мэдэж авна. Төвд судрыг нэлээн ухаан зарж, тайлж уншиж л эмийн ургамлын нэрээ олж мэднэ. Бусдаар бол одоогийнх шиг хэрэглэх заавартайгаа байхгүй нь ойлгомжтой. Ургамлын олдцын хувьд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Их-Уул сумдын нутгаар сайн эмийн ургамлууд бий. Ер нь Хөвсгөл аймаг өөрөө онгон дагшин байгальтай, өндөрлөг охь шим сайтай нутаг. Газар тариалангийн бүс нутгаар сайн эмийн ургамал ургахгүй шүү дээ.
-Монгол оронд хэдэн төрлийн ургамал байдаг юм. Үүнээс та хэдийг нь мэдэж вэ?
Монгол оронд 6,000 нэр төрлийн зүйл ургамал бий. Үүний 3,000 нь одоогоор судлагдаж байгаагаас экологийн үнэлгээгээр үнэлж 2,800 ургамлын нэр төрлийг судалж тодорхой болгож гаргасан байдаг. Би 20 гаруй жилийн хугацаанд 300 гаруй зүйл ургамлыг би танина. Миний тоймолж гаргаснаар 280 төрлийн эмийн ургамлыг эмчилгээний зориулалтаар хэрэглэж болно гэж үзээд байгаа.
-20 гаруй жил ургамал судалсан өөрийн туршлага, түүхээ боож ном хэвлүүлсэн гэж сонссон?
-44 настайгаас эхлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд танилцаж, мэдсэн бүх зүйлсээ номдоо бичсэн ухаантай. Номонд 120 эмийн ургамлын тухай маш дэлгэрэнгүй бичсэн. Зөвхөн эмийн ургамлын тухай бус хүчтэй тариа, эмчилгээ хийлгэхгүйгээр өөрийгөө анагаах боломж, зааврыг өөрийн туршлагаас үндэслэн бичсэн юм. Монгол хүн эм тариа хэрэглэхгүйгээр зөвхөн байгальд ургасан эмийн ургамлыг хэрэглэж эрүүл амьдрах бүрэн боломжтой. Жишээ нь халуурах, толгой өвдөх, ханиад, суулгах тохиолдлуудад эм бус ургамал хэрэглэж эдгээх боломжтойг өөрийн үзэж туулсан болон эртний оточ, маарамба нарын сударт бичиж үлдээснийг үндэслэж маш ойлгомжтой, дэлгэрэнгүй, энгийнээр номдоо бичсэн байгаа. Тухайлбал, бөөр өвдөх үед зохистой хэмжээгээр "хонин зээргэнэ" гэх ургамлыг хоёр сар хэрэглээд шинжилгээ өгөхөд бөөрний өвчин эдгэрсэн хариу гарна. Мөн бөөрний өөхлөлтөд хунчир, талын цагаан мөөг чухал үр дүнтэй.
-Танаас зөвлөгөө авдаг хүмүүс их юм шиг байна. Тэгэхээр тантай ижил хүнд өвчнөөр өвдөж эмийн ургамал хэрэглэж эрүүл болсон хүмүүс бий юу?
-Тэднийг би "дэмжигчид" гэж нэрлээд байгаа юм. Надтай уулзаад хавдрын эхэн шинж илэрсэн, бөөрний сийрэгжилт, бамбай өвчин гэх мэт оноштой олон хүн хандана. Би ном сударт тэгсэн байна, тийм ургамал хэрэглэх нь тохиромжтой гэж зөвлөгөө өгнө. Өнөө хэд маань жил, хоёр жилийн дараа бүрэн эдгэрсэн гээд л шинжилгээний бичгээ аваад ирдэг.
-Монгол Улс хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг шүү дээ. Үүнийг та юутай холбоотой гэж боддог вэ?
-Өвчлөлийг багасгахын тулд урьдчилан сэргийлэх учиртай. Тиймээс бид эх байгальтай харьцаж наанадаж хөл нүцгэн алхах, ургамлаа хэрэглэх хэрэгтэй. Хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд ургамал маш чухал. Мөн хавдрын эхэн үед ч хэрэглэх боломжтой ургамлуудыг номдоо бичсэн байгаа.
-Элэгний B, C вирусийн өвчлөл их байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар ургамал хэрэглэвэл тохиромжтой вэ?
-Анагаахын шинжлэх ухааны ололт амжилтыг бид үгүйсгэж болохгүй. Вирусийн эсрэг эм бэлдмэл үйлдвэрлэж чадаж байна шүү дээ. Үүнтэй хамжиж хажуугаар нь эмийн ургамал хэрэглээд гурван сарын дотор вирусгүй болсон тохиолдол цөөнгүй байна. Хэрэвзээ байгальтайгаа ойр, эмийн ургамлаа хэрэглэвэл Монгол хүний дундаж наслалт одоогийнхоос 3-5 насаар нэмэгдэх боломж бий. Одоогийн бидний хүнсэндээ хэрэглээд байгаа гахай, тахианы мах, төрөл бүрийн халуун ногоо зэрэг нь маш аюултай.
-Хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой ургамал гэвэл?
-Цагаан мөөг маш сайн. Энэ нь дотроо дөрвөн төрөл байдаг. Өдөр тутамдаа цагаан мөөг хэрэглэвэл хавдар болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Мөн хөл нүцгэн явах, булгийн ус уух зэрэг нь монгол хүний биед маш сайн зохицдог.
-Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж, анхаарч эхэлсэн. Энэ хэр ач холбогдолтой ажил гэж бодож байна?
-Мэдээж зөв ажил. Гэхдээ оройтож хийж байна. Уламжлалт анагаах ухааныг мэддэг хүмүүс одоо үед цөөрсөн тэгэхээр зөвхөн онолын талаас нь заана гэсэн үг.



















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм зүйлд шууд итгэхэд хэцүү шүү
Emchiiin hyanalt hamgiin chuhal bh
Эмч нь эмчилгээгүй миний мэдэх зүйл дууслаа гэсэн байна.
Emchiiin hyanalt hamgiin chuhal bh
Зарим ургамал үнэхээр тустай байдаг
Gehdee heterhii itgej bolohgui
Sudalgaatai barimt heregtei yum daa
Gehdee emchilgee orloh hemjeend bish
Ийм мэдээллийг болгоомжтой хүлээж авах хэрэгтэй
хол очиж хуцаа. ард түмэнд худал хуурмаг мэдээлэл өгвөл ялтай шүү
Элэгний вирус 3 сард алга болно гэдэг эргэлзээтэй
Em bolon urgamal hosluulah ni zuv bh
Хүн бүрт адил нөлөөлөхгүй шүү
Монголд эмийн ургамал баялаг нь үнэн
Humuus emee hayj bolohgui shuu
Цагаан мөөг сайн гэдгийг сонсож байсан
Uur deer turshih bol ersdeltei
Уламжлалт анагаах ухаан сонирхолтой
Мөнгө цагаан, нүд улаан... Иймэрхүү луйварчид олширч байх шив дээ!
Цагаан мөөг ховорхон болсон байна лээ!
Үнэхээр гайхалтай хүн шүү
Uvchtei zovlontoi humuus deer toglolt hiij bolson boloogui tangaa zarmaargui bna aa
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Багшийн дээдийн хажууд янз бүрийн ургамал зараад сууж байдаг хүн байсан одоо бүр багш дүрд хувираад лам дээл өмсдөг болчжээ олон жил болохоор хэдэн ургамал таньж суралгүй яахав гэхдээ хүн бүрийн өвчний явцад тохируулаад ямар тунгаар яаж уухыг заахын тулд уламжлалт анагаах ухааны сургуульд сурч төгссөн байж хүнд зөвлөж болох байлгүй. МУИС-т түвд монгол хэлний ангид сурч байсныг хараачгүй юм байна.
МУИС-д сурч төгссөн үнэн шүү би доод курс өөр ангид сурч байсан. Нэг нутаг усанд хамт тоглож өссөн дүүтэй нь нэг ангид сурч байсны хувьд эднийхнийг сайн танина бүгд толгой сайтай сурлагатай хүүхдүүд байсан.
Таньдаа талархлаа! Урт насалж удаан жаргаарай! Тиймээ хүн уулаасаа өөрөө байгалийн бүтээгдэхүүн учир байгалиасаал л тэжээгдэж нөхөгдөн эмчлэгдэнэ.Би бас өөрөө ёрөөсөө эм хэрэглэдэггүй! Ургамалд дуртай,хандалж уудаг.Гэхдээ эмийн ургамал тийм сайн мэдэхгүй ээ...Таниасаа суралцаж ихийг мэдэж авнаа.Амжилт.
Цагаан мөөгнийхөө зургийг харуулчтхсан бол. Цагаан өнгөтэй мөөг олон байна. Яг ямар нэртэйг нь мэдэх чухал. Мөөг бүхэн нэртэйгээс гадна байгаль дээр андуурахаар адил харагддаг хортой хувилбар нь бас байдаг учраас мөөг дээр болгоомжтой байх чухал.
Жор үзсэн маарамбаас зовлон үзсэн чавганц дээр гэж
bolij uzee iim lalriin medee medeelleer medeh medehgui hunii tolgoi erguulj baidgaa! hunii ami nasnii asuudal shuu
олон ба гэчжээ, хэн хэд гэвэл тэр тэгсэн гэх байхдаа