Ш.Оюунчимэг: Сэтгүүл зүй төрийн ордон биш, болж өгвөл Баруун, Зүүн дөрвөн замаас гарч мэдээ, сурвалжилга бэлдээсэй
Eguur News мэдээллийн агентлаг жил бүрийн тавдугаар сарын 3, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан асуудал хөндөж, редакцын хамтын бүтээлээ нийтэлдэг. 2026 онд бид "Монголд редакцууд ЗОРИГТОЙ ажиллаж чадаж байгаа юу” агуулгаар "Eguur"-ийн сэдэв бэлтгэлээ. Нэгдсэн агуулгад зориулж, News.mn сайтын Ерөнхий редактор Ш.Оюунчимэгтэй ярилцлаа.
Видео:
-Өнөөгийн нийгэмд редакцууд хэр зоригтой ажиллаж байна гэж харж байна. Чөлөөтэй хэвлэн нийтлэхэд редакцуудад ямар сорилт тулгарч байна вэ?
-News.mn сайт байгуулагдаад 19 дэх жилтэйгээ золгож байна. Бид өнөөдрийг хүртэл тасралтгүй хэвлэн нийтлэх үүргээ биелүүлээд явж байна. Миний хувьд салбартаа 15 жил ажиллаж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлыг дүгнэвэл зоригтойгоор, асуудлын голыг олж ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага маш цөөхөн байна.
Дийлэнх тохиолдол шууд дамжуулалт хийгээд явчихдаг. Хэдийгээр сошиал хөгжсөн, хүмүүсийн хэрэглээнд тааруулж байгаа боловч энэ шийдэл нь өрнөж буй улс төр, нийгмийн үйл явдлуудын цар хүрээ нь юу юм бэ, цаана нь ямар асуудал байгаа юм, нийгэмд, олон нийтэд ямар хэрэгтэй юм гэдэг агуулга том зургаараа хүмүүст очихгүй өнгөрчихдөг. Түр зуурын богино яриа, хэлсэн үгээс хүмүүс бодит мэдээлэл авч чадаж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй.
Нэг нам олон жил давамгайлж байгаа тохиолдолд хэвлэл мэдээлэл хамгийн сайн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ёстой. Яг үнэнийг хэлэхэд, хэвлэл мэдээлэл зориггүй байсан учраас, эрх баригчдын болохгүй, бүтэхгүй байгаа асуудлуудыг гаргаж ирж чадаагүй учраас өнөөдрийн нөхцөл байдалд тулсан.
МАН-аас хэчнээн тэрбумтан төрөв. Албан тушаалын төлөө бие биеэ унагадаг улс төрийн нөхцөл байдал үүсчихлээ. Ер нь ямар ч нам төр барьж байсан хэвлэл мэдээлэл сөрөг хүчин байх ёстой. Энэ үүргээ биелүүлж байгаа хэвлэл мэдээлэл цөөхөн учраас тэр хэрээр ард түмэнд очиж байгаа мэдээлэл хомс, олон нийт мэдээлэлгүй байгаа.
Энэ нь ч тодорхой хэмжээний шалтгаан нөхцөлтэй. Бид өнгөрсөн хугацаанд хэвлэлийн эрх чөлөөний индексээр хэдэн байр ухарсан юм. Авлигын, ардчиллын индекс хаана явна. Энэ бүхэн бидний зоригтой байж чадаагүй, үүргээ биелүүлж чадаагүй нь нөлөөлж байгаа. Нөгөө талаар зарим сэтгүүлчийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, хорьж байгаа нь зориггүй байх, айдас төрүүлэх нөхцөл үүсгэсэн болов уу гэж харж байна.
-Улс төр, нийгмийн үйл явдлыг өргөн цар хүрээнд авч үздэг. Хөшигний арын нюансыг дэлгэж бичдэг редакцуудын нэг нь танайх. Энэ хугацаанд сэтгүүлчийнхээ хувьд зориг мохоох зүйлстэй хэр тулгарав?
-Үйл явдлыг бичээд, цаг үеийг жаахан мэдэрснийхээ төлөө улстөрчид нь дарамталдаггүй юм аа гэхэд ойр тойрных нь хүмүүс ямар нэг байдлаар ханддаг. Тухайлбал, Ерөнхийлөгчийн гаргаж байгаа шийдвэрүүд, Засгийн газар, УИХ-ын бодлого, үйл ажиллагаа, хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлсний төлөө хаанаас захиалсан юм, яагаад ингэж бичиж байгаа юм гэх хардлага ирдэг.
Өнөөдрийг хүртэл миний зориг мохоогүй, мохох ч үгүй байх. Редакцын бодлоготой хэвлэл хуруу дарам цөөн байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагын тоо олширсон ч сайн редакторын хомстолд орчихсон. 10 жилийн өмнө юу болж байгааг мэдэх, залуучуудад зөвлөх хүнгүй байна. Үүнийг шууд буруутгаж болохгүй. Зах зээлийн зарчмаар, салбар дараагийн хөгжил рүүгээ явж байгаа зам. Гэхдээ энэ нь сэтгүүлч чадавхгүй байх, зөвхөн шууд дамжуулалт хийх гэх мэтээр олон асуудалтай холбогддог. Тэр хэрээрээ салбарын хэмжээнд тулгамдсан асуудал болчихоод байгаа юм. Сайн редакторууд сайн сэтгүүлч төрүүлнэ.
Сайн сэтгүүлчээс сайн материал гарна. Энэ нь эргээд олон нийтийн мэдэх, эрхийг бүрэн дүүрэн хангаж байна уу, зоригтой, зориггүй байх гэхчилэн олон асуудал дагуулаад байгаа юм. Сүүлийн үед нэг зүйл анзаарагдаж байгаа нь улс төрийн шийдвэрүүдтэй холбоотой материал бичсэний дараах хардлага. Жишээ нь, хоорондоо санал солилцож байхад Ерөнхийлөгчийн хуультай холбоотой хаанаас, яагаад гэдэг асуудал ганц надад ч биш бүх редакцад ирсэн юм билээ. Гэхдээ редакцын бодлогын хүрээнд, олон нийтийн мэдэх эрхийг хангах үүднээс хөндсөн гэдэг тайлбараа хэлээд өнгөрсөн.
Цаашид ямар харилцааны асуудал үүсэхийг мэдэхгүй. Ер нь үүнийг дагаад төрийн байгууллагуудтай харилцах харилцаанд тодорхой хэмжээний асуудал үүсдэг л юм. Өнөөдрийг хүртэл үүнийг даван туулаад редакцын бодлого чиг шугамаа алдахгүйн төлөө хичээж явж байна.
-Тэгэхээр сэтгүүлчийн эр зоригтой байдал, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалдаг чухал багана нь редакц, редакцын бодлого гэж дүгнэж болох нь ээ?
-Жишээ нь, манайх ардчиллын эсрэг дуугарсан хэнтэй ч хамтрахгүй. Хэвлэн нийтлэх эрх чөлөө, парламентын засаглалын төлөө юу хийх юм. Энэ асуудлыг дамжуулаад өнгөрөх үү, хөндөх юм уу гэдэг дээр редакцын бодлогын ялгаа харагдаж байгаа юм. Нэг хүнтэй сайт байсан ч редакцын бодлогоо тодорхойлох ёстой. Том редакцаас гараад, шинээр нээгдэж байгаа сайтууд редакцууд бодлогоо зарладаг байгаасай. Зөвхөн шууд дамжуулалт хийнэ гэвэл болно.
Сэтгүүлчийн сошиал хаягийг албан ёсны эх сурвалж гэж олон нийт гэж харж байгаа үед түүгээрээ юу дамжуулах ёстой юм бэ гэдгийг анхаарах л хэрэгтэй. Тэгэхгүй бол хэвлэл, сэтгүүлч, сошиал ялгахаа больчихоод байна. Тэгэхээр анхнаасаа редакцын бодлогоо маш сайн тодорхойлох шаардлага үүсэж байгаа юм. Жишээ нь, би улс төрийн нийтлэл бичихдээ манай редацкын бодлоготой яаж уялдаж байгаа вэ гэдгийг боддог. Зах зээлийн зарчим байж болно.
Гэхдээ 100 гаруй жилийн түүхтэй үндэсний сэтгүүлзүйн үүргээ гээж болохгүй. Сэтгүүл зүй бол Төрийн ордон биш. Болж өгвөл Баруун, Зүүн дөрвөн замаас гарч мэдээ, сурвалжилгаа бэлдэх ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллагууд сайн байвал олон нийт мэдээлэлтэй байна. Тэр хэрээр сонголтоо маш сайн хийдэг. Бид ийм том хөшүүрэг хэрнээ үүргээ умартчихсан л яваад байгаа юм. Тэгэхээр энэ чиглэл рүү олон нийтээрээ яваасай л гэж хүсэж байна.
"Eguur"-ийн 2026 оны хөндсөн сэдвийг хавсаргаж байна
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгүүл зүй ордон тойрсон байж болохгүй гэдэг үнэн шүү
дөрвөн замаас гарч сурвалжилна гэдэг чинь бодит амьдрал
дөрвөн зам гэдэг чинь жинхэнэ амьдрал шүү
Harin tim 4 zamaas yundaa aisan yum. Eguur s uur zunduu l setguulch nar bna
ene bol mash zov helsen sanaa bn
setguulch nar ard tumnii dund baih heregtei
үнэн мэдээлэл газар дээрээс л гардаг
ene yriltslaga ih taalagdlaa
setguul zui bol niigmiin tol gedgiig sanuulj bn
ордон дотор л эргэлдээд байж болохгүй
ene bol odoogiin tulgamdsan asuudal shuu
ard tumnii amidralaas holdood bn da
setguulch nar iluu sudalgaatai ajillah heregtei
setguul zui zorigtoi baih yostoi
setguulch nar neg taliig barij bolohgui
ene bol niigemd heregtei yariltslaga bn
хүмүүс бодит мэдээлэл хүсэж байна
Зөв сэдвээр үнэнийг ярьжээ. Төрийн ордны коридорт мөнгө асгарсан бдаг юмуу гэмээр тэнд л оволзоод бдаг юм хачин шүү. Сэтгүүлчид маань 1дээ хүндэтгэлтэй хандахгүйгээр асуултад нь хариулаагүй бхад дээр дээрээс нь асуултаа тавих, хүнээс чанга хашгичих , заримдаа улс эх орондоо халтай бхаар ч юм цухалзуулж л бгаа харагддаг. Ер нь их л суралцхаар бгаа нь ажиглагдана . Их цухалдаад бгам шиг л . Ард түмэндээ үнэн зөв мэдээлэл өгөхийн тул асуултаа тодорхой тавьж хариулт нь тод бх нь чухал юм да.
Hudaldagdsan gardaa
Ордныг ч бас сайн ухаж төнхөх хэрэгтэй л дээ тэнд олон болж бүтэхгүй түүхтэй нөхдүүд цугларсан улс орон олон нийтийн эрх ашгийн эсрэг биш юмаа гэхэд бизнес бүлэглэлийн лоббид автсан олон шийдвэрүүд гаргаад байхад тэнд харин ч хамгийн шилдэг ухаантай бодлоготой сэтгүүлч байх ёстой. Одоогийнх шиг тавьж байгаа асуулт нь тэнэг соёлгүй бүдүүлэг хэнд ч хүндлэгдэхээргүй сэтгүүлч тэнд хэтэрхий олон байна.
Төсвийн мөнгөний зарцуулалт гүйцэтгэлийн араас явдаг сэтгүүлч байна уу? жишээ нь хуучин байрны дулаалгын ажил хийнэ гэж мөнгөө авчихсан компани ажлаа хийгээгүй бүтэн жил мөнгө угааж байхад мэдсэн сэтгүүлч байгаа юу? БЗД-25 хорооны 38 байр дулаалгын ажлаа 2025 онд хийж эхэлснээ 2 хон орц дулаалаад бусдыг хаяад жил өнгөрч байна. Бас 37 байр дулаалах мөнгө батлагдсан ч ажил хийгдээгүй тэр их мөнгө хаачсан бэ гэх мэт. Энэ чинь л баруун зүүн 4 замаас гарч судлах бичих асуудлын нэг ш дээ.
Одоо цагт байгалийн ухаан болон илүү мэдлэг, чадвар шаардсан салбарт хүч хүрэхгүй нь хувийн, хувьсгалын олон сургуульд сэтгүүлчээр сурсан болдог юм биш үү. Тэгээд шантажчин эсвэл нам дагаж намираад амьдрах аргаа болгосон нь ихэнх дээ.
Яг үнэн. Өнөөгийн сэтгүүлчид гэх хөдөө маягийн хагас оркдуу хэдэн хүүхнүүд төрийн ордонд багширалдаад л нөгөө хэдэн гишүүдээ элдэж хөөгөөд л байх төдий болсон. Нийгэмд ханд гэхээр үe үe нэг хандив гуйж байгаа хүн гаргаад л болоо. Дамжуулж байгаа мэдээнүүд нь бүгд хоорондоо адилхан нэг улс төрийн хэрүүл маягийн юм. Гэтэл энэ улсад чинь 126-с өөр хүмүүс амьдардаг, нийгмийн олон сайн муу асуудал байгаа шүү дээ. Хуучин төвийн хэдэн хэвлэл байхдаа ч зөвхөн саарал ордны хов живд төвлөрсөн ийм байгаагүй
Нэг л их улс төрчдийн үг дамжуулсан хэвлэлүүд тэгсэн мөртлөө улс төрийн олигтой нийтлэл бичдэг хэвлэл ганц ч байхгүй, эгүүр жаахан улс төрийн нийтлэл бичих гэж оролддог нь