Top StoriesУлс төрийн мэдээ

116 мянган ААН: Зовлон нь биднийх, ойлгосон дүр нь тэднийх

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр "Эрх чөлөөний дөрвөн зам-Дөрвөн чөлөөлөлт" нэртэй 67 хуудас PPT танилцуулж, Засгийн газрыг тэргүүлсэн 30 хоногт юу хийснээ, цаашид бас юу хийхээ ярив.

Дөрвөн замынх нь эхний зам нь "Эдийн засгийн чөлөөлөлт" гэжээ. Эмч, багш нарын цалинг бодитоор өсгөсөн юм байх. Татварын өртэй 12 мянган татвар төлөгчийн дансыг нэг сар нээж 1936 компани 62.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж, 6042 компанийн 23.480 дансыг нээж, 145 НДШ-ийн өртэй ААН 1.7 тэрбум төгрөгөө төлжээ.

Энэхүү танилцуулсан PPT-гийн араас бодит амьдрал руу унъя.

Иргэн Э өөрийн хувийн компанийг 5 хүнтэй байгуулаад татвараа төлөөд, үйл ажиллагаагаа жигдлээд явж байв. Мэдээж орлого нь эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад тогтмол бус болсон учраас ажилтнуудынхаа цалинг алдалгүй тавихдаа яалт ч үгүй жилийн дотор НДШ-ийн өр нь бөөгнөрөөд эхэлжээ. Ингээд татвараас дансыг нь хаалаа. Гэтэл Н.Учрал сайд нээлгэхээр боллоо. Яг ачир дээрээ данс нь нээгдсэн нэртэй боловч татвараас дансан дахь мөнгийг нь битүүмжилж. Ингээд яалт ч үгүй өр тавьж татварын өрөө төлөхөд хүрэв. Яг ийм нөхцлөөр бизнесийн эргэлтийн орлогоо битүүмжлүүлсэн 2000 гаруй компани яаран сандран, хүчээр өр дарах процесс үүссэн. Бодит байдал ийм.

Цааш Н.Учралын PPT-г гүйлгэвэл, "8 төрлийн 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөлье" гэсэн байна. Ингэхдээ үсчин, гоо сайхан, дугуй засвар, оёдол, кофе шоп, фитнес гэх мэт бизнесүүдийн зөвшөөрөл хөөцөлдөх хүнд сурталгүй болсон аж. Мөн л бодит байдлыг харвал иргэдэд өнөөдөр бизнес эхлүүлэх нь хэцүү биш тогтвортой авч явах нь хэцүү байна.

Тухайлбал, спортын үйлчилгээ эрхэлдэг иргэн М үйлчилгээний чиглэлээ өөрчлөхдөө заавал зөвшөөрөл авсан байх шаардлагатай гэдэг шалтгаанаас болж 5 саяар торгуулсан. Энэ нь бизнес эхлүүлэхэд тулгардаг саад байхгүй болсон мөртлөө тогтвортой явуулж байгаа бизнес доторх жижиг шаардлага, журмууд нь өөрөө эргээд тэдэнд санхүүгийн хүндрэл үүсэхэд нөлөөлдөг болж, том зургаараа бүх зүйл амар, хялбар болсон юм шиг авч өнөөх төрийн байгууллагын хүнд суртлууд дүрэм, журам дотор нуугджээ.

ТОО ХАРЪЯ,

2025 оны эцсийн байдлаар Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 116 мянган ААН бий боловч үйл ажиллагаа явуулна гэж бүртгүүлсэн 263 мянган ААН гэж бий. 147 мянган ААН үйл ажиллагаа явуулахгүй, түр зогссон байдалтай байна. Магадгүй татан буугдсан, түр зогссон, тайлангүй гэх мэт шалтгаануудын цаана эдгээр ААН-үүдийн үйл ажиллагаа царцсан биз.

Жил ирэх бүр үйл ажиллагаа эрхлэх ААН-үүдийн тоо нэмэгдэж байгаа эерэг дүн харагддаг ч тэр хэрээрээ идэвхгүй болсон ААН-үүдийн тоо бас л нэмэгдсээр байгаа юм.

2025 оны эхний улиралд Улсын төсвийн татварын бус орлого 753 тэрбум төгрөг буюу 2023 оны мөн үеийнхээс 123 тэрбум төгрөгөөр буурсан байсан нь Монгол Улс өнөөдөр татварын орлого дээрээ л төвлөрч байна гэсэн үг. Гэтэл жил ирэх тусам ААН-үүдийн Улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлого тасарч буй хэмжээ нэмэгдсээр л. 2016 он буюу 10 жилийн өмнө нийслэлийн татварын орлого 127 тэрбум төгрөгөөр тасарч, тухайн үед 5000 орчим ААН татвараа төлөөгүй, үйл ажиллагаа нь зогссон нөхцөл байдалтай байхад нийслэлийн татвараар төсвөө хүчээр шахуу бүрдүүлж байсан жишээ бий. Энэ нь төсвийн орлого тасрах үед ч ашигладаг арга болсон.

Тухайлбал, оны өмнө төсвийн орлого 2.5 их наядаар тасарч болзошгүй нөхцөл үүсэхэд Ерөнхий сайд нь Татварын ерөнхий газар очоод "улсын төсвийг гүйцээ" гэж үүрэгдэж билээ. Үүний дараачаас 72 мянган ААН-ийн дансыг хаах оролдлогууд хийж, улмаар ингэж хүч хэрэглээд ч бизнес, үйл ажиллагаагаа авч явах гэсэн иргэдэд шавхах мөнгө байсангүй.

Уг нь иргэд, ААН-үүдийн найдвар болсон Татварын багц хуулийн шинэчлэл жилийн өмнөөс дуншиж явсаар эцэстээ Ерөнхий сайд Н.Учрал нь уг хуулийг өөрөө буцаан татсан.

Энэ хуулийн шинэчлэл нь 13000 ААН-ийн 178 удаагийн уулзалт, 176,000 орчим иргэний саналыг авсны эцэст боловсруулж, нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан юм. 

Хууль дэмжигдсэнээр НӨАТ, ХХОАТ-ыг 2 их наяд төгрөгөөр, ААН-ын татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөгөөр тус тус бууруулах өөрчлөлт биеллээ олох байлаа. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах амлалтын хүрээнд иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100 хувь татвараас хөнгөлж, буцаан олгох агуулга бий.

Өөр, жижиг, дунд бизнесүүдийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор 90 хувийн татварыг хөнгөлж 1 хувийн орлогын татвар төлдөг босго 1.5 тэрбум байгааг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлнэ.  Аж ахуйн нэгжүүд томрох, өргөжих боломжийг олгох зорилгоор 25 хувийн татвар төлдөг босгыг 6 тэрбумаас 10 тэрбум болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум ашигтай компаниудын татварыг 10 хувиар бууруулан 15 хувийн татвартай байхаар тусгасан. Үүнд,

  • 1 хувийн татварын хялбаршуулсан горимыг 400 сая төгрөг хүртэл орлоготой аж ахуй эрхлэгчдэд нээлттэй болгож хамрах хүрээг нэмэгдүүлнэ,
  • Бизнес эрхлэгчдэд хамгийн их тулгамддаг НӨАТ-ын хасалт хийх боломжийг хязгаарласан заалтуудыг өөрчилж бизнесийн үйл ажиллагаанд гардаг НӨАТ-ын хасалтуудыг зөвшөөрөх,
  • Татварын өртэй татвар төлөгчдийн дансыг бүрэн битүүмжлэхгүй байх,
  • Үйлдвэр эрхлэгчдийн өмнө түгээмэл тулгамддаг асуудал болох түүхий эдийн худалдан авалтын И-баримт, НӨАТ хасалтын асуудлыг бүрэн зөвшөөрнө. Ингэснээр НӨАТ бизнесүүдэд дарамт болж, өртөг зардал нэмэгдүүлж байгаа асуудлыг бүрэн шийдэж, НӨАТ-ын дамжуулан тайлагнагч агент үүрэг гүйцэтгэдэг болох шинэчлэлийг эхлүүлнэ зэрэг тодорхой шинэчлэлүүд байсан.

Одоо Н.Учралын танхим Ойрх Дорнодын дайны нөхцөл байдлаар шалтаглан Татварын багц хуулийг дахин авч хэлэлцэхээргүй байна. Өөрөөр хэлбэл ААН-үүдийн нуруун дээр ТАТВАР ӨӨРӨӨ ДАРАМТ болчихоод байхад мянга бизнес эрхлэх зөвшөөрлийг чөлөөлөөд ямар ч үр дүнгүй.

Ажлын байр бий болгож, ажил эхлүүлээд удалгүй татварын дарамтад сөхрөөд хаагдаж байгаа энэ зовлон биднийх хэвээр. 2026 оны төгсгөлд хэдэн ААН дампуурлаа зарлаж, хаалгаа барьсан гэдэг тоо гарах нь сонин.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүсийн зовлонг яг мэдэрсэн хүн л ингэж бичих байх даа

Зочин
Зочин

Жижиг компаниуд ажилчдынхаа цалинг тавих гэж өөрсдөө өрөнд орж яваа шүү

Зочин
Зочин

tatvar tuluhgui gej bish harin amid uldeh gej l zovj bgaa shu de olon AAN

Зочин
Зочин

Нэг гараараа дэмжинэ гээд нөгөө гараараа данс битүүмжилдэг систем болчихсон юм биш үү

Зочин
Зочин

business hiij uzsen hun bol ene medremjiig mash sain oilgono doo

Зочин
Зочин

Тоо баримт харахаар үнэхээр жижиг дунд бизнесүүд туйлдаж байгаа нь мэдрэгдэж байна

Зочин
Зочин

aj ахuin negjuud bhgui bol ajлын bair bhgui shuu dee ene ulsd

Зочин
Зочин

Татвар төлөөд явъя гэхээр торгууль журам нь өөрөө дарамт болоод байх юм

Зочин
Зочин

neg udaa dans хаагдахад l businessiin ergelт shuud zogsdog yum bnlee

Зочин
Зочин

Ингэж хүчээр мөнгө татаж байхаар бизнесээ дэмжээд орлогоо өсгөх талаас нь хармаар юм

Зочин
Зочин

huuliin shinechlel ni heregjuulsen bol olon hund amar bh bsn daa

Зочин
Зочин

neg l ih goy presentation yarina amidral deer bol oor

Зочин
Зочин

Үнэхээр бизнес эрхэлж үзээгүй хүмүүс шийдвэр гаргахаар ийм л юм болдог байх

Зочин
Зочин

AAN uudee shahah tusam ajilгүй humuusiin too l nemegdэнэ

Зочин
Зочин

Татвар бол байх ёстой ч ийм дарамттай байж болохгүй байлгүй дээ

Зочин
Зочин

neg jijig aldaa garahad say sayaar ni torgodog ni hetsuu

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button