ДЭЛХИЙ

Ираны парламентийн гишүүн шинэ коронавирусээр нас барлаа

Иран улсын Эрүүл мэндийн яам баасан /2020.03.06/ гараг дахь шинэ коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлыг танилцуулжээ. Энэ үеэр 24 цагийн дотор 1000 гаруй шинэ тохиолдолд бүртгэгдэж, нийт тоо 5823-т хүрсэн гэдгийг зарласан байна.

Мөн энэ хугацаанд тус халдварын улмаас 21 хүн нас барсан гэнэ. Харин энэ дотор тус улсын парламентийн эмэгтэй гишүүн Фатемех Рахбар багтсан байна. Иранд хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтнууд шинэ коронавирусээр өвчилсөн нь дэлхий нийтийн анхаарлыг татаад буй.

Тухайлбал, тус улсын дэд ерөнхийлөгч Маумех Эбтекар, эрүүл мэндийн дэд сайд Ираш Харирши болон 20 гаруй парламентийн гишүүдийг нэрлэж болох юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button