Нийгмийн

Л. Төмөрбаатар: Иргэд утсаар зөвлөгөө авч эмнэлэгт очихгүй байхыг хүсье

НОБГ-ын дарга Ж.Чүлтэмсүрэн “НОБГ-аас Нийслэлийн засаг даргын шийдвэрээр ажилтан албан хаагчид /2020.02.21/-ээс эхлэн нийслэлийн иргэдэд титэм вирусаас урьдчилсан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг хүргэж ажиллаж байгаа ба одоогоор 60136 зөрчил илрүүлсэн.

Авто тээврийн товчоод дээр 02.07-ноос хойш шалгалт явуулж байгаа ба өдөрт 100-200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. УОК-оос сар шинийн баяраар орох гарах хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор /03.03-03.08/-ны хооронд товчоод дээр ажилласан. 

Эхний өдөр УБ руу нийт орсон гарсан  54383 тээврийн хэрэгсэл, 190400 гаруй зорчигчид орж гарчээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 8-нд 14550 тээврийн хэрэгсэл орж гарч, 49277 зорчигч эрүүл мэндийн хяналтад хамрагджээ.

Энэ хугацаанд нийт 158746 тээврийн хэрэгсэл, 608724 зорчигч эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Иргэд утсаар зөвлөгөө авч эмнэлгийн байгууллагаар аль болох үйлчлүүлэхгүй байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар сэрэмжлүүллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Хувийн эмнэлгүүд, бариа заслын газрууд ТВ-ээр их рекламдаж-“Манайд хүрээд ир!” гэж хүмүүст хандаад байгаад анхаармаар байна шүү!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button