Нийгмийн

Бүсгүйчүүдийн “краш”

“Эрхлээд ханадаггүй зүрхийг чинь яалтай

Энхрий цайлган бүсгүй минь

Энгэрийн чинь үнэрийг мартаж чадамгүй

Энэ л насаараа би гуниж явах нь дээ” хэмээн эвлэгхэн дуулаад, Д.Отгонбаяр шүүгчийн багт орсон оролцогч бол Э.Дашням. Дууг аргадаж, хүний сэтгэлд хүргэж дуулахыг яруу тод харуулж буй тэрбээр өчигдөр “Voice of Mongolia”-гийн тайзыг үнэнхүү эзэгнэв.

Д.Отгонбаяр Г.Дашчанрав, Э.Дашням хоёроор Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны ая, яруу найрагч Л.Өлзийтөгсийн үг “Өнө мөнхийн орон” дууг дуулуулсан нь тун ч нүдээ олсон сонголт байв. Ялангуяа дууны дундуур Э.Дашням уртын дууг шуранхайлсан нь тун ч содон шийдэл байлаа. Тэрбээр дуугаа чин сэтгэлээсээ мэдэрч дуулсан, тэр хэрээр үзэгчдийн сэтгэлд хүрч, сэтгэлийнх нь утсыг хөндөв.

Үзүүлбэрийн дараа “Хоёр Даш”-ийн хэнийг нь багтаа авч үлдэх хэцүүхэн сонголтыг Д.Отгонбаяр хийсэн. Улмаар нэлээд бодон “Даш...” гэж гацаж байгаад Дашчанравыг сонгосон. Үүний дараа Ука Э.Дашнямыг шүүрснээр түүнд шоуг цааш үрэглжүүлэх боломж олдсон юм.

Өчигдрийн дугаарын дараа Э.Дашнямын нэр хүнд огцом өсөж, олны хүндлэлийг хүлээсээр байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. Цөөнгүй бүсгүй түүнд “краш”-ласнаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлнэ лээ.

Өөрийн гэсэн цөөнгүй уран бүтээлтэй, бүр клипжүүлээд амжсан Э.Дашням дуулахаас гадна хөтлөх авьяастай. Ялангуяа хурим хөтлөхдөө бүр ч гарамгай. Намар болж, найр, хуримын улирал эхлэхэд Э.Дашнямаар хөтлүүлэх хүсэлтэй олны хөл тасардаггүй гэнэ лээ.

Түүний уран бүтээлүүд:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-03-30 14:13

Uneheer tasarhai setgel zvrhneesee duulsan

зочин
зочин
2020-03-30 16:21

тэр шүүгч хийж байгаа орос цэргийн шээс хүүхний �##�ыг гозойтол дуудсан шүү,том �##�тай Ука гэдгий шд

Зочин
Зочин
2020-04-29 16:50
Reply to  зочин

Ийм юм бодож сэтгэдэг хунийг хун гэж уу.
Шоронд ч ийм хун цеен байх.

Zochin
Zochin
2020-03-31 11:51
Reply to  зочин

Pee buu uzegd alga bolooch yamar muuhai shijgiin amitan be chi.

Зочин
Зочин
2020-03-30 16:35
Reply to  зочин

Ямар муухай бүдүүлэг загинана вэ? ????????????ийм юм бичээд сууж байгаа хүн та жинхэнэ эмгэнэл юм даа

Зочин
Зочин
2020-03-31 22:34

video ni boku bn

Зочин
Зочин
2020-04-02 07:25

Goy duulahn duulsan araich krashlah hemjeenii tsarai bishee

Зочин
Зочин
2020-04-29 16:51
Reply to  Зочин

Хуний царай сэтгэлдээ байдаг.

Зочин
Зочин
2020-05-12 19:08

Маш сайхан байлаа үнэхээр сайхан сэтгэл сэ мэртэл дууллаа дэмждэг шүү

Холбоотой мэдээ

Back to top button