НИЙГЭМ
Х.Ядамыг дэлхийн шилдэг авьяастнаар онцолжээ

“Монгол HD” телевизээс хоёр дахь удаагаа зохион байгуулсан “The Voice of Mongolia” шоуны ялагчаар Х.Ядам тодорсон билээ. Улмаар өнгөрсөн баасан гаригт түүнд “Renault” брэндийн “Kaptur” брэндийн автомашин гардуулсан юм. Мөн Төрийн соёрхолт Д.Болдын багийн гишүүн тэрбээр “Монгол HD” телевизтэй хамтран ажиллах уран бүтээлийн гэрээнд гарын үсэг зурсан.
Монголд үнэлэгдэн, үндэсний хэмжээний ялагч болсон түүнийг “The Voice” онцолж, дэлхийн шилдэг авьяастнаар нэрлэжээ. Улмаар түүний зургаан шатны турш үзүүлсэн үзүүлбэрүүдийг нь багцлан, дэлхийн үзэгчдийн хүртээл болгожээ.
Г.ЖАРГАЛ
Uneher mundag shuu
Odor bolgon duug ni sonsoj bga uneheer delhiin hemjeenii od bolj chdnaa hichegerei urgelj demjih bolnoo ❤️