НИЙГЭМ

Дуучин Анугийн “Тод гэрэлтэх бүсгүй” номын нээлт боллоо

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоог бид таван охины ээж, влог хөтлөгч, уран бүтээлч гэдгээр нь сайн мэдэх билээ. Тэрээр бүсгүй хүний амьдралд тулгардаг бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах, гэр бүл төлөвлөлтийг хэрхэн зөв хийх цаашлаад ирээдүйн ээж нар, залуу хосуудын амьдралд хэрэгтэй олон мэдээ мэдээллийг багтаасан “Тод гэрэлтэх бүсгүй” нэртэй номоо Философийн ухааны доктор Г.Уянга, Б.Нарантунгалаг нарын хамт бичжээ.

Номын өмнөтгөл хэсэгт Зууны манлай дуучин, Гавъяат жүжигчин Б.Сарантуяа, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар мялаалга үгсийг бичсэн байна.

Тус номын нээлт өнөөдөр 15:30 цагаас “Гэгээнтэн” цогцолборт боллоо. Тэрээр номынхоо нээлтийн үеэр:

“Ном маань 20 гаруй хүний оролцоотойгоор бүтсэн. Иймээс бид эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлж, тэднийг өөртөө итгэх итгэлээ хэзээ ч битгий алдаасай хэмээх үүднээс эл номоо бичсэн юм. Мөн дижитал артыг хослуулан бүтээсэн. Нууцхан шивнээнүүдийг ч мөн агуулж өгсөн байгаа. Энэ ном бүсгүй хүн бүрийн ширээнд заавал байх ёстой ном гэж бодож байна.”

https://www.facebook.com/urankholboo/videos/570143777233917/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button