Г.Солтаныг албадан ирүүлэх захирамж шүүхээс гаргажээ

ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдон АТГ-т шалгуулсан УИХ-ын гишүүн Г.Солтаныг албадан ирүүлэх захирамж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.
Тэрбээр өмнө нь хууль сахиулах байгууллагаас явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, АТГ, НПГ-аас яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулахаар дуудахад ирэхгүй, мөрдөгчийн мэдэгдэх хуудас болон прокурорын зарлан дуудах хуудсыг авахгүй байсан учраас ийм захирамж гаргажээ.
Тэрбээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” компанид ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасны дагуу уг мөнгийг авсан байдаг.
Мөн зээл авсан, хүүгийнх нь нэр дээрх компани жижиг, дунд үйлдвэрээр бүртгүүлээгүй гэдгийг Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д оруулах үеэрээ танилцуулсан юм. Шалгалтын явцад Г.Солтан нь ЖДҮХС-гаас авсан зээлээ эмчилгээндээ зарцуулсан гэсэн баримт хавтаст хэрэгт цугласан гэдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.