НИЙГЭМ
НААДАМЧДАД: Өнөөдөр ихэнхи хэсгээр үүлэрхэг байна
Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой тохиож буй Үндэсний их баяр наадам айсуй. Наадамчин Улаанбаатарчууддаа зориулан өнөөдрийн /2019.07.11/ цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулж байна.
Долоодугаар сарын 11. Пүрэв гараг.
Онцлох үйл явдал: Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Нар үүрийн 05 цаг 04 минутанд мандаж, 20 цаг 50 минутанд жаргана. Өдөртөө агаарын температур 29 градус бол шөнөдөө 14 градус. Ихэнхи хэсгээр багавтар үүлтэй. Агаарын чийгшил 34 хувьтай байх ба салхи 15 км/цагийн хурдтай салхилна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.