ДАШТ-ий хагас шигшээд С.Батцэцэгийг ялсан Ж.Франссоноос допинг илэрчээ

Чөлөөт бөхийн “Нур-Султан-2019” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг хүрэл медаль хүртсэн билээ.
Дэлхийн дэвжээнээс дөрөв дэх медалиа авсан тэрбээр хагас шигшээд “Рио-2016” олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Шведийн бөх Женни Франссоныг ялж байгаад эцсийн мөчид 6:5-аар дийлдсэн.
Тэгвэл Ж.Франссоноос допингийн төрлийн бодис болох стериод метилтестостерон илэрч, хэрэглэснийг нь тогтоожээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос түүний барилдах эрхийг хэдий хугацаагаар хасах нь одоогоор тодорхойгүй байна. Хэрвээ UWW Ж.Франссоны барилдах эрхийг албан ёсоор хасвал С.Батцэцэгт ДАШТ-ий мөнгөн медаль нөхөж олгоно. Тэгвэл С.Батцэцэг ДАШТ-ий хошой алт, хос мөнгөн медальтан болох юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олимп хойшлогдлоо бэлтгэлдээ улам хичээгээрэй алт хэрэгтэй
дэлхийн аварргаар биш 2020 оны 1сард болсон италын ранкын онооны тэмцээнээр илэрсэн допинг.