НИЙГЭМ

Зорчигч тээврийн зориулалттай “Toyota HIACE” машиныг НЭМГ-т хандивлана

Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр долоо дахь жилдээ ажиллаж буй “Тоёота мотор корпорац”-иас энэ жил хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит “Тоёота” маркийн “HIACE” автомашиныг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт гардуулж өгөхөөр болжээ.

Энэ автомашин нь 16 хүний суудалтай, зорчигч тээврийн зориулалт бүхий албаны хэрэгцээнд ашиглахад тохиромжтой юм.

“Түрүү бөхийн нэрэмжит Тоёота хүлэг”-ийг НЭМГ-т гардуулж өгөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 13-нд Д.Сүхбаатарын талбайд болно.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас уг автомашиныг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээг дэмжих, уялдаа холбоог сайжруулахад голчлон ашиглахаар төлөвлөжээ.

Тус газар нь коронавируст “Ковид-19” халдварын үед нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод зохион байгуулсан эрүүл мэндийн хяналт, гэрийн тусгаарлалт, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хариуцан ажиллаж байгаа юм.

2014 оноос эхлэн Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж буй “Тоёота мотор корпорац”-иас өөрийн төлөөлөгчийн газраар дамжуулан түрүү бөхийн бай шагналд жил дараалан таван автомашин өгсөн байна хэмээн НЭМГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button