Нийгмийн

Үдийн цайнаасаа хордож эмнэлэгт хэвтсэн хүүхдийн тоо нэмэгдэж 27 болжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн 30 гаруй сурагч хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй, 14 хүүхэд сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол энэ тоо 27 болж нэмэгджээ.

Өнгөрөгч есдүгээр сарын 7-нд Мандал сумын онцгой комисс хуралдаж, гуравдугаар сургуулийн үдийн цай хөтөлбөрт хамрагддаг бага ангийн 25 бүлгийн 810 хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, тандалт хийхээр болсон. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй хүүхдүүдийн шээс, цусны шинжилгээний урьдчилсан хариу гарсан. Уг шинжилгээгээр вактерын гаралтай халдварт өвчин гэдэг нь тогтоогдсон аж.Тус сумын гуравдугаар сургууль нь 400 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч өнөөдрийн байдлаар дөрөв дахин их ачаалалтай 1600 хүүхэд суралцаж байгаа аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button