НИЙГЭМСошиал трэнд

Баянхонгорт сарлаг давхиж, Хөвсгөлд гэрлэн үзүүлбэр хийгдэв

Аймгуудын даншиг наадам шил шилээ даран болсоор, Монголчуудын баяр наадмын уур амьсгал хараахан гарч дуусаагүй хэвээр байна. Аймгуудын наадмын нээлтийн хэв маяг, элдэв сонин хачнууд сошиал орчинд түгж, өөр хооронд нь харьцуулах, хэлэлцэх явдал газар авчээ.

Тухайлбал, Баянхонгор аймгийн даншиг наадмын нээлтийн арга хэмжээний үеэр эзнээсээ алдуурсан сарлаг наадамчин олны дундуур давхиж, хөг хөөртэй явдал болсон. Гэтэл эл өдрийн шөнө, Хөвсгөл аймаг наадмын нээлтээ улсын хэмжээнд шөнийн цагаар зохион байгуулав.

Жиргээчид хоёр аймгийн наадмын үйл явцыг харьцуулж, дараа дараачийн жилийн наадмын нээлтүүдээ хэрхэн зохион байгуулдаг болох талаар санал бодлоо солилцож байгаа нь харагдана. Баянхонгор аймгийн яруу найрагч залуу бүсгүй ярилцлага өгөхдөө, <<Ламын гэгээний маань сүнс сарлагт орчих шиг бэлгэдэлтэй үйл явдал болсон>> гэх утгатай үг хэлсэн нь мөн олны хайрыг татжээ. Хөвсгөл аймгийн тухайд Хорьдол сарьдаг уулаа лед гэрлэн үзүүлбэр ашиглаж, олон өнгөөр гэрэлтүүлсэн нь аймгуудын нээлтэд байдаггүй шинэлэг жишиг, бүтээлч санаа болов.


Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button