АНУ: Архийг ХУУЛИАР ХОРИОД тэдний ойлгосон ЗУРГААН ЗҮЙЛ
1919 оны аравдугаар сарын 28-ны өдөр АНУ-д архи үйлдвэрлэх, тээвэрлэх, худалдаалахыг хориглосон “Үндэсний хоригийн хууль”-ийг баталсан юм. Гэвч 1933 оны арванхоёрдугаар сарын 5-нд, тус хууль архины хэрэглээг зогсоож чадаагүйн улмаас хүчингүй болжээ.

“King’s College London” их сургуулийн эрдэмтэн Жон Мийдовкрофт үүнтэй ижил хориг хуулиудын талаар бичсэн номондоо хэд хэдэн сургамж, үр дагавруудын талаар дурджээ. Эдгээр нь хориг хуулиудын үр дагаврыг ойлгоход тохиромжтой жишээ болсон юм.
1. Хууль батлагдвал “дэмжигч” бүлгийнхэнд ашигтай
Хориг хуулийг зайлшгүй дэмжих ноцтой шаардлага нийгмийн уур амьсгалд бий болоогүй байсан ч “Women’s Christian Temperance Union”, “Anti-Saloon League” тэргүүтэй сайн дурын бүлгэмийнхэн тууштай дуугарч байсны дүнд хууль батлагдсан байдаг. Хууль батлагдсанаар гарах үр дүнг тэд л зөв, зүйтэй гэж үзэж байсан учраас эдгээр бүлгэм, хөдөлгөөнийхөн улс төрд нөлөөгөө бататгаж чадсан юм.
Тэд Жон Стюарт Миллийн нэгж хүний үйлдэл бусад хүмүүст хор хөнөөл учруулж болохгүй гэдэг “Хор хөнөөлийн зарчим”-д суурилж, үзэл санааг нь ашигласан юм. Өөрөөр хэлбэл архи хэрэглэдэг хүмүүс бусдад хор хөнөөл учруулдаг учраас хориг хуулийн батлах нь зөв гэж мэтгэсэн байдаг.
2. Хориг гэмт хэрэг хийгээгүй хүнийг гэмт хэрэгтэн болгодог
Архийг хорилоо гээд эрэлт нь буурдаггүй. Харин оронд нь архи, шар айраг, виски уухыг хууль бус гэж үздэггүй мөртлөө хуулийг чанд баримтлагч иргэд нэг шөнийн дотор л гэмт хэрэгтэн болж хувирсан юм.
1931 онд Хууль сахиулах, хэрэгжилтийг хангах үндэсний комисс Хоригийн хуулийн хэрэгжилтийг шалгаж үзээд “Баян чинээлэг, өндөр орлоготой хүмүүс хуулийг үл тоож, согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэж буй нь илт байна” хэмээн дүгнэжээ.
3. Хориг зах зээлийг гэмт хэрэгтнүүдийн гарт өгдөг
Эрэлт зогсохгүй байсан тул хууль зөрчиж, архи наймаалцагч гэмт хэрэгтнүүд борооны дараах мөөг шиг олшров. Холбооны эрх баригчдын тооцоолсноор 1927 онд Аль Капоны согтууруулах ундааны худалдаа хууль бус худалдаа жилд 60 сая ам.долларын ашигтай (Одоогийн ханшаар 873 сая доллар) ажиллаж байжээ.
Хууль бус наймаа ашиг ихээр олж байсан тул гэмт хэрэгтнүүд бие биетэйгээ өрсөлдөж, мөргөлдөж эхэлсэн юм. Үүнээс болж хүн амины хэрэг ч нэмэгдсэн байна. Эдийн засагч Бартон А.Абрамс үүний талаар тэмдэглэхдээ “Хориг хууль батлагдахаас 10 жилийн өмнө хүн амины хэрэг 100 мянган хүн тутамд 6.1 хувьтай байсан. Харин хориг хүчингүй болсноос 10 жилийн дараа 7 болж нэмэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл хууль хэрэгжсэн 14 жилийн хугацаанд улсын дундаж 8.4 байсан бөгөөд хүчинтэй байсан сүүлийн жилд буюу 1933 онд 9.7 болоод байлаа” хэмээжээ.
Тэрбээр хориг хуулийн улмаас 29 мянган хүн амиа алдсан /бусдын гарт/ гэж тооцоолсон байна.
4. Хориг эрсдэлт үр дагавруудыг улам гааруулдаг
Согтууруулах ундааг хууль бус болгосноор бусад эрсдэлүүдийг улам гааруулсан юм. Хүмүүс өөртөө хөнөөлтэйгөөр уух болсон. Нэг удаадаа их хэмжээгээр ууж байгаад цагдаад баригдах магадлал нь бага учир хэтрүүлэн хэрэглэх явдал замбараагаа алдлаа.
Зарим хүмүүс метилийн спирт хэрэглэж эхэлснээр аюул улам нэмэгдэв. Үүнийг багаар уухад хатуухан архи шиг амтагддаг боловч тун нь хэтрээд эхэлбэл хараагүй болгох, үхэлд хүрэх ч эрсдэлтэй юм.
Хоригийн үед архины хордлогоос болж нас барсан хүмүүсийн тоо өнөө үеийхээс 30 дахин их байжээ.
5. Хориг хууль сахиулагчдын тоог нэмдэг
Цөөн хүн санал нийлдэг хуулийг хэрэгжүүлэхийн тулд олон тооны хууль сахиулагч хэрэг болно.
Хоригийн хуулийг сахиулах ажилтнууд 1920-1930 оны хооронд хоёр дахин нэмэгдсэн. 1914-1930 оны хооронд Холбооны шүүхээс ял сонссон хүмүүс 4 мянгаас 12 мянга 500 болж өссөн. Уг өсөлтийн тал хувь нь хоригийн хуулийг зөрчигсөд байсан гэж үздэг. Хоригдлуудад зарцуулах Холбооны мөнгө 1915-1932 оны хооронд 1000 хувиар нэмэгдсэн. 1930 онд Хоригийн хуулийн улмаас шүүгдэж буй хүний тоо маш их байсан учир тэдгээр хэрэгтнүүдийн 90 хувьд нь хөнгөн шийтгэл амсуулах маягаар өнгөрөөж байжээ.
6. Хориг үнэндээ хэзээ ч бүтдэггүй
Хэчнээн чармайсан ч хориг архины хэрэглээг зогсоож чадаагүй. Эдийн засагч Кларк Варбуртоны тооцоолсноор архины хэрэглээ хоригийн өмнөх үетэй харьцуулбал 1925 онд 65 хувь, 1929 онд 70 хувиас дээш гарсан байна. Хориг бүтэлгүйтээд зогсолгүй бүр ч олон нийгмийн асуудал үүсгэж, дордуулсан. Эцэст нь үндэсний хэмжээнд санал хураалт явуулаха 73 хувь нь хоригийг цуцлах талд зогсжээ.
Эх сурвалж: Foundation for Economic Education
Б.БУЯНДОРЖ
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөвхөн хөл хорионы үeэр хорисон архичид нь ийм пост оруулаагүй байхад архи зардаг хулгайчууд үйлдвэрлэдэг дээрэмчид л ийм юм оруулаад байх юм спирт ууж үхсэн эргүүнүүд бол хохино Цэвэрлэгдэж байвал сайн
Үхэх нь уугаад шагчид үнээ нэм хэдэн төгрөг хий уусны хохь өитгий эрүүлжүүлэхэд хий хөлдөж үхэг цөөрөг
Арабууд яадаг юм бол
Архичид үхвэл нийгэм цэвэршинэ. Хүн ард эрүүлжнэ. Гэмт хэрэг багасна. Хүмүүсийн хариуцлага өндөрсөнө. Гэр бүлийн орлого нэмэгдэнэ. Архины үйлдвэрүүд сөнөнө. Энэ бол гайхамшиг. Лалын шашинтнууднаас авах зүйл бол архигүй амьдрал.
ЯМАР АРАВ ХОРИН ЖИЛЭЭР ХОРИХ ГЭЖ БАИГАА БИШ , МАНАИХАН Ч АЖИЛД БИШ АРХИНД АВТЖЭЭ ... ЭНЭ МАЯГААРАА АРХИДААД , ЗАЛХУУРААД БАИВАЛ МӨХӨЛРҮҮГЭЭ Л МӨЛХӨЖ БАИГААН ШИНЖДЭЭ ...
Дэмжиж байна
уух нь ууна биз ууддаггүй бол тэр биз дэлгүүрт байж л байг л дээ заамарт архи уух та нарт ямар хамаатай юм
Хэн ямар санаатай ийм элий балай юм оруулаад бдым. Хэнийг турхираад бгаан
Хэрвээ архины хориг ийм үр дагавар дагуулдаг юм бол Арабын улс оронг юу гэж ойлгох вэ. Тэнд чинь архи хэрэглэхгүй хэдэн зуун болж байна шүү дээ. Болоод л байна. Улс орон нь дүүрчихсэн юм алга л байна
Бур хорьчиж байгаам шиг хул хорионы хэд хоног тэвчиж чадахгуй байгаа энэ хумуус уурсдийгээ архины хамааралтай болсныг ойлгож эртхэн эмчлуулээ. Уурийгээ захиирч чадахгуй байж юун том том юм бичдэгийн