НИЙГЭМ

АНУ-д амьдардаг монгол залуу 1.000 ам.доллар хандивлан, гэр хорооллын иргэдийн өрийг төлж өгчээ

Коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоон, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож буй хүнд үеийг монголчууд бид хамтын хүчээр давсаар байгаа билээ. Иргэд УОК-т эрвийх дэрвийхээрээ хандив өргөн, боломжоороо илүүчилсээр буй.

АНУ-ын Лос-Анжелес хотод тракны жолоочоор ажилладаг, монгол залуу Т.Тэгш-Өлзий “Хүн чанар” нэвтрүүлгийн багтай холбогдон, хандив өргөх хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Тэрбээр “Би баян хүн биш. Гэхдээ хоногийн хоолоо залгуулахын тулд дэлгүүрээс зээл аван, дэвтэр дүүрэн өртэй хүмүүст бага ч болов туслахыг хүсэж байна” гээд 1.000 ам.доллар шилжүүлсэн байна.

Улмаар “Хүн чанар” нэвтрүүлгийн хамт олон гэр хорооллоор явж, Т.Тэгш-Өлзийтэй фэйсбүүкээр холбогдож байгаад хандивласан 1000 ам.доллараар нь айлуудын өрийг тэглэж өгчээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Mundag zaluu, mongoliin bayan targan baagiid amidrah uhaan zaaj ugluu surj avaarai.

Сэлэнгэ
Сэлэнгэ

Манай төрийн түшээдээс, их хурлын 76с, ялангуяа эмэгтэй гишүүдээс илүү ухамсартай мундаг залуугаар бахархаж байна. Мундаг залууд эрүүл энхийг хүсэн ерөөе

Зочин
Зочин
Reply to  Сэлэнгэ

Зовлонг мэдэрдэг өр зөөлөн залуу байна. Ажил үйлс нь дэлгэрч яваг.

Зочин
Зочин

Овоо доо. Эх оронч сэтгэл өвөрлөсөн мундаг залууд талархал илэрхийлье.
Манай улсын Тэрбумтан улс төрчид Банкин дахь хадгаламжаасаа ч, барагдашгүй хөрөнгөнөөсөө ч "сохор зоос" ард иргэддээ өгдөггүй, гуйлгачин сангийн сайд нь ЕСайдтайгаа "ам нийлж" мөнгө алга гэхээс өөр нааштай юм дуугардаггүй ээ. Манай дотоодод нөөц байгаа. УИХ-ын гишүүд "тойрогтоо зарцуулдаг" гэх тодотголтой 250 сая төгрөнийхөө 50%-иас татгалзаж цар тахлын үед ИРГЭДДЭЭ БОДИТООР зарцуулах хэрэгтэй байна!!!! Өнгөрсөн 1 сараас маш олон сар орлогогүй байж, зээлийн болон түрээсийн хүү, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийн дарамтанд "нуруу нь нугаларсан" ард түмэн арайхийж ажил эрхэлж эхэлж байтал дахиад 11.11.ээс ёстой "хорголоо тоолчихлоо". Ийм хүнд нөхцөлд хүүхдүүд маш өрөвдөлтэй юмаа. Тэд хоол ундаа хэмнэхийг үнэхээр ойлгохгүй, тэвчихгүй, юм нэхээд, шалаад байдаг юм билээ. Өндөр настай, өвчтэй хүмүүстэй өрхүүд эм, тариа, шим тэжээлтэй хоол унд гэж санахын ч хэрэггүй байдаг. Зүгээр нэг гэртээ суудаггүй, мөнгө бодсоор "дархлаа үнэхээр сулардаг" юм байна лээ. МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ЕРТӨНЦ "юм бодох цаг болсоон"!!!

Сайн залуу
Сайн залуу

Хандив нь эзэндээ очиж !

Зочин
Зочин

Сайн санааны үзүүрт тос гэж! Хийсэн сайн үйл бүхэн нь дэлгэрэх болтугай!

Ийм сайхан хүү төрүүлж өсгөсөн эцэг-эхэд нь баярлалаа!
Ийм сайхан хүү төрүүлж өсгөсөн эцэг-эхэд нь баярлалаа!

Хаан ч аж төрж амьдраж ажил хийж явж бай - манай ЖИНХЭН Монгол гэсэн СЭТГЭЛТЭЙ хүмүүс ийм сайхан байдагдаа.
1К $ гэдэг чинь өнөөгийн ханшаар 2 848 000 өдрийнхөө хоолтой залгууах гэж хөөрхийлөттөй ХЭДЭН хүний ӨР ШИР дарагдаа вэ??? Бөөн баяра,тэд нар!!!!!!!
Өмнөөс нь жигтэйхэн баярлаж бн.

Мундаг залуу минь Ажлын амжилт,хамгийн гол нь биеэн бодож яваарай гэж захья.
Тэнд ажил-ажил гэж явсаар...биегүй,эрүүл мэндээрээ хохирдог ороншүү.
Энэ хүү яахав эрүүл мэндийн даатгалтай байгаа байх:тэгвэл алзахгүй ээ!
Наадхи ажил чинь маш их хүнд ажилшүү:аймшгийн стрэсстэй.

Холбоотой мэдээ

Back to top button