Нийгмийн
ШУУРХАЙ: Архангайд нэг эерэг тохиолдол илэрч, гарах хөдөлгөөн хаажээ

Архангай аймагт гурван иргэнээс халдвар илэрч, тэднийг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Тус аймгаас ирж буй иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд үндэслэн нийслэл рүү нэвтрүүлж байгаа юм.
Харин өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 9-ний 15.00 цагийн үед тус аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр хийгдэж байсан түргэвчилсэн оношлуурын шинжилгээгээр нэг иргэний хариу эерэг гарчээ. Сорьцыг баталгаажуулахаар ЗӨСҮТ-рүү илгээсэн байна.
Иймд PCR шинжилгээний хариу гарах хүртэл Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөнийг түр хаажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.