НИЙГЭМ

Монголд анх удаа бамбай орчмын булчирхайн хавдартай хүүхдэд амжилттай мэс засал хийлээ

Өнөөдөр/2020.12.11/ ЭХЭМҮТ, УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нар хамтарч, Монголд анх удаа бамбай орчмын булчирхайн хавдартай хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ. Тус булчирхай нь хүний биеийн кальцийн зохилдолгоог хангадаг булчирхай бөгөөд хорт хавдар ургаснаар хүүхдийн кальцийн тэнцвэрт байдал алдагдаж, өсөлт саарч, яс сийрэгжих эмгэгт хүргэжээ.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт ийм эмгэгтэй хүүхэд анх удаа оношлогдсон тул Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын тасгийн туршлагатай эмч Ц.Ишдорж, залуу эмч Баярмагнай нартай хамтран 3.2 настай хүүхдэд мэс заслын тусламж үзүүлж, хорт хавдрыг авсан аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button