УЛС ТӨР

Д.Сумъяабазар: Ус цахилгаанаа зохистой хэрэглэхийг иргэддээ уриалъя

Засгийн газар ээлжит бусаар хуралдан  айл  өрх, аж ахуй нэгжүүдийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.

Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг  75 хувиар  бууруулахаар болсон. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Монгол Улс дотооддоо халдвар илэрч, хөл хорио тогтоосон өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд Улаанбаатар хотын иргэн бүр хариуцлагатай байж, тархалтыг хумих, хязгаарлах үйл ажиллагаанд үүргээ биелүүлж оролцсон. Мөн  халдварын тархалтыг илрүүлж,  зогсоох, хөл  хорионы дэглэмийг хэрэгжүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид, мэргэжлийн байгууллагууд, уртасгасан цагаар хичээж ажилласан төрийн албан хаагчдын зүтгэлээр цар тахлын тархалтын голомтуудаа тодорхойлж, тодорхой хэмжээнд хумьж чадлаа.

Нийслэлийн онцгой комиссоос зохион байгуулсан “Нэг өрх - Нэг иргэн” тандалтын шинжилгээнд хамрагдсан 70 гаруй мянган иргэдээс хариу нь гарсан 57,000 шинжилгээ бүгд сөрөг болохыг ЭМЯ-аас бидэнд мэдээллээ. Энэ нь авсан арга хэмжээ маань үр дүнтэй байж, Улаанбаатар хот тархалтын хүрээг тодорхой хэмжээнд хязгаарлаж чадсаныг харуулж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрт нийслэлийн иргэдийнхээ өмнөөс миний бие талархаж буйгаа илэрхийлье. 

Мөн төрөөс ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэж байгаа ч иргэд, өрх айлууд маань хэвийн хэмжээндээ зохистой хэрэглэхийг нийслэлчүүддээ хандан уриалж байна” гэлээ. 

Мөн тэрбээр нийслэлийн төсвийн талаар хэлэхдээ “Улаанбаатар хотын төсвийн нөхцөл байдал амаргүй байгаа. Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэг арга хэмжээг Засгийн газар үе шаттай авч хэрэгжүүлсэн. Энэ нь хотын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Улаанбаатар хотын төсвийн ихэнх хэсэг нь ХАОАТ-аас бүрддэг. Тиймээс бид хотын хэмжээнд татварын бодлогыг сайжруулахаар холбогдох яамдуудтай хамтран ажиллаж байна. Нөхцөл байдал сайжрах байх” гэв.  

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
12 сар 14, 2020 10:49

Манай монголчууд тэнэг мулгуу зөрүүд адгуу зантай гаараа улс тог цахилгаан усны мөнгийг төлөх юм чинь бидэнд ямар падлий байнаа гээд л бүх цахилгаан усаа тэхээгээр нь з�##�гаж бас дээр нь хулгай тогны хэрэглээд гааруулж станцууд нь ача�##��##�аа даахгүй нам суухнаар наагуур юм болох бий дээ түрүүчинийн айл өрхүүд тог цахилгаандаа хэт ача�##��##� өгч гэрэ орноо шатаах нь наахнуур юм болж байх шиг

Zochin
Zochin
12 сар 14, 2020 10:50

Medej bna yamar daramttai wm be boon svr boloh nee olon darga narin hajuugar baga garga nar vglwhee bolioche ih medegch nar zaulaa

Иргэн
Иргэн
12 сар 14, 2020 14:11

Хотын дарга зөв ури�##�га дэвшүүлжээ!? Бүгд л хичээцгээе!?

Холбоотой мэдээ

Back to top button