Б.Энхбаяр: Итгэл үнэмшил, үзэл бодлыг хэзээ ч шоронд хийх ёсгүй

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.15) хуралдаан 09 цаг 25 минутад 63,2 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр санал хэлэв.
Тэрбээр "Гуравхан жилийн өмнө Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Бид иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг шоронд хийхгүй гээд хууль баталчихсан. Хэзээ ч итгэл үнэмшил, үзэл бодлыг шоронд хийхгүй. Энэ бодлогыг УИХ, тухайн үед энэ шийдвэрийг гаргаж байсан АН,МАН-ын гишүүд дэмжиж байгаа байх. Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачлаад байгаа энэ хуулийн төсөл МАН-ын бодлого биш байх. Би хувьдаа дэмжихгүй” хэмээсэн юм.
Ингээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд орсон, ажлын хэсгээс уг хуулийн төсөлд үргэлжлүүлэн ажиллах шаардлага байна гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр албан бичгээр тусгайлсан санал ирүүлсэн тул анхны хэлэлцүүлгийг дахин хойшлуулах тухай санал гаргасныг Байнгын хорооны дарга дэмжин хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.