НИЙГЭМ

ХӨСҮТ: БЗД-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс КОРОНАВИРУС илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уг мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

"БЗД-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс КОРОНАВИРУС илэрлээ. Тус иргэнийг эмнэлэгт хэвтэхэд авсан шинжилгээ сөрөг гарсан. Нуугдмал үедээ халдвар сөрөг гарсан гэсэн үг. Уг иргэний ойрын хавьтлын 69 хүнийг тусгаарласан. Өчигдөр шөнө хавьтлуудыг тандах ажлыг зохион байгуулсан. Үргэлжлүүлэн тандалт судалгааг хийх болно. Батлагдсан хоёр тохиолдлууд хоёул шинэ халдварууд байна. Хаанаас халдвар авсан болохыг судалж байна. Нийслэлд халдварын эрсдэл их учир иргэд дор бүрнээ ариун цэвэр сахиж, анхаарах хэрэгтэй” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button