НИЙГЭМ

Халдвартай иргэнийг эмнэлгээс гарсны МАРГААШ нь тусгаарлажээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчийн асуултад:

"Хоёр иргэн "насанд хүрэгчдийн эмчилгээний төв”- буюу Б корпустд эмчлүүлж байсан. Эхний иргэн арванхоёрдугаар сарын 11-нд хэвтсэн. Улмаар халууныг нь үзээд дахин шинжилгээ авч халдвар баталгаажсан. Энэ хугацаанд эмнэлгээс гараагүй. Дараагийн иргэн арванхоёрдугаар сарын 9-нд эмнэлэгт хэвтээд 15-нд эмнэлгээс гарсан. Тухай өвчтөнийг шуурхай олж тусгаарласан. Тиймээс эрсдэл бага. Эмнэлгээс гарсан өвчтөний маршрутыг тогтоох ажил үргэлжилж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button